Хүнсний содыг ахуйн зориулалтаар 5 өөр янзаар хэрэглэх арга
Эдгээр зөвлөмжийг мэдээд авбал маш хэрэгтэй шүү!
Хүнсний содыг угаалгын бодис болгон ашиглаж болдогыг та аль хэдийнээ мэддэг байх, гэхдээ үүгээр мах зөөлрүүлж, ургамал ногоогоо бордож, түлэгдэлт эмчилж болдог талаар та сонсож байсан уу?
Хямд үнэтэй гээд түүнийг бүү үл ойшоогоорой. Хүнсний сод нь танд хэрэг болох гар доорх хамгийн хэрэгцээтэй эд юм шүү. Байгалийн гаралтай, хор нөлөөгүй гэрийн эзэгтэй нарын хамгийн сайн туслах.
Хүнсний содны хэрэглээ
- Ургамал цэцэгсийг бордоно
2 литр усанд 1 халбага сода хийгээд клематис, гэзэг цэцэг (larkspur), башир цэцэг зэрэг цэцэг, ургамалуудыг услаарай. Цэцэг маш сайхан сэргэж ургаах болно.
- Түлэгдэлт эмчилнэ
Жижиг аяга усанд мөс, бага зэрэг сод хийгээд содын уусмал бэлтгээрэй. Энэ уусмалдаа алчуур норгож шингээгээд түлэгдсэн хэсэг дээрээ жин тавьж өгнө. Энэ нь түлэгдэлтийн шархыг эдгээхэд тустай төдийгүй өвдөлтийг ч намдаадаг байна.
- Эрүүл ахуйдаа ашиглана
Аяга усанд бага зэрэг сода хийгээд содын уусмал бэлтгэн амаа зайлаарай. Энэ уусмал нь амны эвгүй үнэрийг арилгахаас гадна шүдийг ч мөн хамгаалж өгдөг.
- Мах зөөлрүүлнэ
Махаа содаар бүрээд хөргөгчиндөө хэдэн цаг байлгаад гаргаж ирээд махаа угааж содыг нь арилгаад дуртай хоолоо хийж болно. Мах маш сайхан зөөлөн болсон байх болно.
- Үнэр дарна
Оймсонд 3-4 халбага сода хийгээд амыг нь асгарахааргүй уяна. Ингээд үүнийгээ тааламжгүй үнэр гарч буй газарт тавиарай. Үнэр даруй алга болно.
Дараах дүрс бичлэгээс содыг хэрхэн хэрэглэж байгааг хараарай!
Энэ мэтчилэн гоо сайхан, эрүүл мэнд, амьдрал ахуйн олон зүйлд байгалийн гаралтай хүнсний зориулалтай содыг хэрэглэдэг. Түүний ашиг тусын талаар маш олон зөвлөмжүүдийг өгүүлэх боломжтой хэдий ч олон нийтийн хэрэгслээр төдийлөн дурьдагдаж байгаагүй зөвлөмжүүдийг өнөөдөр дурьдахыг хичээлээ.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc