Хурууны дасгалаар бие махбодийг анагаах. Эм хэрэглэхгүйгээр өөрийгөө эмнэж сураарай!
Энэ нь хуруу чинь биеийг чинь эдгээж чадна гэсэн үг юм. Хэрэв үенүүд чинь уян хатан, хөдөлгөөн сайтай байвал дотоод эрхтнүүд хэвийн, бүх зүйл зохих ёсоор ажиллаж байна гэсэн үг. Харин эсрэгээрээ, хэрэв хуруунууд сул, эсвэл нугалахад хэцүү байвал ямар нэг дохио өгч байгаагийн шинж гэж үзнэ.
Хэрэв та бие махбодио эрүүл чийрэг байлгахыг хүсч байгаа бол гартаа тэжээлийн тос түрхэх бүртээ зөөлөн массажлах байдлаар хуруунууддаа онцгойлон анхаарал тавьж байх хэрэгтэй. Ингэж массажлаж өгөх нь тосыг илүү хурдан шингэхэд тустай төдийгүй дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг ч маш сайн өдөөж өгдөг байна.
Саяхан Барууны анагаах ухаан хүний биед янз бүрийн эрхтнүүдтэй холбогддог “энергийн сувгууд ба меридианууд” байдаг бөгөөд эдгээр нь бүх л организмын энерги-мэдээллийн хүрээг бүрдүүлдэг болохыг хүлээн зөвшөөрчээ. Энгийнээр хэлэхэд, хуруу болон дотоод эрхтнүүд хоорондоо холбоотой болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна!
Ямар эрхтэн ямар хуруутай холбоотой вэ?
Эрхий хуруу тархитай;
Долоовор хуруу ходоодтой;
Дунд хуруу гэдэстэй;
Ядам хуруу элэгтэй;
Чигчий хуруу зүрхтэй холбогддог байна.
–
ЭМЧИЛГЭЭНИЙ ДАСГАЛУУД
- Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, стресс, бухимдлыг тайлах зорилгоор.
Хоёр гарын алгаа бие биенд нь ойр байрлуул. Дараа нь хуруунуудаа ээлжлэн нугалаад, гараараа тойрог хөдөлгөөн хий.
- Толгой өвдөх, толгой хүнд оргих, цусны даралт ихсэхэд
Хуруугаа бие биен дээр нь давхарлан байрлуул: ядам хурууг чигчий хуруун дээр, дунд хурууг ядам хуруун дээр гэх мэт. Дараа нь энэ дасгалыг урвуу дарааллаар давтаарай. Энэ дасгалыг хоёр гартаа нэгэн зэрэг хийх ёстой.
- Чихний өвчин, сонсголын асуудалтай үед
Дунд хуруугаа эрхий хурууныхаа угт хүргэж нугалаад, нугалсан дунд хуруугаа эрхий хуруугаараа дарж өгнө. Бусад хуруунууд дээш чигтэй байх ёстой, гэхдээ заавал эгц шулуун байх албагүй. Энэ байрлалд хуруугаа 2-3 минут байлгана. Дасгалыг хэд хэдэн удаа давтаж хийнэ.
- Радикулит, ревматизм, нурууны болон үе мөчний өвчинд
Долоовор хуруугаа эрхий хурууныхаа угт хүргэж нугалаад долоовор хуруугаа эрхий хуруугаараа дарна.
Бусад хуруунуудаа шулуун байлгаж байгаад сулруулж амраана. Дасгалыг өвдөлт намдсанаас хойш хэдэн цагийн дараагаар дахин 10-15 минут хэртэй хийж гүйцэтгээрэй.
- Ханиад, ханиалга, синусит, уушигны үрэвсэл зэрэгт.
Дархлааны системийг идэвхжүүлэхийн тулд хоёр гарын алгыг хооронд нь нийлүүлээд, хуруунуудаа хооронд нь салаавчилна. Нэг гарны эрхий хурууг нөгөө гарны эрхий хуруун дээрээ тавьж дарж байгаад тойруулж эргүүлнэ.
- Зүрхний хурц өвдөлтийн үед эмч ирэхээс өмнө авах арга хэмжээ
Долоовор хуруугаа нугалаад үүнийгээ эрхий хурууны угт байрлах үенд хүргэнэ. Ингэх зуураа ядам, дунд, эрхий хурууныхаа өндгүүдийг нийлүүлнэ, чигчий хуруу шулуун хэвээр байна.
Өвдөлт намдтал дасгалыг хоёр гараараа нэгэн зэрэг хийгээрэй.
- Хурдан ядардаг, цухалддаг, бас харааны бэрхшээлтэй бол
Чигчий, ядам, эрхий хуруунуудынхаа өндгийг нийлүүлээд бусад хуруунуудаа сул байлгана. Энэ дасгалыг тогтмол хийснээр нүдний хараа сайжрахын зэрэгцээ биеийн ерөнхий байдал ч сайжирдаг байна.
- Хүчтэй сэтгэл хөдлөлийн дараагаар хурдан тайвшрах хэрэгтэй бол
Хоёр гарынхаа эрхий долоовор хуруугаа эсвэл эрхий дунд хуруугаа нийлүүлээд дараа нь хэд хэд гүн амьсгаа авч тайвшир. Энэ дасгал нь дотогшоо төвлөрөлч сурахад тустай.
- Ходоодны үрэвсэл, гэдэс өвдөх, элэгний өвчин, хавагнах, цанхтах үед
Баруун гарынхаа чигчий хурууг нугалаад эрхий хурууныхаа уганд хүргээд, эрхий хуруугаараа зөөлөн дарж өгнө.
Зүүн гараараа баруун гарынхаа доороос тулж өгнө, ингэх үед зүүн гарын эрхий хуруу нь баруун гарын эрхий хуруун дээр байх юм.
- Хоолны дуршил сайжруулах
Эрхий хуруунуудаа хажуу талаар нь наалдуулаад бусад хуруунуудаа алганыхаа дотор тал руу оруулаад нугал.
Эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 2-3 удаа 15 минут уг дасгалыг хийнэ. Дараа нь бүх хуруугаа сайн массажилж өгөөрэй.
Дорно дахины анагаах ухааны хүч чадал, мөн чанарыг өрнөдийн эрдэмтэд батлаж байгаа нь анхаарал татаж байна. Дээрх дасгалуудыг хийж биеийнхээ өөрийгөө анагаах чадварыг шалгаарай!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так просто