Сарын тэмдэг ирсэн үед ХОРИГЛОХ 9 зүйл

Зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирдэг. Өвдөлт сарын тэмдгийн өмнөхөн юмуу эсвэл яг эхлэх үед илрээд 1-3 хоног үргэлжилдэг. Энэ өвдөлт нь таны идэвхитэй байдлыг алдагдуулах хүчтэй, эсвэл танд анзаарагдахгүй сул ч байж болно. Ямар ч байсан сарын тэмдэг ирсэн үед та дараах зүйлсээс аль болох татгалзаарай. Тэгвэл та хүндхэн өдрүүдээ ямар нэг өвдөлт, зовиур, санаа зовох зүйлгүйгээр өнгөрүүлж болох юм.

Өвчин намдаах эм – Хэрэв сарын тэмдэг хэт их өвдөлттэй биш бол аль болох өвчин намдаах эмнээс татгалзаарай. Өвдөлт ирэх бүрт өвчин намдаах эм хэрэглэсээр байвал сүүлдээ эмний хамааралтай болох болно.

Доороосоо хэзээ ч бүү даар – Доороосоо их даарвал бол цистит хэмээх өвчин тусдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тэрнээс гадна их даарвал сарын тэмдэг ирэхэд давсаг, хэвлий хавиар их өвддөг.

8 цаг – Өдрийн ариун цэврийн хэрэглэл нь хамгийн ихдээ 8 цаг хэрэглэх ёстой байдаг. Түүнээс удаж огт болохгүй. Тэгвэл бяцхан найзад чинь нян бактери үржин өвчлүүлэх болно гэдгийг анхаар. Хэрэв тампон хэрэглэдэг бол дээд тал нь 3 цаг болоод солих хэрэгтэй.

Хүйтэн хоол хүнс – Хүйтэн хүнс нь хоол боловсруулах тогтолцоонд төдийгүй цусны эргэлтэд саад болдог тул сарын тэмдгийн хэмжээ багасах юмуу өвдөлттэй ирэх шалтгаан болдог юм байна. Мөн сэрүүцүүлэх чанартай гаатай ундаа, гаатай чихэр, мөхөөлдөс болон чихэрлэг хүнс зэргийг идэх хэрэггүй юм.

Давс – Сарын тэмдгийн үед эстрогений түвшин өөрчлөгдөх тул усан хаван үүсдэг. Үүний улмаас хөх хатуурч чангарах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Давс энэхүү хаванг ихэсгэндэг учир нэг өдрийн давсны хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол зэрэг нь давс ихээр агуулдаг.

Ядрах, стресстэх – Сарын тэмдэгийн үеэр сэтгэл санаа тавгүйрэх, дотор эвгүйрэх зэрэг зовиурууд илрэх боловч тод биш илэрдэг. Гэвч ядарч сульдах, стресс, хэт ачаалалтай ажиллах үед сарын тэмдэг алдагдах, зовиуртай ирэх шинжүүд илэрдэг.

Кофе – Кофенд агуулагддаг зарим төрлийн тос нь гэдсийг цочроодог. Мөн кофе, кола, шоколаданд агуулагддаг каффейн нь таны өвчинд нэрмээс л болно.

Шингэн дутагдах – Аль болох их ус уух хэрэгтэй. Хэрэь шингэнээр дутагдвал өвдөлт улам ихэсдэг байна.

Халуун ногоотой хоол, хүнс – Харин сарын тэмдгийн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул хүн амархан боловсорч, шимэгддэг хоол хүнс хэрэглэсэн нь дээр юм. Халуун ногоо, шарсан хуурсан юм ихтэй хоол нь шингэц муутай бөгөөд цус их хэмжээгээр алдах шалтгаан болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait