Хоолойг огт өвтгөхгүй байх ГАНЦХАН арга бий

Хоолой өвдөх өвчин буюу гүйлсэн булчирхай үрэвсэх өвчин хамгийн элбэг тохиолддог өвчнүүдийн нэг билээ. Хоолойн өвчнийг эдгээх олон арга байдаг ч гэсэн огт өвтгөхгүй байх ганцхан арга байдаг.

Ер нь хэлний уган дээр байрлах гүйлсэн булчирхай нь амны хөндийгөөс нунтаглагдан орж ирсэн хоол тэжээл доторхи хорыг өөртөө татан өөрөөсөө ялгарах шүүрэл буюу хороор задалж хоргүй болгоод цааш улаан хоолой, ходоод руу явуулах үүрэгтэй. Харин их хэмжээний хорыг өөртөө татсанаар түүнийгээ задалж дийлэхээ байхаар өөрөө өвддөг. Ингэхдээ өөрийн боловсруулсан хорыг цус руу шахаж тэр хор нь цусаар дамжин зүрхний хавхлаг болон жижиг үенүүдийн завсар очин сууж гэмтээдэг. Ингэж хоолойн гаралтай зүрхний (хоёр хавтаст хавхлагын гэмтэл) болон жижиг үений өвчнүүд (ревматизм) үүсдэг байна.

Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх энгийн сайн арга бол хоолыг идэхдээ хүнтэй юм ярихгүй, зурагт үзэхгүй, сонин ном шагайхгүйгээр зөвхөн идэх гэж байгаа хоолоо сайн үнэрлэж, буцлах шажигнах дуу чимээг нь сонсож, харж өнгө орцонд нь сэтгэл ханаж, халуун хүйтнийг нь мэдэрч дараа нь багаар амталж таашаан зажилж идэх явдал юм.

Ингэхдээ амьтны гаралтай махыг дор хаяж 45 удаа зажлан уг махны эдэллэг шинж чанарыг задарч үгүй болон ам дүүрэн шүлс болгон залгих нь хоолой өвдөхгүй байх гол арга юм.

Жимс, ногоо, гурил, будаа зэрэг ургамлын гаралтай хүнсийг бол 35 хүртэл зажлан бүрэн бутарч шүлс болговол хоол хүнсэн дэх хор бүрэн задарч гүйлсэн булчирхай өвдөхгүй байх болно. Ингээд хооллосны дараа аягаа долоож цэвэрлэхэд гүйлсэн булчирхайд наалдсан хор өөрөө ховхорч гадагшладаг. Хэрэв таны хоолой өвдсөн бол хэлээ уртаар гарган хамартаа хүргэх, доод эрүүндээ хүргэх, хоёр жавьжаа хэлнийхээ үзүүрээр дотроос нь хүчтэй түлхэх зэргээр хэдэнтээ хөдөлгөхөд халуун чинь бууж хоолойн өвчин тань эдгэрнэ.

Энэ бол Монгол арга бөгөөд өөр бусад аргаас давуу тал нь шүлсний, бамбай, сэрээ, нойр булчирхай зэрэг бусад шүүрэл ялгаруулагч булчирхайлаг эрхтнүүд мөн адил өвдөхгүй болох давуу чанартай.

Давстай усаар зайлахад хаван буух боловчиг хорыг биед хураах муу талтайг анхаарах хэрэгтэй. Гүйлсэн булчирхайг авахуулахаас аль болох зайлсхийгээрэй. Хоол хүнсээр залгигдах хор ямар ч шүүлтүүргүйгээр биед орж бүх булчирхайлаг эрхтнүүдийг давхар гэмтээхийг сайтар санаарай.

Эцэст нь зөвлөхөд хүн хоолойн махаа авахуулдаг шигээ толгойгоо өвдөхөөр толгойгоо авахуулдаггүй биз дээ.

www.facebook.com/MongolDomch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *