Өнөөдөр бид та бүхэндээ нүүр царайны талаар ялангуяа, Германы гоо засалч, пластик мэс засалч Рейнхольд Бензийн боловсруулсан нүүрний булчинг чангалах тусгай цогц дасгалын талаар өгүүлэх гэж байна.
Мэс засалчын боловсруулсан нүүрний арьсыг өргөж чангалах энэхүү дасгалыг хэрхэн хийх заавартай танилцана уу.
Энэхүү дасгалыг өглөөд сэрмэгцээ шууд эсвэл үдэш унтахынхаа өмнө хийж байвал нэн тохиромжтой. Цогц дасгалыг эхлүүлэхийн өмнө гараа сайтар угаагаад нүүрээ маш сайн цэвэрлэсэн байх хэрэгтэй.
Уг дасгалыг долоо хоногт дор хаяж 5 удаа тогтсон нэг цагтаа 15 минутаас хэтрүүлэлгүй хийж байх хэрэгтэй. Наад зах нь 3 сар үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.
НҮҮР, ХҮЗҮҮНИЙ ДАСГАЛ
Юуны өмнө та уг дасгалыг хийхийн өмнө цусны эргэлтээ сайжруулах хөнгөн дасгал хийж нүүрээ халаагаарай.
Нүдээ бүлтийлгэж, амаа ангайна, ингэхдээ доод уруулаа аль чадахаараа доош ангайлгах ёстой шүү. Энэ үед хөмсөг чинь хөдлөх ёсгүй, хэрвээ хөмсөг нь хөдлөх гээд байвал гараараа дарж байх хэрэгтэй. Энэ дасгалыг 10 удаа давтаж хийнэ.
Хүзүүгээрээ тойрог хөдөлгөөн хийгээд дараа нь хажуу тийш нь хазайлга.
Эхлээд хацрын булчин дээр анхаарлаа хандуулж сурах нь чухал гэдгийг тэрээр хүний нүүрний бүтэцтэй танилцсан хүний хувьд зөвлөж байгаа юм. Амаа ангайгаад, ангайсан байрлалдаа хэсэг байгаарай. Дараа нь ангайлтаа багасгаад хацрын булчинг суллаж амраана. Дээд уруулаа доош татаад уруулаа хөдөлгөхгүйгээр уруулын булангаа хянахыг хичээ. Энэ дасгалыг 15 удаа давтаж хийнэ.
Дараа нь давхар эрүү арилгах, давхар эрүү үүсэхээс хамгаалахад тустай дасгал хийх хэрэгтэй. Үүнийг хийхдээ эхлээд нүүр халаах дасгал хийж өгнө: Дээд уруулаа суллаад, эрүү орчимд таталт мэдрэгдэж эхлэх хүртэл доод эрүүгээ аажмаар сунгана. Энэ дасгалыг 10 удаа давтаж хийнэ.
Дасгалыг дараах байдлаар гүйцэтгэнэ: Амаа ангайгаад амны булангуудыг тэнийлгэхгүйгээр доод уруулаа шүдээрээ чангалж жимбийлгээд дээш доош утгах хөдөлгөөн хийнэ, ингээд эрүүний дээд хэсгийг аажмаар тэнийлгээрэй. Дасгалыг 20 удаа давтаж хийнэ. Сүүлийн 3 дасгалыг нь хийж байхдаа энэ байрлалд байгаарай.
Дараагийн дасгал хэлний доод булчинд чиглэнэ. Амаа ангайгаад хэлнийхээ үзүүрийг хамар луугаа хүргэхийг хичээгээд хэлнийхээ булчинг хэр чангарч байгааг мэдэр. Энэ дасгалыг мөн 15 удаа давтана. Энэ дасгал нь эрүүний доод хэсгийн болон биеийн өөхийг арилгахад тустай дасгал юм.
Ингээд нүүрээ амраагаад долоовор хуруугаараа хамрын хажуу хэсэгт дарж байгаад зөвхөн дээд уруулаа хөдөлгөөрэй. Энэ дасгал нь уруул дээр зураас үүсгэхгүй байхад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна дээд уруулын хэлбэрийг гоё болгож өгдөг дасгал юм. Дасгалыг 10 удаа давтаж хийнэ.
Дараагийн дасгал дух руу чиглэнэ. Духны хэсгийг бүхэлд нь алгаараа дараад хөмсгөө өргөх гээд үз. Ингэхдээ хөмсөгний дээр байрлах духны булчин чангарч байгааг маш сайн мэдрэхийг оролд, булчингаа хэт чангалахаас айх хэрэггүй. Энэ процедурыг 15 удаа давтах хэрэгтэй.
Сүүлийн дасгал нүд орчмыг тойрох булчингуудад чиглэнэ. Эхлээд халаах дасгалаар эхлэнэ: нүдээ 15 удаа чанга анивч, ингэхдээ хөмсгөө хөдөлгөхгүй байх ёстой шүү. Дараа нь дасгалаа хийж байхдаа хөдөлгөнө. Дунд болон долоовор хуруунуудаараа нүднийхээ булангууд дээр дараад нүдээ анивчаарай. Энэ дасгал нь нүд тойрсон үрчлээс үүсэхээс сэргийлж өгдөг ач холбогдолтой. Дасгалыг 10 удаа давтан хийнэ.
Хэрвээ та эдгээр дасгалуудыг цогцоор нь хийх юм бол 2 долоо хоногийн дараа л эхний үр дүнг олж харах болно. Энэхүү нүүрний дасгалыг тогтмол хийж сурснаар залуу нас, эрүүл мэндээ удаан хадгалж чадах юм шүү, дагаад хийгээрэй.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc