НЭГ сарын дотор ХЕЛИКО бактерийг УСТГАХ байгалийн гаралтай жор

Энэхүү бактер нь ходоодны салст бүрхүүлийн хананд байрлах бөгөөд өвчтэй хүний шүлсээр дамжин эрүүл хүнд халдварладаг. Голцуу бактертэй хүний идсэн аяга, халбагаар хооллох, тэрчлэн үнсэлцэх үед эрүүл хүнд шууд халдварлах нь бий.

Харин хооллохдоо аль болох хуурсан, амталсан, түлсэн хоолноос татгалзаж, өдөр тутмын хоолондоо оливийн тосноос хийж байхыг зөвлөе! Хеликобактер нь ходоодны ханыг гэмтээж, шархлуулдаг тул хурц хоол хүнснээс татгалзах хэрэгтэй юм.

Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салст бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг юм. 1982 онд Австралийн эрдэмтэн Бэрри Маршал болон Робин Варрен нар хүний ходоодны салстаас энэхүү хеликобактер пилори нянг амжилттай өсгөвөрлөж “Ходоодны ихэнх үрэвсэл, шархны шалтгаан нь стресс болон халуун ногоо биш харин нянгийн халдвар” гэж анагаах ухаанд нэгэн том нээлт хийснээ зарлажээ. Тэд ийнхүү уг нээлтээрээ 2005 оны физиологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн юм.

Юун түрүүнд, та гарын болон хувийн ариун цэврээ сайтар сахих нь чухал. Ингэснээрээ халдвар авах эрсдлийг мэдэгдэхүйц бууруулж байдаг.

Хеликобактер Пилоригийн эсрэг хүчтэй байгалийн гаралтай жор

Найрлага:

  • Нэг ширхэг дунд зэргийн хэмжээтэй брокколи
  • Нэг чимх далайн давс
  • Нэг аяга ус

Бэлтгэх арга:

Брокколигоо сайтар угаана. Усаа буцалгаад, давс болон брокколигоо нэмнэ. 5 минутын турш  зөөлөн гал дээр буцалгаад хөргөсний дараагаар бүх найрлагуудаа  холигч буюу блиндерт хийж холино.

Энэхүү бэлдмэлээ шинээр нь тэр даруй уух хэрэгтэй. Үүнийг 30 хоногийн турш өдөр бүр дараалан өглөө бүр уух хэрэгтэй. Брокколид агуулагдах Сульфурапан нь Хеликобактер Пилоритэй колоничлол үүсгэж ходоодны шарх буюу гастритыг үүсгэгч бактерийг устгах болно. Энэ бодис нь хорт хавдарын эсрэг хүчтэй нөлөөтэй бөгөөд ходоодны хорт хавдраас сэргийлэхэд маш үр дүнтэй байдаг.

Хэрэв та энэ нянг хурдан устгахыг хүсвэл энэхүү бэлдмэлдээ бага зэрэг цагаан гаа нэмж хийж болно.

Эх сурвалж: womanlylife.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *