Тунгалагийн булчирхайн түгжрэлийг арилгах 7 дасгал

Та өдрийн ихэнхийг ажил дээрээ компьютерийн ард суугаад, орой харимагцаа гар утсаа мааждаг уу. Ийм үед хүзүү, нуруугаар чилээд байгаа биз. Хөдөлгөөн багатай ийм хэвшил булчин хатуурах, мэдээ алдах эрсдэл үүсэх аюултай, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ийм байдлаас зайлсхийх хамгийн энгийн, хялбар дасгалууд энэ байна.

Хүзүү, мөрний дасгал

Удаан хугацаагаар суугаа ажил хийх нь хүзүү, мөрөнд их ачаалал өгч булчин, ясны холбоосуудыг өвтгөдөг. Их Британид гэхэд л зөвхөн өнгөрсөн онд 30 сая хүн хүзүүний өвчний улмаас эмнэлэгт ханджээ. Хүзүү орчмын мэдрэлийн эс, судасны өвчлөлөөс болж хараа муудахаас гадна тархи, толгойн өвчнөөр өвчлөх магадлалтай. Үүнээс зайлсхийхийн тулд та сандлаасаа барин маш энгийн дасгалууд хийж болно.

Хүзүү болон мөрний булчин сунгах дасгал

Нэг гараараа хаалганд тулан толгойгоо суллаж эрүүгээ эсрэг мөрөндөө наах дасгалыг 10 удаа хийгээрэй. Хэт хүчлэлгүйгээр зүгээр л булчингаа тааламжтай хөдөлгө. Дараа нь нөгөө талаараа давтаж хийнэ.

Өвдөлт, хурцадмал байдлыг арилгах дасгал

Хана налж зогсоод өсгийгөө хананаас 10 см-ын зайтай байхаар зогсоорой. Мөрөө өргөхгүйгээр гараа биеэсээ салгаж дээш өргөн алдал. Энэ дасгалыг хийхдээ гараа хананаас салгахгүй.

Бугуйн дасгал

Компьютерийн хулгана болон гар утсаа хүч гарган буруу барих нь гарын хуруу, шуунд ачаалал өгч өвтгөдөг. Энэ нь аажимдаа гарын шууны хам шинжид хүргэж магадгүй.  Тийм учир ачааллыг бууруулж, цаашдаа өвчин үүсгэхээс сэргийлэх дасгал хийх шаардлагатай.

Ажлын байран дээрээ хийх боломжтой дасгал

Танд уг дасгалыг хийхэд хоёр жижиг бөмбөг юм уу, зориулалтын атгагч /эспандер/ хэрэгтэй. Ажлынхаа хажуугаар бөмбөгөө гартаа эргэлдүүлж, атгагчаа байнга атгаж дасгал хийгээрэй. Энэ дасгал нь хурууны үеүдэд нөлөөлдөг.
Залхуу хүмүүст зориулсан хувилбар

Бугуйг халаах дасгал

Зүүн гараараа баруун гарынхаа бугуйг барьж зүүн бугуйгаа тойрог маягаар 10 удаа эргэлдүүл. Дараа нь эсрэг талдаа хийнэ.

Хуруунуудын сунгалтын дасгал 

Баруун, зүүн гарынхаа долоовор хурууг гогцооруулан холбож зөөлөн тат. Нэг гарынхаа бүх хурууг ингэж татсаны дараа нөгөө гарынхаа хуруунуудыг сунгаж татаарай.

Нурууны доод үе болон өгзөгний дасгал

Бүсэлхийгээр өвдөж, өвдгөөр хатгуулах нь нас ахиснаас болдоггүй. Ердөө байнга хөдөлгөөнгүй суух, дасгал хийдэггүйтэй холбоотой байж болох юм. Олон цагаар хөдлөхгүй суух нь бүсэлхий, өгзгөөр өвдөхөд хүргэж улмаар мэдрэлд нөлөөлдөг.

Хөдөлгөөн дутагдсанаар целлюлит үүсэх сөрөг үр дагавартай гэж эмч нар анхааруулдаг. Энэ үр дагавраас зайлсхийж эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалахын тулд дараах энгийн дасгалуудыг хийгээрэй. Таны цусны эргэлт сайжирч өвдөлт намдах болно.

Ажил дээрээ хийх дасгал

Сандлын ирмэг дээр суугаад нэг хөлөө урагш жийнэ. Сунгасан хөл рүүгээ аажмаар бөхийнө. Гэхдээ өөртөө хэт их ачаалал өгч, өвдөлт мэдрэх хэрэггүй. Ингээд 5-10 удаа давтаад нөгөө хөлөө жийж дахин хийнэ. Энэ дасгал бүсэлхий, өгзөгний булчин дахь ачааллыг бууруулж биеийн суллана.

Гэртээ хийх дасгал

Толгой дороо дэр юм уу, эвхсэн даавуу тавиад дэр тавьж хэвтэнэ. Баруун хөлөө өвдгөөр нь нугалж зүүн хөлөө дээр нь тавина. Зүүн хөлийн чинь тавхай баруун хөлийн гуян дээр чөлөөтэй байх ёстой.

Одоо баруун хөлийнхөө гуянаас хоёр гараараа бариад өөр рүүгээ шахаж тат. Гар чинь гуяндаа хүрэхгүй бол бүс ашиглаж болно. Өгзгөө шалнаас хөндийрүүлэхгүйгээр уг байрлалд 20-30 секунд байлга. Дахин хоёр удаа давтаад, нөгөө хөлөөрөө хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait