10 минут СУНГАЛТын дасгал хийгээд 30 хоногийн дараа гайхалтай ҮР ДҮНД хүрээрэй

Та завгүй байсан ч өөртөө зориулан өдөр бүр 10 минут СУНГАЛТын дасгал хийгээд сарын дараа гайхалтай ҮР ДҮНд хүрээрэй.

Сунгалтын дасгалыг тогтмол хийснээр дараах үр дүнд хүрнэ.

8. Илүү сайн бөх бат унтах болно

7. Өөрийн биеэ дахин төрсөн мэт мэдрэх болно

6. Бага ядарна.

5. Нурууны өвдөлтийг ор тас мартах болно

4. Ажлын бүтээмж илүү нэмэгдэнэ.

3. Бие махбодийн зохицуулалт сайжирна.

2. Стресс багасна

1. Даарах мэдрэмж багасна

Өдөр бүр хийх сунгалтын дасгал:

Хажуугийн сунгалт: Дэвсгэр дээрээ суугаад баруун хөлөө хажуу тийш сунгаад зүүн хөлөө өвдөгөөр нь нугалаад баруун хөлний гуяны дотор тал руу шахаж өгнө. Биеээ хажуу тийш нь сунгаж баруун хөлнөөсөө хоёр гараараа барьж өгнө. Энэ байрлалаа нэг минут барих хэрэгтэй.

Мэлхий байрлал: Зурагт харуулсан байрлалаар 2 минут байх хэрэгтэй.

Кобра байрлал. Хөлөө нийлүүлэн түрүүлгэн харан хэвтэнэ. Амьсгалаа авч гаргангаа цээжийг дээш нь зөөлөн түлхэнэ. Энэ байрлалд 2 минут барих хэрэгтэй. Нурууны өвдөлтийг намдаах дасгал юм.

Доош харсан нохой байрлал: Гар болон хөлөөрөө газарт  тулаад өлмий дээрээ зогсоно.  Энэ байрлалаар  2 минутын турш барина.

Твист байрлал: Хоёр хөлөө урагш сунгаж сууна. Зүүн хөлөө нугалаад баруун хөлнийхөө өвдөг тушаа тавина.   Зүүн хөлийн өвдөг дээрээ баруун гарынхаа тохойг тавьж зүүн гараараа зурагт харуулсан байдлаар ар талдаа тулж өгнө.

Сунгалтын дасгал биеийг уян хатан байлгах, булчинг хөшиж, чангарахаас хамгаалах, биеийн ерөнхий харагдах байдлыг сайжруулах болон шөрмөс таталтыг зогсоох гэх мэт олон ач холбогдолтой. Эрчимтэй дасгал бүрийн дараа байнга хийж байх нь булчинг хэтэрхий томрохоос сэргийлж зөв хэлбэрт оруулдаг.

Өглөө оройд 20-30 минут дасгал хийчихээд эдгээр дасгалуудыг үргэлжлүүлээд хийгээд байвал чи үе мөчний өвчинд өртөхгүйгээс гадна илүү галбирлаг булчинтай, эрүүл биетэй байж чадах юм.

Танд амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *