Орой бүр унтахаасаа өмнө АЛТАН СҮҮ ууж биеэ эрүүлжүүлээрэй!!!

Алтан сүүг бэлтгэхдээ нэг аяга сүүн дээр нэг халбага турмерик/ куркумаг хийгээд сайтар хутгахад л болно.  Энэхүү гайхалтай сүү нь таны биед маш олон сайн зүйлсийг авчирна.  Таны биеийн дархлалын системийг сайжруулж, элгийг цэвэрлэж, хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулна. Турмерик/Куркумаг, хүнсний будагийн хэмжээнд өргөн хэрэглэж ирсэн бөгөөд олон төрлийн өвчины үед, тухайн өвчинүүдэд зориулагдсан эмийг орлуулах чадвартай гэдгийг сүүлийн үеийн олон судалгаагаар нотолж, дэлхий нийтээр эмчилгээний зориулалтаар хэрэглэж үр дүн нь нотлогдсоор байгаа юм.

1. Элэг цэвэрлэх детокс.

 

Турмерик нь элгэнд ач тустай болох нь батлагдсан. Таны биед энэ нь цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж, элгэнд өөх тосны хүчил хуримтлагдахаас сэргийлнэ. Алтан сүү нь таны элэгний хоол хүнс, химийн бодисыг боловсруулах чадварыг сайжруулж, хэрэгцээгүй бодисыг биеэс гадагшлуулахад тусална. Ингэснээр таны бие цэвэрлэгдэх болно.

2. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Турмерикийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь curcumin хэмээх бодис бөгөөд нийтлэг үрэвслийг эмчлэх үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг. Нэг аяга “алтан сүү” найруулан уусны дараа curcumin нь таны биед үрэвслийг үүсгэдэг зарим ферментийг устгах ба хавдар багасах болно.

3. Бактери устгана.

Таны антибиотик эмчилгээний үйлчилгээг илүү дэмжих болно. Судалгаанаас үзэхэд turmeric нь бактери, вирус, мөөгөнцрийн эсрэг тэмцдэг антибиотик шинж чанартай бөгөөд энэ нь ханиад болон хоолойн өвчинг эмчлэхэд үр дүнтэй.  Бактерийн эсрэг үйлчлэлтэй тул, шарх, үрэвсэлд чимх куркумаг түрхэхэд хурдан эдгэдэг.

4. Хорт хавдарын эсрэг үйлчилгээтэй.

Турмерик нь маш хүчтэй антиоксидантыг агуулдаг. Энэ нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх төдийгүй, түүнтэй тэмцэж чаддаг. Шинэ судалгаагаар турмерик хэрэглэвэл хавдрын өсөлтийг зогсооход тусалдаг төдийгүй хорт хавдрын эсийг устгах боломжтой болохыг тогтоожээ. Өдөр бүр 1 цайны халбага куркумаг хоолонд нэмж хэргэлэхэд хөхний хавдараас бүрэн сэргийлнэ.

5. Илүүдэл жингээсээ салахад тусална.

Алтан сүү нь таны биед хуримтлагдсан илүүдэл өөх тосыг задалж, хорт бодисыг гадагшлуулна. Ингэснээр та эрүүл бас хэвийн жинтэй байхад танд тусална.

6. Таны зүрх эрүүл бас хүчирхэг болно.

Турмерик нь таны биед цитокин ялгаруулалтыг хязгаарлах болно. Цитокин нь үрэвсэл, зүрх судасны өвчин үүсгэгч бодис юм. Орой бүр алтан сүү ууснаар зүрхний эмгэг үүсэх эрсдлийг бууруулахад тусална.

7. Тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Та тархинд хийсэн мэдрэлийн холболтын тоог нэмэгдүүлж, Альцгеймер/мартах өвчин гэх мэт зөнөх өвчин тусах эрсдлийг бууруулдаг бодис болох BDNF-ийн түвшинг нэмэгдүүлэх болно.

8. Дархлааны системийг илүү хүчирхэг болгож өгнө.

Турмерикт агуулагдах куркумин нь таны  дархлааны системийг идэвхжүүлдэг хүчтэй бодис бөгөөд дархлааны систем гадны биет рүү довтлоход илүү хүчирхэг болно.

9. Таны ясыг илүү бат бөх болгоно.

Турмерик нь таны биед ясны сийрэгжилт үүсэх эрсдэлээс 50% орчим хувь сэргийлдэг. Мөн кальцийн агууламж ихтэй сүү болон халбага турмерик нь таны ясанд үр дүнтэй нөлөө үзүүлнэ.

gegee.one

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait