Европ хүүхдүүдийн хооллолтын 10 дүрэм. Зөв хооллож сурах дадал зуршилд сургаарай!!!

Европ хүүхдүүдийн хооллолтын 10 дүрэм. Хүүхдээ ширээний ард зөв хооллож сурах дадал зуршилд сургаарай. Хэтэрхий оройтохоос нь өмнө хүүхэддээ зааж сургаарай!

Аливаа эх хүн хүүхдээ эрүүл саруул, сайн хүмүүжилтэй хүн болгон өсгөхийг хүсдэг. Гэхдээ та ширээний ард томоотой сууж, хооллодог хүүхдүүдийг ховорхон харсан байх. Харамсалтай нь, ихэнхи эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ширээний ард зөв сууж хооллоход анхаарлаа хандуулдаггүй. Хүүхэд бага наснаасаа эхлэн зөв хооллох дадал зуршилд суралцах нь зүйтэй, ингэж сурвал ирээдүйд насанд хүрсэн хойноо эрүүл мэнддээ анхаардаг, хэзээ, юуг, яаж, яагаад идэж байгаагаа ойлгодог болно.

Эдгээр дүрмүүдийг Европын ямар ч хүүхдэд ойлгож мэдсэн байдаг. Хэтэрхий оройтохоосоо нь өмнө хүүхэддээ зааж хэвшүүлээрэй!

ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТЫН ДҮРЭМ

  1. Өдөрт 3 удаа хооллоорой.

Хүүхэд өдөрт 3-4 удаа хоолллохдоо ялангуяа хоол бүрийн хооронд зууш иддэггүй бол үргэлж өөрийнх нь хоолны дуршилаар нь хооллоно. Хүүхэд хоолондоо үнэхээр дургүй байсан ч гэсэн хоолоо идэх тааламжтай мөчийг хүлээ.

  1. Натурал хоол хүнсийг зохих хэмжээгээр идүүлээрэй

Хүүхэддээ байгалийн гаралтай натурал хоол хүнс сонгон өгч байх хэрэгтэй. Хольц багатай, хадгалалтын бодисгүй хоол хүнс бол мэдээж аюулгүй байх нь ойлгомжтой. Өдөрт гурван удаа хооллоход хоолны порц зохих хэмжээтэй байх ёстой, үүнд нэгдүгээр болон хоёрдугаар хоол, амтат дессерт багтана.

  1. Ус сайн уулгаарай.

Ус бол бие махбодийн зохистой үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой тул ямар ч шүүс, ундаагаар үүнийг орлуулж болохгүй. Хоол бүрийн хооронд хүүхдэд хангалттай хэмжээний ус уулгаж байх хэрэгтэй.

  1. Ширээний ард суулгаж идүүлж байгаарай.

Явуут дунд нь, яарч сандран эсвэл зурагт ч юм уу, компьютерийн ард сууж байхад нь юм идүүлж болохгүй. Хүүхдийг ширээний ард суулгаж, хоолонд нь анхаарлыг нь төвлөрүүлэн идүүлж сургах хэрэгтэй. Ингэж сууж идэх нь идэж буй хоолоо боловсруулахад нь ямар их чухал болохыг тайлбарлаж өгөөрэй. Идсэн хоол хүнс тодорхой шалтгаануудын улмаас муу шингэдэг талаар хүүхдэд хэлж өгөхөд бүх хүүхдүүд гайхан сонирхож гэдэс дотоод эрхтний талаар бодож дүгнэлт гаргадаг байна. Хүүхдээ багаасаа бие махбодио мэдэрч, өөрийгөө ойлгоход нь туслаж, зааж зөвлөөрэй.

  1. Оройн хоол хөнгөн байх ёстой.

Үдийн хоол бол гол хоол юм шүү. Оройн хоолондоо ногоо, шарсан өндөг, паста, хөнгөн шөл, жимс жимсгэнэ идвэл зохимжтой. Хөнгөн оройн хоол идсэн хүүхэд амархан, илүү сайн бөх унтаж амардаг.

  1. Хоолоо идэж дууссан бол гал тогоо хаалттай.

Хүүхддээ хөнгөн зуушнаас татгалзуулж сургаарай. Хөргөгч рүү байн байн шагайлгахгүй байх хэрэгтэй. Бага наснаасаа эхлэн хоол хүнсээ тогтмол шингээж авах чадвартай болсон хүн дараа нь таргалалттай болдог.

  1. Цагтаа зогсоох чадвартай болго.

Хүүхэд хэм хэмжээгээ мэддэг байх ёстой – цадсан бол дахиж идэхгүй байх. Энэ бас маш чухал юм шүү, учир нь ходоодны хана хэтрүүлэн их идсэнээс болж сунадаг. Хэт их идэх нь хүүхдэд аюултай болохыг тайлбарлаж өгөөд, үүнийг бүү зөвшөөр.

  1. Хоолны амтыг мэдрүүлээрэй.

Хоолонд орсон орц бусад зүйлсийг амтлуулаад таалгаж байгаарай … Хоол сайхан байвал бүх зүйл сайхан байна! Хүүхдэд эрүүл төдийгүй амттай сайхан хоол бэлтгэж өгөөрэй.

  1. Хоол хийхийг заагаарай.

Хүүхэддээ хоол хийхийг заагаарай – ээж нь юу хийж байгаагаа хүүхэддээ харуулж байгаарай. Хүүхэд өөрийн гараар гайхалтай таашаалтайгаар хоол хийх болно! Хийхэд энгийн олон хоол байдаг. Та хүүхдээ тэдгээрийг хэрхэн хийхийг зааж өгч болно. Хоол хийх сонирхол, хоол хийх үйл явцын талаархи ойлголт нь хүүхдийг эрүүл хооллох зуршилд суралцуулдаг.

  1. Хоол ямар нэг зүйлийн шалтгаан байж болохгүй.

Хүүхэд буруу зүйл хийснээ мэдрэхээрээ хоолонцор эсвэл хоолны дуршилгүй болдог байна. Хүүхдийг хоолны дуршилгүй болох аль эсвэл ховдгорхдог хэнхэг тусахаас сэргийлэх үүднээс ямар нэг буруу зүйл идэж байхад нь загнаж, зэмлэж хэзээ ч болохгүй. Хоолыг шийтгэл аль эсвэл урамшуулал болгож хэрхэвч болохгүй!

Эдгээр хоолны дэглэм нь зөвхөн хүүхдүүдэд төдийгүй насанд хүрэгчдэд ч хэрэгтэй. Гэр бүлийнхээ эрүүл мэндэд зөв анхаарал тавьж сурвал хүүхэд хоол тэжээлийн хувьд ямар ч асуудалгүй байна! Эцсийн эцэст хүүхдүүд насанд хүрэгчдийн зуршлыг хуулбарладаг гэдгийг санаарай.

Хэрхэн зөв хооллохыг өөрөөрөө үлгэрлэн харуулаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait