Өдөр бүр энэ самрыг идээд өөртөө 9 эерэг өөрчлөлтийг бий болгоорой!!!

Энэхүү гайхалтай хэлбэртэй самар нь цөцгийн тос шиг амттай байдаг.  Бидний ихэнх нь энгийн зууш болгон хэрэглэх дуртай байдаг бөгөөд энэ самар нь олон төрлийн тэжээллэг бодис агуулдаг тул таны биед гайхамшгийг мэдрүүлнэ.

9. Таны арьсыг өнгөлөг гялалзсан болгоно.

Газрын самар нь таны арьсанд тустай зэс, антиоксидантын гайхалтай эх үүсвэр юм. Антиоксидант  нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, зэс нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх үүрэгтэй коллагенийг үүсгэдэг.

8. Ойр ойрхон өвдөхөө больно.

Энэхүү самар нь бас цайрын гайхалтай эх үүсвэр юм. Цайр нь таны дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

7. Таны яс бат бөх болно.

Зөвхөн нэг ширхэг самар нь хүний өдөрт хэрэгцээтэй зэсийн 30 орчим хувь, магнийн 20 хувийг хангаж чаддаг.  Зэс нь яс, холбогч эдийн хөгжлийг дэмждэг бол магни нь таны биед кальцийг шингээж, ясны сийрэгжилт үүсэх эрсдлийг бууруулдаг.

6. Таны нүдийг хамгаална.

Хэрэв өдөр бүр хэрэглэвэл эдгээр антиоксидантууд нь нүдний хараагаа сайн хамгаалж, хүрээлэн буй орчноос халдвар авахаас сэргийлнэ. Zeaxanthin нь таны торлог бүрхэвчийг хэт ягаан туяанаас хамгаалдаг.

5. Толгойны өвдөлтийг бууруулна.

Магнийн дутагдал нь цусны даралт ихсэх, байнга толгой өвдөх, биеийн янз бүрийн хэсэгт өвдөх зэрэг эрүүл мэндийн олон асуудалд хүргэж болзошгүй юм. Өдөрт тогтмол хэрэглэх нь магнийн зохистой тэнцвэртэй байдлыг хангаж, мигреньээс ангижруулна.

4. Таны шүдийг эрүүлжүүлнэ.

Самарт агуулагдах хамгийн гайхалтай нэгдлүүдийн нэг бол анакардийн хүчил юм. Энэ хүчил нь шүд цоорох, болон үрэвсэл үүсгэдэг бактерийг устгах чадвартай.

3. Таныг эрч хүчээр хангана.

Кашью самар нь олон төрлийн эрдэс бодис, Е, К, В6 витамин, зэс, фосфор, цайр, магни, төмөр, селен зэргийг агуулдаг. Эдгээр нь таны бие махбодыг хэвийн ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны бодисын солилцоо эрүүл байх тусам өдрийн турш илүү эрч хүчтэй байх болно.

2. Та хялбархан жингээ хасаж болно.

Ихэнх хүмүүс өдөр бүр самар идэх нь жин нэмэхэд хүргэдэг гэж үздэг. Үнэндээ энэ нь худлаа. Газрын самар нь өөх тос агуулдаг боловч самарт агуулагдах магни нь таны биед өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулахад чухал үүрэгтэй.

Түүнээс гадна тус самар нь танд маш сайхан хөнгөн зууш болно, учир нь тэжээллэг бөгөөд таныг удаан хугацаанд цатгалан байлгана.

1. Таны үсийг өнгөлөг гялалзсан болгоно

Уг самарт агуулагдах зэс нь таны үсийг гялалзсан торгомсог зөөлөн толигор болгоно. Самарт байдаг меланин хэмээх пигмент нь үсний өнгийг сайжруулахад тусална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *