Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой ГОО САЙХНЫ 29 НУУЦ. Төгс төгөлдөрт хязгаар гэж үгүй!

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 29 нууц. Төгс төгөлдөрт хязгаар гэж үгүй!

Эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнгийн өөрийн гэсэн бяцхан нууцтай байдаг. Нүдний доод зовхины хар хүрээг яаж мэдэгдэхгүй болгох вэ? Үдэшлэг дуустал үсээ гоёмсог хэвээр байлгахын тулд яаж засвал зохимжтой вэ? Гэрийн нөхцөлд яаж төгс төгөлдөр маникюр хийх вэ?

Гоо сайхантай холбоотой ижил төстэй маш олон асуултууд байдаг. Гоо сайхны талаархи мэдлэгээ улам сайн нэмэгдүүлэх сайхан боломж бий шүү. Гоо сайхны эдгээр бяцхан залиуд ямар ч эмэгтэйд хэрэг болж болно. Хэрэггүй мэдлэг гэж хэзээ ч байдаггүй. Дур булаам байдлаа тодотгоцгооё, бүсгүйчүүдээ!

 ГОО САЙХНЫ НУУЦ

  1. Хумсны будгаа хурдан хатаахыг хүсч байна уу? Будсан хумсаа мөстэй усанд дүрээрэй – хатах процесс мэдэгдэхүйц хурдасна.

  1. Лакаар хумсаа будахын өмнө оливийн тос эргэн тойронд нь түрхээрэй. Арьсан дээр санамсаргүй дуссан лакыг арилгахад амархан байх болно.

  1. Маникюр хийлгэхээр дугаарлаж байгаа бүсгүйчүүддээ зөвлөхөд, бидэнд ингэж дугаарлаж зогсох цаг хугацаа бий гэж үү: яарсан үедээ гэртээ ч үүнийг аргалж болно. Хуучин маникюр дээрээ тунгалаг лак түрхээд, дээр нь тохирох өнгийн зориулалтын гялтгануур тавиад үзээрэй – хумсны чинь өнгө нэн даруй сэргэх болно.

  1. Гялгар лакыг матте болгох маш амархан: будсан хумсаа халуун ууран дээр хэдэн минут байлгаад л болно – жишээлбэл буцалж буй ус, шөл аль нь ч байсан болно. Үнэхээр гайхалтай матте өнгө гарч ирнэ!

  1. Хэрэв та хумсны зориулалтын стикер, жишээлбэл, Франц маникюр хийхэд ашигладаг стрикер наалгаж байгаа бол стикерын ирмэг нь хумснаас ялимгүй цухуйж байгаа эсэхийг шалгаарай. Хумсны үзүүр хэсгийг нь сайн наалгаж байгаарай.

  1. Хумсны жижиг гялгар чимэглэлүүдийг авч арилгах нь маш амархан: хөвөн арчдасд хумсны будаг арилгагч түрхээд хумсан дээрээ тавиад хуруугаа тугалган цаасаар боож тавиарай. Хэдэн минутын дараа будаг чимэглэлүүд бүрэн арилна.

  1. Нүдний доод зовхиндоо тэжээлийн бальзам түрхэж байгаарай: энэ хэсэгт ядам хуруугаараа тос түрхэж өгвөл хамгийн тохиромжтой байдаг.
  2. Өөрийнхөө будалтаа төрөлхийн мэт гялалзуулмаар байвал будалтаа хийж дууссаныхаа дараа хацар дээрээ хэдэн дусал тос түрхээрэй.
  3. Хэрэв та нүдний харандаагаар шугамын дагуу шулуун зурж чаддаггүй бол бүү цөхөр. Харандаагаа хэвтээ маягаар барьж байгаад зурвал нүдний контур амжилттай гоё тавигдана. Нэг мөсөн нэг шулуунаар зурж болохгүй, ингэж зурвал төгс шулуун болж зурагдах магадлал бага, иймд нүдний шугамын дундаас хойш 3-4 жижиг товшилт хийж өгвөл зохимжтой.

  1. зөөлөн нүдний харандаа, уруул хүрээлэгчийг үзүүрлэхийн өмнө хөргөгчинд хэсэг хугацаанд байлгаад үзүүрлэвэл илүү зохимжтой, бат бөх байх болно.
  2. Бараан өнгийн нүдний тенийг цайвар өнгийн теньтэй хольж будаж болно. Жишээлбэл, бор, бараан ногоон, цэнхэр өнгийн тенийг завсрын өнгийн тослог теньтэй холивол зохимжтой. Ийм тенээр үдшийн болон өдөр тутмын будалт хийж болно.

 

  1. Шанааны ясыг дагуулан улаан ягаан туяатай сүүдэр тавьж өг.
  2. Кокосын тос бол хамгийн сайн нүүрний будаг арилгагч юм. Нүүр цэвэрлэгч хөвөн дээр бага зэрэг кокосын тос түрхээд ердийн будгаа арилгадаг аргаараа нүдээ аниж байгаад арчина. Үр дүн нь гайхалтай!

  1. Уруулаа будаад дээрээс нь зохицох өнгийн тень тавьж өгвөл уруулын будагны тогтоц илүү удаан байдаг байна.

 

  1. Сормуусаа будахаасаа өмнө зовхины доор жижиг цаас тавьж байгаад будаж болно. Сормуусаа өтгөн будсан ч зовхины арьс бохирдох вий гэж санаа зовохгүй байж болно!

 

  1. Үсээ угаасныхаа дараа ангижруулагчаар зайлж байхдаа үсээ зөөлөн самнаж өгөөрэй, ингэвэл хатсаны дараа самнахгүй байж ч болно. Энэ аргыг хэрэгжүүлээд үзээрэй үс тань даахирч ширэлдэхгүй.

 

  1. Өтгөн үсийг үс хатаагчаар хатаахдаа үсний угаас нь эхлэн хатааж байгаарай.

 

  1. Үсээ загвар оруулан сүлжихдээ үсний мусс ашиглаж байгаарай – үсний энгийн сүлжээс нь илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг юм шүү.

 

  1. Үсээ самнахаа бүү мартаарай. Үсийг угнаас нь эхлэн сайн самнаж байвал үс маш сайн бэхиждэг.

 

  1. Өглөөд үсээ ороох цаг байдаггүй бол урьд орой нь үсэндээ анхаарал тавьж болно: үс бэхжүүлэгч тосыг үсэндээ түрхээд тугалган цаасаар ороогоод унтаарай. Өглөө нь та бэлэн ороосон үстэй сэрнэ!

  1. Үсийг гурван удаа ширүүхэн арчихад л үс хэврэгшдэг. Ердийн алчуур арай ширүүддэг. Иймд ширүүн алчуураар арчихийн оронд хуучин футболкаар арчвал илүү зохимжтой байдаг.

  1. Хэт их тослогтсон үсийг хуурай шампунь юмуу няхай хүүхдийн нунтаг талькаар аргалж болно. Үсний уг руу жаахан цацахад үс бүх л өдрийн турш цэвэр, сэвсгэр байх болно.

  1. Ажил дээрээ байхдаа ч нүүр, биендээ чийгшүүлэгч цацлага байнга цацаж байгаарай, ялангуяа зуны халуун өдрүүдэд. Сайн чийгшүүлсэн арьс үргэлж сайхан харагддаг!

 

  1. Өдрийн хагаст чийгшүүлэгч тосноосоо хацар дээрээ жаахан түрхэж өгвөл нүүрний арьс даруй сэргэнэ.

  1. Өглөө босоход нүд, нүүр бүлцийж хавдсан тохиолдолд цэл хүйтэн усаар зайлж угаах юмуу эсвэл мөсөөр арчвал шинж тэмдэг нэн даруй арилж, арьс тань гялалзах болно.

 

  1. Арьс тань үрэвссэн бол тэр хэсэгт нь мөсөөр жин тавьж өгөөрэй, үрэвсэл мэдэгдэхүйц багасна. Мөн тэр үрэвсэл дээрээ хөлдөөсөн нафтизин жаахныг тавьбал хялгасан судаснууд нь нарийсч батга мэдэгдэхээргүй болдог.

 

  1. Хэрэглээгүй удсан нүүрний тосоо хаях гэж бүү яараарай! Өсгийнийхөө зузаарсан хэсэгт түрхээрэй, шөнө унтахын өмнө түрхвэл бүр сайн. Хөл тань гайхмаар зөөлөн болох болно.

  1. Бүсгүй таны эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө худалдаж авах ёстой хамгийн чухал зүйл бол шүүс шахагч юм. Үүгээрээ ямар ч байгалийн жимс, ногооны шүүсийг маш амархан шахаж бэлтгээд шинэхэнээр нь хэрэглэж болно. Таныг тансаг харагдуулах витамины агуулахтай боллоо гэсэн үг!

 

  1. Өөртөө хуурай цэвэрлэгээ хийхийг хичээ – шүршүүрт орохоосоо өмнө хуурай сойзоор биеэ сайн үрээд үзээрэй. Гайхамшигтай гөлгөр арьс танд таалагдах болно …

Эмэгтэйчүүд үргэлж үзэсгэлэнтэй байхын тулд шаргуу хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргадаг. Эдгээр зөвлөмжүүд бол таны хүчин чармайлтыг хөнгөвчилсөн хялбар зөвлөмжүүд хэдий ч маш үр дүнтэй юм шүү. Аливаа хүний ​​гол чимэглэл бол инээмсэглэл, сайхан сэтгэл юм гэдгийг санаарай, бүсгүйчүүдээ.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *