Язралтыг үгүй хийх бэлдмэлийг хэрхэн бэлтгэх вэ? Та ердөө нэг сарын дотор язралтаас сална

Ээж болох нь гэдгээ мэдсэн анхны мөчөөсөө эхлээд л эмэгтэй хүн бяцхан үрийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжил, бүр цаашдын ирээдүйд нь хүртэл санаагаа чилээн өөрийгөө ч мартах нь холгүй болдог. Гэтэл өчүүхэн төдий л анхаарахгүй орхиход эмэгтэй хүний арьс, гоо сайханд ноцтой хохирол учруулах нэгэн эрсдэл энэ үед чимээгүйхэн хүрээгээ тэлсээр байдаг. Энэ бол ЯЗРАЛТ.

Маш олон хүмүүс язарсан арьсаа хэвийн болгохыг хүсдэг. Иймд бид та бүхэндээ энэхүү асуудлыг хялбархан шийдвэрлэж болох аргыг дуулгахаар бэлтгэлээ.

1.Язралтыг хэрхэн арилгах вэ?

Ихэнх эмч нар язралтыг гэрийн нөхцөлд арилгах боломжгүй гэж үздэг бөгөөд түүний оронд “лазер” ашиглан, арилгуулахыг санал болгодог. Гэвч энэ нь санасныг бодоход өндөр үнэтэй байдгаас гадна, 100 хувь үр дүнгээ өгөхгүй байх нь бий. Иймд та бидний бэлтгэн хүргэж буй дараах бэлдмэлийг гэрийн нөхцөлд бэлтгэн хэрэглээд, язралтанд баяртай гэж хэлээрэй.

2.Язралтыг үгүй хийх бэлдмэлийг хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • Аспирин – Цөөн хэдэн таблет
  • Бүлээн оливийн тос – 2 цайны халбага
  • Өндөг – 1 ширхэг өндөг

Хийх заавар:

Аспиринаа бага зэрэг усанд хийж, дээрээс нь бүлээн оливийн тос, өндгөө хийгээд, сайтар холино.

Язарсан арьсан дээрээ бэлтгэсэн маскаа тавьж, 20 минут байлгасны дараа угаана.

Уг бэлдмэлийг нэг сарын хугацаанд язарсан арьсан дээрээ тавих бөгөөд үүний дараа мэдэгдэхүйц үр дүнг өөрийн биеэр мэдрэх болно.

Та дээрх бэлдмэлийг хэрэглэж байх үедээ витамин Е, С амин дэмүүдийг хослуулж хэрэглэвэл, илүү үр дүнтэй байх аж. Өөрөөр хэлбэл цусны эргэлтийг сайжруулж, язралтыг үгүй хийхээс гадна, “коллаген” болон төмрөөр баялаг учраас арьсанд сайн нөлөөтэй юм. Мөн усанд сэлэлтийн спортоор хичээллэж, арьсныхаа язралтыг үгүй хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait