Арьсаа залуухан гэрэлтсэн сайхан болгохыг хүсч байвал энэ шидэт маскыг туршаад үзээрэй!

Толгой өвдсөн, ханиад хүрсэн үедээ хүмүүс шууд л аспирин ууж орхидог шүү дээ. Тэгвэл аспиринд бидний мэдэхгүй нэгэн нууц оршиж байдаг ажээ. Энэ бол аспиринд агуулагдаж байдаг салицилийн хүчил хэмээх зүйл бөгөөд аспириныг ашиглан та гэртээ залуужуулах маскыг хийх боломжтой ажээ. Арьсаа залуужуулан гэрэлтсэн сайхан болгохыг хүсч байгаа бүсгүйчүүд минь маскныхаа хийх аргыг сураад аваарай. Аспириныг бид толгой өвдөх, халуурах зэрэгт хэрэглэдэг. Мөн аспирин нь цус шингэлдэг учир цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлэх ач тустай.

Эмийн зориулалтаас гадна аспириныг гоо сайханд ашиглаж болно гэвэл та гайхаж байна уу? Аспирин нь салицилийн хүчил агуулдаг учир эрүүл мэнд, гоо сайханд нэн ач тустай. Таны үрчлээсийг тэнийлгэж, 10 нас залуу харагдуулахад аспирины маск тус болно. Танд аспирины гурван төрлийн маскны жор болон хэрэглэх аргыг хуваалцъя.

Нимбэг болон аспирины маск

Орц:

  • 3 ширхэг аспирин,
  • 3 хоолны халбага нимбэгний шүүс.

Хэрхэн бэлтгэх вэ?

– Аспиринаа сайтар нунтаглаад, нимбэгний шүүстэй хольж, өтгөн зуурмаг болтол сайтар хутгана.

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхэж, 10 минут орхиорой.
  • 10 минутын дараа хүйтэн усаар нүүрээ угаана.

Аспирин, зөгийн бал, тарагны маск

Орц:

– 5 ширхэг аспирин,

– 2 хоолны халбага зөгийн бал,

– 2 хоолны халбага тараг.

Хэрхэн бэлтгэх вэ?

– Аспиринаа сайтар нунтаглаад, тараг, зөгийн балтай хольж, өтгөн зуурмаг болтол сайтар хутгана.

Хэрхэн хэрэглэх вэ?

– Нүүрээ хүйтэн усаар сайтар угааж цэвэрлэнэ.

– Жижиг алчуур норгож, шарах шүүгээнд 30 секунд халаана.

– Халаасан алчуураараа нүүрэндээ 10 минутын турш халуун бигнүүр тавина. Ингэснээр нүүрний нүх сүв нээгдэж, бохирдол гадагшлахад хялбар болдог.

– Халуун бигнүүр тавьсаны дараа нүүрээ хатааж, бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхээд, 30 минут болгоно.

– 30 минутын дараа нүүрээ хүйтэн усаар угааж цэвэрлээд, чийгшүүлэгч тос түрхэнэ.

Эхний хэрэглээний дараа л та үр дүнг нь мэдрэх болно!

Аспирины уусмалын маск

Орц:

– 3 ширхэг аспирин,

– 3 хоолны халбага бүлээн ус.

Хэрхэн  бэлтгэх вэ?

– Аспиринаа бүлээн усанд уусгаж, сайтар хутгана.

Хэрхэн хэрэглэх вэ?

– Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхээд, 10 минут орхино.

– 10 минутын дараа хүйтэн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *