Хүний бие махбодийн өөрийгөө ХАМГААЛАХ 10 гайхалтай функц!

Таны урьд өмнө нь таамаглаж ч байгаагүй хүний бие махбодийн өөрийгөө хамгаалах 10 гайхалтай функц!

Бидний бие махбодь бол ойлгоход ч хэцүү олон системийн цогц нэгдэл юм. Эдгээр системийн нэг нь бол хүний ​​биеийн хамгаалах систем юм.

Энэ хамгаалах систем нь бид бүгдийг хор хөнөөл учруулахуйц янз бүрийн гадны хүчин зүйлсээс долоо хоногийн 7 өдөр, бүтэн өдөр 24 цагийн турш хамгаалж байдаг.

Ингээд бид та бүхэнд хүний бие махбодийн 10 хамгаалах функцын талаар танилцуулж байна.

ХҮНИЙ БИЕ МАХБОДИЙН ХАМГААЛАЛТИЙН ФУНКЦУУД

  1. Эвшээх

Бидний тархи хэт их ачаалж, хэт их ядрахаараа эвшээх үйлдэл үзүүлдэг байна.

  1. Найтаах

Хамрын хөндийд хэт олон харшил үүсгэгч, нян бактери, тоос, тоосонцор эсвэл бусад цочроогч эдүүд хуримтлагдахаар бид хамрынхаа “хог хаягдлыг” цэвэрлэх гэж найтаадаг.

  1. Суниах

Бүх л өдрийн идэвхитэй хөдөлгөөндөө бие махбодь өөрийгөө бэлтгэж суниах рефлекс үзүүлдэг.

Суниах үед булчингууд уян хатан болж, цусны эргэлт сэргэн, сэтгэл санаа өөдрөг болдог.

  1. Зогисуулах

Хүн хоолоо маш хурдан идэх, том томоор залгих, ердийнхөөсөө хэтрүүлэн идэх үед гэдэс болон өрцтэй ойр байдаг хүний биеийн хамгийн урт судал болох вагус нерв цочирдог. Энэ цочироогоор бид зогисуулдаг.

  1. Огцом таталт өгөх

Энэ бол та орондоо ороод, аль хэдийнээ зүүдэндээ орчихсон байх үед огцом таталт өгөх үзэгдэл, гэхдээ яг тэр таталт өгөх үед таны бие бүхэлдээ цочирдолд орсон мэт санагдана. Энэ үед унтаж буй хүний бүх булчингууд маш ихээр өвдөх тул та тэр даруй сэрэх болно. Хүн унтаж эхэлмэгц амьсгалын хэмжээ огцом буурч, судасны цохилт бага багаар удааширч, булчингууд сулардаг, энэ төлөв байдлууд нь тархийг үхжиж байгаа мэт буруу ойлголт ч төрүүлдэг.

  1. Чийгийн улмаас арьс барзайх

Барзгар хурууны өндөг нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний бие нь нойтон чийглэг байдалтай удаан байвал хальтирамтгай болж гулсана гэдгийг ойлгодог учраас өөрийгөө хамгаалах үүднээс арьсаа ингэж арзайлгадаг байна.

Тиймээс бидний хурууны өндөг гөлгөр гадаргуу дээр нэн даруй наалдамтгай чанартай болж ингэж хувиран өөрчлөгддөг байна.

  1. Ой санамж алдагдах

Таагүй дурсамжаас болж санах ой алдагдах тохиолдол бий. Тархи ингэж аймшигтай мөчүүдийг бидний ой санамжаас бүр мөсөн зайлуулдаг.

  1. Арьс биржийх

Арьсны нүх сүвээр биеийн дулаан алдагддаг. Цаг агаарын тааламжгүй нөхцөлд бие өөрийгөө амархан дулаацуулах мөн нүх сүвээрээ дулаанаа алдахгүйн тулд арьс ингэж арзайдаг байна.

  1. Нулимс

Нүдний салст бүрхүүл нь нүдэнд гадны биет орохоос хамгаалдаг функцтэй байдаг бол, нулимс нь бие махбодийн сэтгэл хөдлөлийн хамгаалалтын хэрэгсэл болдог байна.

  1. Бусад мэдрэмж

Үнэн хэрэгтээ хүн 5 үндсэн мэдрэхүйгээсээ ч илүү мэдрэмжтэй байдаг бөгөөд тэр бүгд нь бүгдээрээ хамгаалалтын функцийн үүрэг гүйцэтгэдэг байна.

Бид өдөр бүр бид бүгдийн аюулгүй байдлын төлөө ажилладаг бие махбодидоо талархах хэрэгтэй. Бидний бие өөрийн байнгын хяналт, хамгаалалтан дор байдаг юм шүү.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait