“Тархины цусны эргэлтийг сайжруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг энэхүү хүчирхэг ургамал нь астма, тулай өвчинд ч мөн тустай…”
Чихрийн шижин зэрэг аюулт өвчний тархалт манай дэлхийн хэмжээнд урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Өвчнийг Хянах, Урьдчилан Сэргийлэх Төвийн мэдээлж буйгаар сүүлийн 30 жилд чихрийн шижингийн өвчлөл 176 хувиар өссөн байна. Тиймээс эрдэмтэд энэ өвчнийг эмчлэх, мөн энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх олон аргыг судалж эхлээд байна.
ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ЭМЧИЛГЭЭ
Иллинойсын их сургуулийн хоол тэжээл судлалын профессор, доктор Эльвира Гонзалез де Межиа болон түүний нөхөд чихрийн шижин өвчтэй хүмүүст төрөл бүрийн өвс ургамал, амтлагч ногоонууд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Орегано болон розмарин нь цусан дахь сахарын хэмжээг хамгийн сайн бууруулдаг болох нь тогтоогджээ. Энэ хоёр ургамал нь PTP1B ба DPP-IV ферментүүдийг дарангуйлж чаддаг флавоноид болон полифенол бүхий антиоксидантуудыг агуулдаг байна.
Эдгээр ферментүүд нь инсулины шүүрэлд гол үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн хүлэмжинд ургуулсан болон байгалиас түүж хатаасан орегано, розмарины аль аль нь анагаах шинж чанарын хувьд ижил болохыг олж илрүүлсэн байна. Гэхдээ байгалийн нөхцөлд ургасан өвс ургамал илүү их ашиг тустай болох нь батлагдсан байдаг шүү дээ.
Дэлхий дахинд розмариныг зөвхөн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэхэд хэрэглээд зогсохгүй өөр олон арван өвчнөөс сэргийлэхэд ч мөн өргөн хэрэглэсээр ирсэн. Үүний ашигт шинж чанарыг тоолж баршгүй!
РОЗМАРИНЫ ОНЦГОЙ АЧ ТУС
- Маш их хэмжээний антиоксидантууд агуулдаг тул үрэвслийг намдаана.
- Цусны урсацыг сайжруулдаг тул толгойн өвдөлтийг намдаана.
- Цусан дахь кортизол дааврын түвшинг бууруулах замаар стрессийг бууруулдаг.
- Үсний ургалтыг идэвхжүүлдэг. Хэрэглэдэг шампунь болон маскандаа розмарины эфирийн тос нэмж хийгээд хэрэглэвэл үсний ургалт идэвхждэг.
- Бие махбодийг бүхэлд нь чийрэгжүүлж, эмгэг төрүүлэгч нянгуудыг устгаж, эсийг залуужуулдаг.
Розмаринтай өвөрмөц цай хийж уугаарай! Буцалсан нэг аяга усанд жижиглэж хатаасан нэг халбага розмарин хийгээд үүнийгээ 15 минут идээшүүлж хандлаад ууна.
Розмаринтай цайг уух хамгийн тохиромжтой цаг бол үдэш, ялангуяа үдэш унтахынхаа өмнө үүнийг хийж уувал зохимжтой. Өдөрт 1 аягыг ууж байвал хавдар мэтийн аюулт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулдаг байна.
Гайхамшигт розмарин нь бидний ой санамжид хэрхэн нөлөөлдөг талаарх видеог үзээрэй!
Чихрийн шижин өвчнийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх эмчилгээний туслах бодис болон ордог розмарин, орегано хоёр нь ахмад настай хүмүүст маш их хэрэгтэй ургамал юм.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто