Цаасаар сагс сүлжих аргачлал

Сонин цуглуулж, өөрийн гараар чамин сагс хийж сурах арга техник!

Хүн бүрт хийх дуртай зүйл байдаг. Өөрийн дуртай зүйлээ хийж байгаа хүн зөвхөн бие махбодио төдийгүй сэтгэл санаагаа ч амар тайван байлгаж чаддаг. Зарим хүмүүс өөрийн дуртай, сонирхдог зүйлээ хийж идэвхтэй амьдрахыг илүүд үздэг бол зарим нь идэвхгүй байхыг илүүд үздэг. Гэхдээ л эдгээр хүмүүсийн аль алиныг нь өөртөө аз жаргалыг бий болгон жаргалтай амьдарч байгаа хүмүүс гэж үздэг байна.

Хэрвээ танд ямар нэгэн хобби, сонирхдог зүйл байхгүй бол бидний заах гэж буй сагс сүлжих сургалтыг маань сонирхоод үзээрэй. Магадгүй энэ таны сонирхолыг татаж болох юм. Дараа нь энэ хоббигоо жинхэнэ мөнгө болгож ч болох юм!

 СОНИНГООР САГС СҮЛЖИХ

Танд хэрэг болох зүйлс:

  • Жижиг хайрцаг
  • Цавуу
  • Багс
  • Хайч
  • Харандаа
  • Хавчаар
  • Шугам
  • Зузаан картон цаас
  • Нэхмэлийн урт зүү
  • Сонингийн цаасаар хийсэн трубочка

СОНИНГИЙН ЦААСАН САГС

 Хийх дараалал

  1. Эхлээд трубануудаа хийнэ. Сонингоо ойролцоогоор 3,5 см-ийн ижил өргөнтэй хэсэглэж хайчилна. Эсвэл цаасны хутгаар ч зүсэж хийж болно.

  1. Сонингоо аль болох олон хэсэг болгох хэрэгтэй. Сагсыг сүлжиж байхдаа анхаарлаа саринуулж болохгүй.

  1. Нэхмэлийн зүү ашиглан цаасны булангаас зурган дээр харуулсан шиг хуйлна.

  1. Труба бэлэн болсны дараа үзүүрийг нь цавуугаар нааж өгнө.

  1. Бэлэн болсон трубануудаа өөр өөр өнгөөр будаж болно.

  1. Трубануудаа картон цаасан дээрээ цавуугаар наагаад хавчаараар хавчиж тогтооно.

  1. Хүрээг нь хийхэд 30 ширхэг труба орно. Трубануудаа зураг дээр харагдаж байгаа байдлаар тогтооно.

  1. Одоо трубануудыг нэг нэгээр нь налуулж зөөлөн сүлжинэ.

  1. Трубануудыг задрахаас сэргийлж хавчаараар тогтоож явна.

  1. Асуудалтай хэсгүүдийг цавуугаар цавуудаж тогтоогоорой. Бэлэн болсон сагсаа болгоомжтой будаарай!

Эхлээд харахад өөрийн гараар гар урлал хийх маш хэцүү санагдаж болно. Гэсэн хэдий ч та зүгээр л оролдоод үзэх хэрэгтэй. Хийгээд үзэхээр үнэхээр сэтгэл хөдлөм сайхан санагдаж, урьд өмнө нь хийж байгаагүйдээ харамсах сэтгэл төрнө.

Хэрэв найз нөхдийн чинь дунд өөрийн гараар гар урлал хийх дуртай хүмүүс байдаг бол энэ нийтлэлийг сонирхож магадгүй юм. Санал болгож, урам зориг аваарай!

 

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait