Гар утасны нөхөж баршгүй хор нөлөө: Одооноос та илүү болгоомжтой байгаарай!
Та яг одоо гар утаснаасаа Facebook рүү орж байна уу? Эсвэл зүгээр л найзтайгаа чатлаж байна уу? Дараа нь та хэсэг хугацаанд өөрийн байгаа байдлаа, ямар байрлалтай сууж байгаагаа нэг бодоод үзээрэй. Хэрэв та буруу сууж эсвэл зогсож байгаа бол санамсаргүйгээр нуруундаа 27 хүртэл кг-ийн ачаалал өгч бйдаг гэдгийг санаарай!
Яагаад гар утас ашиглах хортой вэ?
Өнөө цагт хүмүүс өдөрт дунджаар 4 цагийг гар утас ашиглахад зарцуулдаг болжээ. Зарим тохиолдолд энэ хугацаа 10 хүрэх нь ч бий, энэ мэтчилэн интернетээр аялаж суухдаа буруу байрлалтай удаан суувал нуруунд тань ноцтой аюул учруулж болзошгүй юм.
Насанд хүрсэн хүний толгой дунджаар 10-12 кг жинтэй байдаг, энэ нь мэдээж та толгойгоо жаахан бөхийлгөх, хазайлгахад л таны нуруунд яг ийм хэмжээний даралт ирдэг гэсэн үг юм. Толгойгоо улам бөхийлгөх тоолонд нуруунд ирэх ачаалал ч тэр чинээгээр нэмэгдсээр байдаг.
Толгойгоо ердөө 15 хэмээр хазайлгахад нуруунд ирэх ачаалал 12 кг, 30 хэмээр хазайлгахад 20 кг, 45 хэмээр хазайлгахад 22 кг болдог бол, 60 хэмээр хазайхад 27 кг хүрч нэмэгддэг болохыг сүүлийн үеийн судалгаа харуулсан байна. Хамгийн харамсалтай нь, ихэнх хүмүүс гар утсан дээрээ текст уншиж байхдаа толгойгоо ихэвчлэн 60 хэмээр хазайлгадаг байна.
Энэ нь шөрмөс, холбогч эдүүд болон булчинд хэт их ачаалал үүсгэж хүзүүг өвтгөдөг маш муу үр дагавартай.
Олон цаг утасны дэлгэц ширтсэний улмаас хүзүү өвчлөх энэхүү өвчний шинж тэмдгийг мэргэжилтнүүд “Техн хүзүү” гэж нэрлэх болсон байна. “Техн хүзүү”-тэй болохгүйн тулд хийх хамгийн гол зүйл бол ердөө утсаа доош бус нүүрний харалдаа барьж байх явдал гэж үзэж байна.
Дараагийн удаа та утсаа барьж авахдаа биедээ анхаарч, нуруугаа цэх, толгойгоо дээш байлгахыг хичээгээрэй. Ингэж чадвал та буруу байрлалаас болж үүсэх сөрөг үр дагаварт өртөх вий гэж эмээхгүй байж болно!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc