Гэр бүлийн амьдралд есөн мэнгэний зохицол

Хүмүүс гэрлэх хүнээ тохирох, тохирохгүйг жил усаар нь үзүүлдэг. Үүнийг зурхайн үүднээс мэнгэ, махбод, нууц жилийн харшийн тохироогоор голчлон үздэг. Мэнгэний тохироо гэдэг нь хүний төрсөн жилийн мэнгэний тохироо, махбодын тохироо нь шороон гахай гэх мэт махбодын тохироог хэлж байгаа юм. Хүмүүс их, бага харш жил гэж мэдэхээс нууц жилийн харшийг тэр бүр мэддэггүй. Энэ гурваар эр, эмийн тохироог голчлон харж, шинжиж сонговол амьдралд нь тохиолдох саад бэрхшээл нимгэрэх шинжтэй.

Мэнгэний тохироог үзэхдээ эрэгтэй хүний мэнгийг эмэгтэй хүний мэнгэтэй харгалдуулсан хүрдээр үздэг. Дээд, дунд, доод хүрдэндээ тус бүр гурван нүхтэй. Дээдийн дээд, дээдийн дунд, дээдийн адаг, дундын дээд, дундын дунд, дундын адаг, адгийн дээд, адгийн дунд, адгийн адаг гэхчилэн 9 хүрдээр шинжээд, мэнгэний эр, эмийн зохиолдлогоор гаргадаг. Та дээдийн дээд хүрдэнд байна, дундын дунд хүрдэнд байна гэх мэтчилэн мэнгээр нь шинжинэ. Дээдийн дээд хүрдэнд байгаа хүмүүс ажил үйлс нь бүтэмжтэй, үр хүүхэд, эд баялаг сайтай, санасан нь сэтгэлчилэн бүтэж дэлгэрнэ гэх мэтчилэн байдаг. Дундын адаг гэхэд л ойр байсан ч хол юм шиг, эд баялаг байсан ч байхгүй юм шиг, эд баялаг нь амархан гарлага болж бусдын эд болж гарчихаад байдаг. Энэ шинжүүдийг яг энэ хүрдэн дээр байгаа гэр бүлээс, эсвэл суух гэж байгаа хүмүүсээс асуухаар яг тийм байна гээд таардаг. Олон хүнээс үзэхэд яг таардаг.

Махбодын тохироо нь гэр бүлийн өвчин зовлон, үр хүүхдийн талыг илүү сайн гаргаад байх шиг санагддаг. Махбодын тохироо сайнгүй хүмүүс үр хүүхэд олохгүй байх, эсвэл өвчин зовлон ороогоод байгаа нь ажиглагддаг. Махбодын тохирооны онцлог нь энэ. Эрэгтэй нь ус, эмэгтэй нь шороо бол үр хүүхэд нь өвчинд өртөгдөх гээд байдаг, бусдаар бол гэмгүй гэж гардаг. Дараагийнх нь бол нууц жилийн харш. Бидний мэдэх их харш, бага харш жил гэж бий. Үүнээс гадна зурхайн шүн дээр байдаг нууц жилийн харш гээд хүн болгон мэддэггүй харш жилүүд байна. Үүнийг бас онцолж хардаг. Хулганыг туулай хөөх харш, үхэр, бар хоёр тэмцэлдэх харш. Луу, могой хоёр ороолдохын харш, морины тагалцагийг тахиа тонших харш, хонины толгойг мич хуулах харш, нохой, гахай хоёр тус харш. Үүнээс харахад үхэр, бар жилтэй хүмүүс суусан тохиолдолд тэмцэлдээд байдаг байх нь. Мэнгэ, махбод, нууц жилийн харшийг голлож хараад сайн тохироотой байх юм бол амьдрал дахь саад бэрхшээлүүд арай бага байна гэсэн үг. Тохироо муу байлаа гээд хамт амьдарч болохгүй гэсэн үг биш. Харин энэ хүмүүс дотроо бодолтой байж, саад бэрхшээлээ бага болгохын тухайд жилд нэг удаа засал ном хийлгэчихдэг байх хэрэгтэй. Дээрх мэнгээр шинжихэд эрэгтэй, эмэгтэйн мэнгийг үсэргэх нь Монголын эм, зурхайг үндэслэгч Ламын гэгээний туурвисан шинжих ёс бөгөөд төвөдийн ч юмуу, өөр орны зурхайтай адил биш, ганцхан монголд л байдаг монгол хүний зохиосон арга юм.

Үүнийг хүснэгт- 5 д үзүүлэв:

Хүснэгтийн нүд бүрийг А – И хүртэл үсгээр тэмдэглэв. Жишээ нь : гурван хөх, дөрвөн ногоон учирвал маш сайн / А / гэж, хоёулаа хоёр хар мэнгэтэй бол дунд зэрэг / Д /, зургаа ба нэг цагаан мэнгэтэнгүүд учирвал маш тохиромжгүй / И / гэх мэтээр тооцдог байна. Гурван хөх мэнгэнээс бусад өөр мэнгэтэй төрсөн эмэгтэй хүний мэнгийг гүйлгэж өөр мэнгээр орлуулж болдог учраас зарим нэг үл тохирох байдлыг засаж янзалдаг тал бий. Тухайн хүснэгтэд таван шар мэнгэтэнүүд нь бүх бусад мэнгэтэй дундаас дээш байдлаар зохицдог учраас оруулаагүй болно.

9 – 1. 7 – 1 зэрэг нь тохирох ба үл тохирох мэнгэний зохицолуудын холбоос гэж ойлгоно.

Хүснэгт 5 

А. Дээд зэргийн тохиромжтой. Ийм гэр бүлийн бүх хүсэл биелэгдэж , аз жаргалтай амьдарна.

Б. Дээдийн дунд . Амь бие, эрүүл мэнд ийн хувьд сайн. Ийм гэр бүлд хүүхэд нь эрүүл чийрэг , баян тансаг амьдарна. Шургуу хөдөлмөрийн үрээр бүх хүсэл нь биелнэ.

В. Дээдийн адаг. Энэ хүрдэнд учирсан эр эм нь адилхан зантай, зорилго нэгтэй учраас учир утгагүй сөргөлдөөнөөс зайлж, хамтын амьдралаа ухаалаг эхлэх чадвартай байдаг. Эд хөрөнгөөр элбэг дэлбэг болно.

Г. Дундын дээд : буян хишиг ихтэй. Эвтэй , эд хөрөнгөөр элбэг гэр бүл . Эхнэр , нөхөр нь үр , ачдаа элгэмсэг, бүхний сайшаал хүртсэн , есөн хүсэл нь биелж байна.

Д. Дундын дунд : Бүх юм нь тэнцсэн , бат бөх тогтвортой, буянтай гэр бүл байна.

Е. Дундын адаг: Энэ хүрдний гэр бүл өөр хоорондоо ойр мэт боловч хол, Тэдэнд үр хүүхэд, төрөл садан, эд хөрөнгө байх боловч байхгүй мэт. Олсон бүхэн нь алга болж, бусдын олз болно.

Ж. Адгийн дээд : Таван өвчин , зовлонд таардаг. Хаана ч явсан өвчин зовлон салдаггүй, өөр хоорондоо эв түнжингүй, аз жаргалаар тааруу.

З. Адгийн дунд: Шулмасын хүрдэнд учирсан тул зан байдал нийцэхгүй, хэрүүл зовлон тасрахгүй, ажил бүтэлгүй, байнга юм дутаж байдаг.

И. Адгийн адаг: Ийм гэр бүл удаан байхгүй, Ямар ч ажил хэрэг нь бүтэхгүй , бие сэтгэл нь өвчин зовлонгоос салахгүй, гэр нь ядуурч, үгүйрэн хоосроно.

Урьдын цагт мэргэч төлөгч нар сүүлийн дөрвөн хүрдний мэнгэнд буй гэр бүлийг /Е,Ж,З,И/ хориглодог байсан . Хэрэв тэд гэр бүл болвол тэднийг маш болгоомжтой байж, амьдралд болон өөр хоорондоо хамгийн их сайнаар хандахыг зөвлөдөг байжээ.

Гэр бүл болоход махбодийн нийцэл:

Өөр хоорондоо аль хир тохиромжтой болохыг тодорхойлохын тулд өөрийн болон гэр бүл болох хүнийхээ төрсөн жил, түүнд харгалзсан махбодийг мэдэх шаардлагатай.

/Хүснэгт 5/

  1. Хоёулаа гал бол : маш муу, аль нэг нь эрт үхэх буюу азгүй явдлууд тасралтгүй ээлжлэнэ.
  2. Эр нь гал, Эм нь төмөр бол : бат бэх холбогдоно. Төрсөн хүү нь баян, аз жаргалтай.
  3. Эр нь гал, эм нь мод бол: таагүй нийцэл, энэ гэр бүлд зовлон учирна.
  4. Эр нь гал, эм нь ус бол : хамтын амьдрал нь тийм ч жаргалтай бус, ернь удаан үргэлжлэхгүй.
  5. эр нь гал , эм нь шороо : бат бэх гэр бүл, урт наслана. Хүүд төрж, гэр орон аз жаргалтай, амжилт арвинтай байх болно.
  1. Хоёулаа ус бол : хүү голдуу олон хүүхэдтэй болно. Хүүхдүүд нь сул биетэй төрөх боловч хожим нь аз жаргалтай амьдарцгаана.
  2. Эр нь ус, эм нь төмөр бол : хамтын амьдрал нь урт удаан , аз жаргалтай.
  1. Эр нь ус, эм нь мод бол : амжилттай, бат бэх гэр бүл болно.
  1. Эр нь ус, эм нь шороо бол : ийм холбоо байж болно, тэр ч байтугай сайн ч байх, гэвч үр хүүхэд нь өвчин зовлонгоос салахгүй.
  1. Эр нь ус, эм нь гал бол: гэрийн дотор үргэлж хэрүүл уруул, хамгийн тохиромжгүй гэр бүл .
  1. Хоёулаа “ төмөр “ бол : тийм ч сайн бус холбоо. үр удам муудна. Гэвч материаллаг байдал хангалттай байна.
  2. Эр нь төмөр, эм нь мод бол : сайнгүй холбоо бөгөөд ялангуяа хүүхдүүдэд онцгой хүнд тусаж, хувь тавилан нь таагүйгээр эргэнэ.
  3. Эр нь төмөр, эм нь шороо бол: сайн гэр бүл. Аз жаргалтай, өөдрөг, эрүүл энх байх ба үр удам нь баян тансаг болно.
  4. Эр нь төмөр, эм нь гал бол : энэ гэр бүл ерөнхийдөө сайн, гэвч гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэнд сулавтар болно.
  5. Эр нь төмөр , эм нь ус бол : хамтдаа урт удаан амьдарч, үр аүүаэд нь эрүүл чийрэг өснө. Анхны хүүхэд нь эрэгтэй бол маш сайн.
  1. Хоёулаа мод бол : гэр бүл сайн боловч үр хүүхэдгүй, эсвэл нэг л хүүхэд заяана.
  2. Эр нь мод, эм нь шороо бол : хүүхэд олонтой, гэвч анхны хүүхэд эрэгтэй бол аз жаргалтай , анхны хүүхэд охин бол аз жаргал эдлэхгүй магадлалтай.
  3. Эр нь мод, эм нь ус бол : сайн, бат бэх гэр бүл болно.
  4. Эр нь мод, эм нь төмөр бол : аз жаргалгүй гэр бүл. Хүүхэд гарвал охин л төрнө.
  5. Эр нь мод, эм нь гал бол : маш таарамжгүй, тохирохгүй.
  6. Хоёулаа шороо бол: маш сайн, амжилттай.
  7. Эр нь шороо ,эм нь гал бол : бас сайн гэр бүл.
  8. Эр нь шороо, эм нь төмөр бол : ерөнхийдөө муугүй, гэвч үр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр тусах магадлалтай.
  9. Эр нь шороо, эм нь ус бол : нэг л хүүхэд тэй , эсвэл огт хүүхэдгүй болох талтай ч аз жаргалтай амьдарна.
  10. Эр нь шороо, эм нь мод бол : сайн гэр бүл, гэвч үр удам нь өвчин ороомтгой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *