Дотоод эрхтнүүд хуруутай хэрхэн холбоотой болох: Бие ба Сэтгэлийн хоорондох зохицлын нууц

Дотоод эрхтнүүд хуруутай хэрхэн холбоотой болох: бие ба сэтгэлийн хоорондох зохицлын нууц

Жин Шин Жицү бол Японы анагаах урлагийн эртний хэлбэр бөгөөд зөвхөн гар дээрх цэгүүдийг өдөөх байдлаар сэтгэл хөдлөлийг тэнцвэртэй байлгаж өгдөг байна. Энэхүү сургаалын үндэс нь дараах зарчим дээр тулгуурлана: хуруу бүр нь тодорхой нэг эрхтэнтэй холбогдсон байх агаад тэдгээр нь тодорхой сэтгэл хөдлөлтэй уялддаг.

Хэрэв та ямар нэг эрхтэнгээ шинжлэж үзмээр байгаа бол үүн дээрээ нөгөө талын гараараа 3-5 минут дараад, гүнзгий амьсгалаарай.

Та бүх хуруун дээрээ ээлжлэн дарж, биеийнхээ ерөнхий байдлыг ажиглаж болно.

БИЕ МАХБОДЬ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ХУРУУТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ БОЛОХ

  1. Эрхий хуруу

Бие эрхтэн: ходоод, дэлүү

Сэтгэл хөдлөл: сэтгэлийн зовинох, түгших, сэтгэл гутралд орох.

Бие махбодид ажиглагдах шинж тэмдэг: хэвлийгээр өвдөх, арьс өвчлөх, толгой өвдөх, мэдрэлийн ядаргаанд орох.

  1. Долоовор хуруу

Бие эрхтэн: бөөр, давсаг.

Сэтгэл хөдлөл: сэтгэлээр унах, айх, сандрах.

Бие махбодид ажиглагдах шинж тэмдэг: булчин болон нуруу өвдөх, шүд өвдөх, хоол боловсруулах эрхтэн өвдөх.

  1. Дунд хуруу

Бие эрхтэн: элэг, цөсний хүүдий.

Сэтгэл хөдлөл: шийдэмгий бус, уур уцаартай, цочромтгой болох.

Бие махбодид ажиглагдах шинж тэмдэг: цусны эргэлт муудах, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, хараа муудах, ядарч сульдах, толгой хүчтэй таллаж өвдөх, толгойн урд хэсгээр өвдөх.

Male hand showing middle finger
  1. Ядам хуруу

Бие эрхтэн: уушиг, бүдүүн гэдэс.

Сэтгэл хөдлөл: гутранги, уйтгар гуниг, гологдохоос айх айдас, шаналах.

Бие махбодид ажиглагдах шинж тэмдэг: чих шуугих, амьсгалын замын өвчин, астма, арьсны эмгэг өвчин, хоол боловсруулах эрхтэн өвдөх.

  1. Чигчий хуруу

Бие эрхтэн: зүрх, нарийн гэдэс.

Сэтгэл хөдлөл: сэтгэлийн түгшүүр, бухимдалтай болох, өөртөө итгэх итгэл буурах.

Бие махбодид ажиглагдах шинж тэмдэг: зүрхээр хатгуулах, хоолой өвдөх, хавагнах, яс янгинах.

Одоо та Жин Шин Жицүгийн үндсэн зарчим буюу нууцыг мэддэг боллоо бөгөөд бие эрхтэн болоод сэтгэл хөдлөлийнхөө аль алинд нь нөлөөлж, зөв цаг үед нь тэдгээрийгээ тэнцвэржүүлж чаддаг байгаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/kak-organy-svyazany-s-palcami/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait