Хөлийн өсгийн өвчин нь хөлийн хуруу болон өсгийн ясыг холбох хөлний доод хэсэгт байрлах хатуу болон зузаан холбогч эд эсийн үрэвсэл юм.
Хөдөлгөөн их хийдэг, жингийн илүүдэлтэй, намхан өсгийтэй гутал байнга өмссөнөөс болж хөлийн өсгийн үрэвсэлт өвчин үүсдэг учраас анхаарах хэрэгтэй. Хөлийн өсгийн үрэвсэлт өвчин нь богино хугацаанд эмчлэгддэггүй өвчин учраас урьдчилан сэргийлэх нь хамгийн сайн арга юм.
АНУ-ын хүмүүсийн 15% -аас 25% нь өвдөгний өвчин тусдаг бөгөөд энэ нь архаг өвдөлтийн хоёр дахь том шалтгаан болдог. Гэсэн хэдий ч бид бүгдээрээ бага зэргийн гэмтэл, ядаргаагаар үе үе зовж байдаг. Үүнээс салахын тулд физик эмчилгээг хэрхэн ашиглах талаар зарим зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.
Өлмийгөө өргө
Дасгалыг хийхдээ түшлэгтэй сандал ашиглаж болно.
- Нэг хөлөө өвдгөөр нь нуглаад дээш өргө.
- Алгуурхан өсгийгөө өргөж хөлийн хуруунууд дээрээ зогсоно.
- Хөлийн өсгийгөө арагш нь алгуурхан буцааж газарт гишгэнэ.
- Нэг талын хөл дээрээ тус бүр 10-15 удаа давтан хийгээрэй.
Энэхүү дасгал нь хөлийн шагай болон өвдөг орчмын сунгалтын дасгал болно.
Хуруунууд дээрээ алхах
Энэ дасгалыг гэртээ ойр зуурын ажил хийх зууртаа хийж болох юм. Өлмийгөө өргөж өлмий дээрээ буюу хөлийн хуруунууд дээрээ зөөлөн алхаж явах юм. 5-15 минут аль эсвэл хөлөө ядрах хүртэл нь явж болно.
Шагайгаа эргүүлэх
Таны хөлийн шагай ядарсан бол энэ дасгалыг хийгээрэй:
- Сандал дээр суугаад нэг хөлөө дээш өргө.
- Хөлөөрөө аажуухан эргэлдэх хөдөлгөөн хийнэ.
- Дасгалыг 10 удаа дотогш нь, 10 удаа гадагш нь хийнэ.
Эсэргүүцлийн сургалт
Энэ дасгал нь дараагийн дасгалын өмнө хийхэд тохиромжтой.
- Буйдангийн хөл эсвэл ямар нэг тавилганаас резинээ тогтооно.
- Нөгөө хөлөө хөлнийхөө доор байрлуулна.
- Резинэн туузаа хөлөндөө тааруулан тавина
- Хөлийнхөө толгой хэсгээр аажмаар тат.
- Үүнийг хөл тус бүрт 10-15 удаа давтана.
Энэ нь хөлийн булчин болон таны дотор болон гадна гуяны булчингуудад нөлөөлөх дасгал болно.
Хуруунуудаа дасгалжуул
Өдөр бүр хөлийнхөө хуруугаар дасгал хийхийн тулд та “хураах” тоглоом тоглож болно.
- Хөлийнхөө хурууг өөрсдөө чангал.
- Шалан дээр алчуур тавиад, хөлийнхөө хуруугаараа шүүрч ав.
- Жижиг зүйлсийг газарт тавиад зүгээр л хөлөө ашиглан сагсанд хийж үзээрэй.
Бөмбөгтэй дасгал
Бөмбөг ашиглан хөл амраах дасгал хийх:
- Теннисний бөмбөг эсвэл өөр жижиг бөмбөг ашиглан хийж болно.
- Сандал дээр сууна.
- Бөмбгөн дээр хөлөө байрлуулна.
- Бөмбөгтэй хөлөө ар тийш нь болон урагш нь хөлөөрөө түлхэлт хийнэ
- Энэ нь маш гайхалтай иллэг болно!
БОНУС
Акупрессур болон хөлний массажийг дэлхий даяар өргөн хэрэглэдэг.
Удаан хугацааны дараа хөл чинь өвдөж байвал эрхий хуруугаа зурган дээрх цэгүүдэд байрлуулна (1, 2, 4, 5-ийн хооронд; 1 см орчим хагас инч гүнд), 15 минутын турш зөөлөн массаж хий. Энэ нь хялбар бөгөөд хурдан амралт болно.