Толгойн өвдөлтийг ЭМГҮЙГЭЭР намжаах 10 ҮР ДҮНТЭЙ арга

Судалгаагаар нийт насанд хүрсэн хүмүүсийн бараг тэн хагас нь жилд нэгээс доошгүй толгой нь өвддөг байна. Үүнд тархиар хатгаж өвдөх, үе үе хүчтэй өвдөх, нүд болон хамар нармайн зовиураас болж үүссэн өвдөлтүүд ордог. 1,6 тэрбум хүн энэ зовиураас болж шаналсаар байна. Толгойн өвдөлт нь хэзээ ч ямар ч үед илэрч болно тиймээс бид та бүхэнд арилгаж чадах 10 аргын танилцуулж байна.

Температураар эмчлэх

Халуун шүршүүрт орох нь мэдрэлийн эсийг амраан толгойн өвдөлтийг намдаана. Гэхдээ халуун шүршүүрт орох цаг зав гардаггүй бол  халуун жин ашиглаж болно.

Үнэрээр эмчлэх

Зарим нэг анхилиун үнэртэй тос тухайлбал лаванда толгойн өвчинг намдаадаг байна. Дух болон шанаандаа түрхэн зөөлөн массаж хийн нам гүн харанхуй өрөөнд хэвтэх хэрэгтэй. Гааны тос толгойн өвчинг эмчилдэг бөгөөд Иранд Шираз их сургуульд явуулсан судалгаагаар тархиар хатгаж өвддөг бол хэрэглэвэл үр дүнтэй гэдгийг тогтоосон. байдаг.

Ус уух

Шингэн дутагдах нь толгой өвдөх нэг шалтгаан болж болно. Биеийнхаа шингэний хэмжээг удирдан толгойн өвдөлтийг зогсоож болно. Гэхдээ шингэн ихэдвэл цусан дах натрийг хэмжээг бууруулж гипертратеми болгодог гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүнээс болж толгой өвдөх, дотор муухайруулах бөөлжих гэх мэт шинж тэмдэг илэрч болно.

Эмийн ургамлаар эмчлэх

Цагаан гааг эрт дээр үеээс хойш толгойн өвчинг эмчлэхэд хэрэглэсээр ирсэн байна. Сүүлийн үеийн судалгаанууд үр дүнтэй болохыг нь баталсан. Толгой өвдсөн үед хагас цайны халбага нунтагласан цагаан гааг аяга усанд найруулан уух хэрэгтэй.

Нэгдсэн цэгт иллэг хийх

Хаана байралдаг вэ?: Эрхий болон долоовор хурууны хооронд байрладаг.

Алхамууд:

  • Энэ цэг дээр 10 секундын турш  даралттай дарж өгөх хэрэгтэй.
  • 10 секунд өнгөрсний дараа суллан нөгөө гарын эрхий хуруугаараа тойрог хэлбэрээр хөдөлгөн массаж хийнэ. 10 секундын турш цагийн зүүний дагуу дараа нь мөн адил 10 секунд цагийн зүүний эсрэг чигт хөдөлгөнө.
  • Нөгөө гартаа мөн адил давтан хийнэ.

Ингэж дарснаар толгой болон шилэн хүзүүний өвчинг намдаана.

Сан инь жаоү цэгт дарах

Хаана байрладаг вэ? Энэхүү цэг нь шагайнаас 4 хуруу дээр бөгөөд хөлний дотор талын ясны ард байрладаг.

Алхамууд:

  • Энэ цэгийг олоод дээр нь эрхий хуруугаараа 4-5 секунд дарна.

Энэ цэгт дарснаар стрессийг багасган тайвшруулах нөлөөтэй байдаг.

Хүзүүн дээрх мэдрэлийн цэгт дарж толгойн өвдөлтийг багасгах

Хаана байралдаг вэ?: Энэхүү хос цэг нь гавалын ясны сууринд хүзүүний босоо шугамандах хотгор газарт байралдаг.

Алхамууд:

  • Долоовор болон дунд хуруугаа ашиглан 10 сек дээр нь дарж өгнө.
  • 10 сек өнгөрсний дараа амраагаад дахин давтана.

Энэхүү хүзүүнд өгсөн даралтаас болж толгойн өвдөлд намддаг байна. Тархиар хатгаж өвдсөн үед илүү үйлчилгээтэй.

Bamboo цэгт иллэг хийх

Хаана байралдаг вэ? Эдгээр цэгүүд нь хамрын хоёр талд, хамар болон хөмсөгний хажуугийн уулзварт байрладаг.

Алхамууд:

  • Цэгүүдэд нэгэн зэрэг дарахын тулд долоовор хуруугаа ашиглан 10 секундын хугацаанд дээр нь дарна.
  • Хэсэг амраагаад дахин давтана.

Энэ даралт нь нүд болон хамар нармайн зовиураас болж үүссэн өвдөлтөнд илүү үр дүнтэй байдаг.

Мөрөн дээрх гол цэгт массажлах

Хаана байралдаг вэ? Эдгээр цэгүүд нь хүзүүний суурь болон мөрний хэсэгт байрладаг.

Алхамууд:

  • Зүүн талд байрлах цэгт эрхий хуруугаа ашиглан 1 минутын турш тойрог хэлбэрээр массажлана.
  • 1 минутын дараа нөгөө талдаа мөн адил хийнэ.

Энэ нь хүзүү болон мөрний хатуурлыг зөөлрүүлэн толгойн өвчинг намдаана.

Нүдний аяганы гадна талын хонхорхойд үрж өгөх

Хаана байралдаг вэ? Нүд бүрийн гадна талын буланд байралдаг.

Алхамууд:

  • Долоовор болон дунд хуруугаа энэ 2 цэгт зэрэг тайвшарталаа үрэх хэрэгтэй.

Энэ нь тархиар хатгаж өвдөх үед илүү сайн нөлөөтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *