Хушгыг усанд хонуулж идвэл дархлаа сэргэнэ, хушга идэх ёстой 17 шалтгаан

Соёолсон улаанбуудай эрүүл мэндэд ашигтай. Усанд хонуулсан улаанбуудай тун хурдан соёолдог байна. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог байна. Харин хушгыг усанд хонуулахад ёстой гайхамшиг болдог, тодруулбал 2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг аж.

Хоёр долоо хоног усанд соёолуулсан хушганы хүний биед үзүүлэх нөлөө эрс нэмэгддэг аж. Та нэг килограмм цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ. Хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино.

Та өглөө, бас орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог аж. Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна.

Хушга идэх ёстой 17 шалтгаан

1. Тархины хүнс: Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Мөн хушга нь депресстэй идэвхтэй тэмцдэг хүнс юм.

2. Шим тэжээлт чанар өндөр: Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг.

3. Аминдэмүүд болон эрдэс бодисын агууламж: Хушга нь B6 аминдэмийг их хэмжээгээр агуулдгийн дээр Е витамин ч их агуулагддаг. Мөн манган, магни, фосфор, төмөр агуулагддаг.

4. Омега-3 тосны хүчлийн агууламж: Бидний биеийн эд эсийн өсөлт, дархлалын систем, цус өтгөрөх, өвчин эмгэгээс сэргийлэх зэрэгт Омега-3, Омега-6 гэсэн хоёр тосны хүчил чухал шаардлагатай байдаг. Хушганд Омега-3 тосны хүчил анхдагч хэлбэрээрээ агуулагддаг.

5. Холестерин эсэргүүцэгч: Зүрхний титэм судасны эмгэг нь холестерины хэмжээ ихэссэнээс үүддэг. Хушганд агуулагддаг Омега-3 тосны хүчил нь холестерины хэмжээг нэмэгдэхийг идэвхтэй эсэргүүцсэнээр зүрхний титэм судасны эмгэгээс сэргийлдэг.

6. Үс арчилгаа: Хушганы тос нь биотин /B7/, кали, Омега-3, 6, 9 тосны хүчлүүдийн баялаг эх сурвалж. Энэ нь үсний уутанцрыг бэхжүүлж, халзрах явцаас сэргийлэхийн хамт хагны эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн халдвараас сэргийлж, мөөгөнцрийн эсрэг үйлчилдэг байна.

7. Арьс арчилгаа: Е витаминтай нэгдсэн В витамин нь байгалийн антиоксидант бөгөөд стрессийг үүсгэгч чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалж, үрчлээ үүсэх явцыг сааруулдаг байна. Хушганд агуулагдах тос нь арьсыг чийгшүүлж, нүд орчмын хар хүрээг цайруулж, хавагналтыг арилгаж, нүдийг амраадаг аж.

8. Жирэмсэн эмэгтэйд: Жирэмсэн эмэгтэйн бие болон урагт нэн шаардлагатай эрүүл витамин В-гийн комплексийг агуулдаг. Мөн жирэмсний үеийн дотор муухайрахыг болиулж, хүүхдийн тархины хөгжлийг дэмждэг байна.

9. Хавдраас урьдчилан сэргийлдэг: Хушганд хөхний болон түрүү булчирхайн хавдрын өсөлтийг саармагжуулах Омега-3 тосны хүчил, антиоксидантууд, витамин Е зэрэг олон нэгдлүүд агуулагддаг.

10. 2 төрлийн чихрийн шижинтэй тэмцдэг: Саяхны судалгаагаар долоо хоног бүр хушгыг ахиухан хэрэглэдэг байсан хүмүүсийн 2 төрлийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл 15-21%-иар буурч байгааг тогтоожээ.

11. Жингийн менежмент: Хушганд агуулагддаг Омега-3 тосны хүчил, уураг, ширхэглэгүүд нь цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Хэдийгээр тосон дахь калори их боловч хушганы тос нь эрүүл тос байдаг.

12. Эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлдэг: Линолений хүчлийн баялаг эх  сурвалж болсон энэ самрыг өдөрт 75 гр-ыг идэхэд эр бэлгийн эсийн чанар, амьдрах чадвар, хөдөлгөөн, бүтцийг сайжруулдаг байна.

13. Ясны эрүүл мэндэд: Хушганд ясыг бэхжүүлдэг альфр линолений хүчил агуулагддаг. Мөн Омега-3 хүчил нь үрэвслийг багасгаж, ясны өөрчлөлтийг бууруулдаг байна.

14. Хоол боловсруулах системийн эрүүл мэндэд: Хушганд ихээр агуулагддаг ширхэглэг нь хоол боловсруулах системийн эрүүл мэндэд нэн сайн нөлөөтэй.

15. Нойрсолтонд: Унтахын өмнө хушга идсэнээр хэвийн нойрсоход тустай.

16. Дархлааг дэмждэг: Толбот үлд, хайрст үлд, астма, үе мөчний үрэвслийн эсрэг нөлөө үзүүлэхийн хамт дархлааны системийг дэмжсэнээр хавдрын эсийн өсөлтийг бууруулдаг.

17. Цусны судасны эрүүл мэнд: Омега-3 тосны хүчил нь зүрхний хэм алдагдах, цус өтгөрөхийг багасгах ба цусны судасны уян хатан байдлыг дэмждэг. Цаашлаад зүрхний өвчлөл, шигдээснээс сэргийлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait