Жимс, ногооны 8 төрлийн чанамал хийх жор. Шинэхэн жимсээ жилийн турш…

Жимс, ногоогоо шинээр нь жилийн турш…

Өвлийн хүйтэнд бид гоё дулаахан өдрүүд, шинэхэн жимс, ногоо гээд л зуныг маш ихээр санадаг шүү дээ…

Шинэхэн ногоогоо сайхан даршилж аваад, шинэхэн жимсээр сайхан жимсний чанамал хийгээд хадгалаад авсан байхад ядаж бид хүйтэнд жимс ногоогоо шинэхэнээр нь идэх юм шүү…

Гүзээлзгэний чанамал

Шинэхэн түүсэн гүзээлзгэ­нийг хэмжээгээр нь ялгаж гэмт­сэн, гүйцэд боловсроогүй эс­вэл хэт боловсорсон жим­сийг түүж хаяна. Ялгасан жим­сээ шүүрэнд хийж, хувинтай усанд гурван удаа булхуулан угааж гоожуулна. Цомир­логийн навчнаас салгаад саванд хийгээд дээрээс нь халуун чихрийн шүүс /Нэг кг элсэн чихэр 300 мл усаар бэлт­гэсэн/ нэмж дөрвөн цагийн турш дарсны дараа зөө­лөн галаар гурван удаа ча­нана. Эхний чаналт 30 минут, хоёр цагийн дараа дахин 30 минут чанаж хоёр цаг байл­гаад гурав дахь чаналтаар бэлэн болгоно.

Аньсны чанамал

Аньсыг угааж цэвэрлэж бэлтгээд нэг литр усанд 2,3 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүсийг 1,8 кг аньстай саванд хийж хоёр удаа чанана. Эхний удаа 20 минут зөөлөн буцалгаж хөр­гөөд 10 цаг байлгана. Хоёр дахь чаналтаар гүйцэд бол­гоно. Ариутгаж хатаасан ши­лэн савыг халаагаад чанама­лыг шууд савлаж битүү таг­лана. Тасалгааны темпера­турт савны тагийг доош харуулан тавьж хөргөнө.

Үхрийн нүдний чанамал

Цоморлогийн навч, шилбэ­нээс салгаж угаагаад 2-3 ми­нут буцалсан усанд дүрж усыг гоожуулна. Чанах саванд хийсэн нэг кг жимсэн дээр 325 мл усанд 1,2 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүс нэмж 3-4 цаг байл­гасны дараа зөөлөн га­лаар бэлэн болтол чанана. Ха­луун чанамалыг халаасан, хуурай шилэн саванд хийж таглаад хөргөнө.

Чацарганы чанамал

Чацарганаар чанамал хийхдээ бусад жимсний адил хийх боловч хүчиллэгийг нь саармагжуулахын тулд нэг кг нухаш тутамд 10-17 гр бикар­бонат натри хольж өгдөг.

Нэрсний чанамал

Хагараагүй жимсийг буцалсан хүйтэн усаар зайлж цэвэрлэсний дараа чанах саванд хийсэн нэг кг жимсэн дээрээ 200 мл усанд 1,5 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүс нэмж 2-3 цаг байлгасны дараа зөөлөн гал дээр чанаж бэлэн болгоод бусад чанамалын нэгэн адил аргаар савлаж хадгална. Нэрс их хэмжээтэй ургадаг газарт нэрсний чанамалыг сэрүүн байранд паалантай том саванд хийж тагийг нь сайтар таглан хадгалж болно.

Алимны чанамал

Хальс, үрнээс нь цэвэрлэ­сэн алимыг 15-20 мм зузаан­тай хэсэг болгон хэрчээд буцалмал усанд 3-5 минут угааж цэвэрлээд дараа нь хүйтэн ус хийж хөргөнө. Хөрсний дараа уснаас гарган тавьж дээр нь элсэн чихрийн халуун шүүс нэмж 2-3 цаг байлгана. Ингэж байлгахад элсэн чихэр алиманд шин­гэнэ. Дараа нь зөөлөн гал дээр бэлэн болтол нь чанана. Чанах явцад чанамалын дээд хэсэгт алимны өнгөтэй тунга­лаг хөөсөн бөмбөлөгүүд үүсч эхлэнгүүт чаналтыг зогсоож хадгалах савуудад савлан хөргөж хадгална. Алимны төрөл, сортоос хамаарч чана­малд орох элсэн чихрийн хэмжээ өөрчлөгдөх боловч ерөнхийдөө нэг кг жимс, нэг кг элсэн чихэр, 100 мл ус орно.

Шар луувангийн чанамал

Шинэхэн хураасан шар луувангаа угааж цэвэрлээд, хэсэгчлэн хэрчиж халуун усанд хийж 5-8 минут чанана. Усыг гоожуулсны дараа элсэн чихрийн халуун шүүс нэмж 4-5 цаг байлгаад зөөлөн гал дээр тавьж болтол нь буцал­гаад амт оруулах зорилгоор ванилин эсвэл нимбэгний хүчил нэмж сайтар хутгаад савлаж хөргөнө. Энэхүү чанамалыг хаврын цагт чацарганы шүүстэй хутгаж хүүхэд, эхчүүд, өндөр настанд өгөхөд витамины дутагдлыг хялбархан нөхөж чадна. Шар луувангийн чанамал хийхэд нэг кг шар лууван, 1,5 кг элсэн чихэр, нэг литр ус орно.

Амтат гуаны чанамал

Бүрэн боловсорч гүйцээ­гүй амтат гуаг дундуур нь хэрчин хоёр хэсэгт хуваагаад үр, хальсыг нь цэвэрлээд жижиг дөрвөлжин хэсгүүд болгон хуваана. Дээр нь элсэн чихрийнхээ хагасыг цацаад хөргөгчинд 2-2,5 цаг байлгас­ны дараа үлдсэн элсэн чихэр, усыг хольж бэлтгэсэн чих­рийн­хээ шүүсийг нэмж 6-8 цаг байлгана. Дараа нь чихрийн­хээ шүүсийг ялган авч буцал­гаад амтат гуаны хэрчсэн хэсэг рүү хийж хутгаад зөөлөн гал дээр бэлэн болтол нь чанана. Гал дээрээс авахын өмнө нимбэг , эсхүл ванилины шүүс хийж амт оруулаад сав­лана. чанамал хийхэд цэвэр­лэ­сэн амтат гуа 1 кг, элсэн чихэр 1,5 кг, ус 400 мл орно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait