Өтөл насандаа харамсах шийдвэрүүд гаргахгүйн тулд ЗААВАЛ хийх ёстой зүйлс…

Залуу насны алдаа. Хүн бүр алдаа гаргадаг хэдий ч өтөл насандаа харамсах шийдвэрүүд гаргахгүйн тулд хийх ёстой зүйлс…

Танд өдөр бүр ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй болдог байх. Том, жижиг олон шийдвэрээс бидний амьдрал бүрддэг. Яаж алдаа гаргалгүй, зөв ​​зүйл хийх вэ? Таны гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл ирээдүйд илүү муугаар нөлөөлөх эсрэг зүйл болон өөрчлөгдвөл маш аймшигтай. Гэхдээ танд тохиолдож буй зүйлд та өөрөө хариуцлагыг нь хүлээдэг нь сайн хэрэг. Тэгэхээр бүх зүйл таны гарт байдаг тул алдаа гаргахгүй байх, алдаагаа засах итгэл найдвар нь ч танд бий.

Залуу хүмүүс л ихэвчлэн алдаа хийдэг. Бид өөрсдийн үйлдлээ урьдаас төлөвлөж, тооцоолдоггүй. Хөгширсөн хойноо хийсэн зүйлдээ харамсахгүйн тулд одоо гаргасан шийдвэрүүд тань тэнцвэртэй байгаа эсэхийг шалгаад нэг үзээрэй. Бүгдийг засч залруулж болох хэдий ч алдаа гаргахгүйн тулд аль болох аливаад нухацтай хандаж байх нь зүйтэй.

ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

  1. Амьдралаа телевизийн шоу нэвтрүүлэг, цуврал кино үзэж дэмий хоосон өнгөрүүлэх хэрэггүй. Тэр бүх цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй гэдгийг санаарай.

  1. Виртуал ертөнцийг бодит байдлаас илүү өндөрт тавьж болохгүй. Бодит амьдралаар амьдар! Танд нэг л бодит ертөнц бий.

  1. Дэлхийн үзэсгэлэнт газруудад очиж байгалийн сайхныг тольдож амжаагүйдээ хөгширсөн хойноо харамсахгүйн тулд залуу сайхан насандаа үзэсгэлэнтэй сайхан газруудаар аялж, байгалийн сайхныг бишрэн, өөртөө дурсан суух тод мөчүүдийг үлдээгээрэй.
landscape with mountains trees and a river in front
  1. Залуу насандаа эрүүл аж төрөх ёсыг огоорвоос өтөл насандаа засаж үл чадах тул харуусч гэмшээд ч барашгүй. Иймд яг одооноос эрүүл, зөв зуршлыг өөртөө бий болгож, эрүүл мэнддээ анхаарна уу.

  1. Өдөр бүр шинэ зүйлийг сурч мэд! Хязгааргүй ертөнцийн талаар сурч мэдэхэд цаг хугацаагаа зарцуул, өтлөхөөсөө урьтаж мэдлэг ухаанаа тэл.

  1. Мандах нартай уулзаж, жаргах нарыг харж яваарай. Насан өндөр болоод эдгээр мөчүүдийг санаж байх болно.

  1. Өдөр бүр “баг” зүүдэг байсандаа харамсахгүйн тулд одооноос чин сэтгэлээсээ бай, бусдаас өөрийгөө бүү нуу. Өөрийгөө алдах хэрэггүй.

  1. Хатуу ширүүн, аймхай зан чанарууд хүнийг бодит амьдралаас хөндийрүүлж байдаг. Зоригтой, илүү итгэлтэй бай, хэвшмэл бодлоосоо ангижир. Хаалттай хүн амьдралыг бүхэлд нь амтлах чадваргүй, үхсэн мэт байдаг.

  1. Хүссэн үедээ хүүхэд шиг аашил. Аль хэдийн 40 хүрсэн ч гэсэн хүний ​​амьдралын хамгийн сайхан үе бол хүүхэд нас юм. Хүүхэд нас бол таны амьдралд тохиолдсон хамгийн том баяр юм шүү.

  1. Найз нөхөдтэйгээ ховорхон уулзаж байсандаа харамсах болно. Хөгширсөн хойноо ганцаардахгүйн тулд найзуудтайгаа уулзаж байгаарай.

  1. Уур хилэн, атаархал жөтөөрхөлөө нэн даруй мартаж байгаарай. Сэтгэлээ цэвэр, хөнгөн байлга, муу зүйлийг өөрийн бодол санаа, үйлдлээсээ давуулан гаргаж болохгүй.

  1. Хамгийн ойр дотны хүмүүстээ хэр их хайртайгаа илэрхийлж байгаагүйдээ харамсахгүйн тулд өөрт төрж байгаа мэдрэмжээ илэрхийлж, түүнийгээ үйлдлээрээ харуулж байгаарай!

  1. Илүү их баяс, инээ, хөгжилд. Сэтгэл хөдлөлийн эерэг хандлагууд нь насыг тань уртасгана.

  1. Бусдын санаа бодлыг хэт гүнзгий хүлээж авахаа боль. Сэжиг таныг хордуулж байдаг, аливааг болж байгаа зүйлд хамаатуулах маш амархан.

  1. Зөндөө их аялаж байгаагүйдээ харамсах болно. Дэлхий, ертөнцтэй танилцах боломжоо бүү алдаарай!

  1. Хүүхэд насны мөрөөдлөө гээж болохгүй. Өөрийн бүх авъяас чадваруудаа хөгжүүл. Авъяасаа газарт булах нь өөрийгөө цагаасаа өмнө булшилж байгаатай ижил.

  1. Өөрийгөө дутуу үнэлж байсандаа харамсахгүйн тулд өөртөө хүндэтгэлтэй хандаж, үнэ цэнээ мэдэр.

  1. Бүү бууж өг, ямар ч нөхцөлд битгий бууж өгөөрэй! Ямар ч тохиолдолд таны хүчин чармайлт, хичээл зүтгэл дэмий хоосон өнгөрөх учиргүй.

  1. Материаллаг ертөнцийг оюун ухаанаас дээгүүр, илүү чухал гэж үздэг байсандаа харамсах болно. Хүн бол аливаа эд зүйлээс илүү гэдгийг санаарай! Хөгширсөн хойноо л материаллаг баялаг аз жаргалыг бий болгодоггүй гэдгийг маш ихээр мэдрэх болно. Оюун санаагаа хөгжүүл.

  1. Эргэн тойрны хүмүүстээ хамгийн чухал зүйлсийг хэлж чадаагүйдээ харамсахгүйн тулд хэлэх зүйлсээ битгий хойш тавьж хойшлуулаарай.

Амьдралын сайн сайхан бүхнийг мэдэр. Цаг хугацаа буцаж ирэхгүйгээр явсаар байна. Таны хийж чадах цорын ганц зүйл бол өөрийнхөө оршин байх хором, минут бүрийг мэдрэх явдал юм шүү. Ухаантай амьдар, юу хийж байгаагаа бодож, өөртөө анхаарал халамж тавиарай. Хожим хөгширсөн хойноо харамсах зүйлгүйгээр залуу нас руугаа эргэн харая гэвэл энэ бүхнийг анхаараад үзээрэй. Надад итгээрэй, залуу нас харвасан сум мэт хурдан өнгөрдөг юм шүү…

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait