Таныг ХАМГИЙН ихээр ХӨГШРҮҮЛДЭГ хүнсний 4 төрлийн бүтээгдэхүүн

Бидний өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг гурил, сүүн бүтээгдэхүүнүүд, сахар, хийжүүлсэн ундаа зэрэг нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдгийг та мэдэх үү? Арьс, гоо заслын эмч, доктор Нигма Талиб (Nigma Talib) хэлэхдээ бидний идэж уудаг хоол хүнс, ундаа жүүс зэрэг нь нүүрэн дээр “илэрхий” харагддаг гэжээ.

Мэдээж хоол хүнснээс гадна өөр хүчин зүйлсүүд ч бас орно. Үүнд: хангалттай нойр авч чадахгүй байх, өөрт тохироогүй буруу гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, амьдралын буруу хэвшил зэргээс болдог байна.Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая.

1. Согтууруулах ундаа

Согтууруулах төрлийн ундаануудыг зохимжтой хэмжээнд хэрэглээгүйгээс болж таны нүүрэн дээр нөсөө толбо үүсэж, арьс хуурайшиж харлана. Мөн түүнчлэн зовхины арьс эмзэг мэдрэмтгий болсоноор амархан үрчлээтэн, хар цагирган толбонууд үүсч эхэлдэг байна. Тиймээс нэгэнт эдгээр шинж тэмдгүүдээс таны арьсанд илэрсэн бол эртхэн арга хэмжээ авахыг зөвлөж байна. Үүний тулд 3 долоо хоногийн турш согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хуурай, сахаргүй виног сонгоорой. Мөн арьсаа гүн цэвэрлэж, хангалттай чийг өгөөрэй.

2. Сүүн бүтээгдэхүүнүүд

Сүүн бүтээгдэхүүн нь хэдийгээр кальц, амин дэмээр баялаг боловч замбараагүй их хэрэглэвэл сөрөг үр дагавартай байдаг.Учир нь сүүг удаан хадгалахын тулд дотор нь нөөшлөгч бодис хийдэг. Мөн үнээнд өгч байгаа тэжээл, тарилга, бордоо зэргээс сүүний чанар өөрчлөгдөж болдог байх нь. Ийм сүүг их хэрэглэснээр таны нүүр цонхийж өнгөө алдан, эрүү, нүүрэн дээр батга гарч, нүдний дор хар цагирган толбо үүсэх болно.

3. Цавуулаг ихтэй хоол хүнс

Ийм төрлийн хоол хүнс их хэрэглэснээр таны нүүр улайн, бараан толбонүүд үүсэх болно. Нэгэнт үүссэн тохиолдолд ус сайн ууж, цаашид энэ төрлийн хоол хүнснээс хэмжээтэй идэх хэрэгтэй.

4. Сахар

Сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг их идсэнээр таны нуруу, цээжээр тууралт гарах болно. Мөн арьс ягааран бижрүү үүсэн загтнах тал бий.Хүн хүнд харилцан адилгүй үйлчилдэг тул шинж тэмдгүүд их бага өөр байж болно. Мөн сахарын замбараагүй хэрэглээнээс хоолны дуршил өөрчлөгдөх, жин нэмэх талтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait