Эдгээр дасгалыг өдөр бүр 10 минут хийвэл ӨНДӨР насалсан ч оюун ухаан саруул байх болно!

Иог бол эрүүл тайван амьдралд хөтлөх арга зам. Дэлхий дахинд олон нийт хүлээн зөвшөөрсөн оюун ухаан, бие махбодийн амралт гэж ойлгож болно. Хүний сайн сайхан амьдралыг болон дэлхийд амар амгалан байдлыг бүрдүүлэхэд иогийн сургаал, дадлагын оруулж буй хувь нэмрийг дэлхий нийтээр зүй ёсоор үнэлж хүлээн зөвшөөрөнө.

Таныг эрүүл саруул, стрессгүй, урт удаан наслахад тусалж чадах нэг зүйл нь йог юм. Йогоор хичээллэснээр эрүүл мэнд сайжирч, бие хөнгөрч, сэтгэл санаа өөдрөг болдог. Үүгээр ч зогсохгүй йог хүний тархины үйл ажиллагааг сайжруулж, анхаарал, ой тогтоолтонд сайнаар нөлөөлдөг.

Яс булчинд ачаалал өгдөг дасгал хөдөлгөөний бусад хэлбэрүүдтэй харьцуулахад иог нь биеийг аажим залуужуулна. Биеийг нөхөн сэргээх замаар орчин цагийн өндөр хурдтай нийгмээс улбаатай сөрөг нөлөөллийг арилгана. Иогийн дасгал нь хүнд өөрт байдаг итгэл найдвар ба өөдрөг сэтгэлийг сэргээнэ. Иог нь туйлын эрүүл мэнд болон оюуны сэтгэл ханамжид хүрэх зам дахь бүх саад тотгорыг даван туулахад тус нэмэр болно.

Тархи хөгжүүлэх дасгал

Йогоор байнга хичээллэх нь чухал бөгөөд дасгалыг гүн гүнзгий амьсгалын аргуудтай хослуулан хийх хэрэгтэй. Анхаарлаа нэмэгдүүлэхийн тулд йогт зөрүү харсан байрлал гэж байдаг бөгөөд: цус тархинд ихээр очин, тэжээлээр хангадаг байна.

Пашчимоттанасана (суугаад урагш тонгойх)

Пашчимоттанасана нурууны өвчин намдаах, эмчлэх шинж чанартай йогийн байрлал юм. Нуруу нугасны хазайлт, суултыг засан, нугасны мэдрэлийг залуужуулна. Пашчимоттанасана-г байнгын болгосноор тархиа амрааж, тайван бус байдал болон хөнгөн депрессийг үгүй болгоно. Хэрхэн хийх Бөгсөөрөө сууж хөлөө тэгшлэнэ. Өвдөгний арыг шал руу шахаж хөлийн улын үзүүрийг өөр лүүгээ чиглүүлж толгой биеэрээ урагш бөхийнө. Гар, хүзүү, мөрөө аль болох урагшаа болгоно. Тайван амьсгалж энэ байрлалыг 30-60 секунд барина.

Халасана (анжис)

Энэ асаныг хийх явцад нугасны урд хэсгийн мэдрэлийн төвүүд маш сайн сэргэнэ. Энэ байрлал нь пранаг гэдэсний урд хэсэгт цуглуулж улмаар бүх биеэр жигд тараан мэдрэлийг тайвшруулна. Хэрхэн хийх Нуруугаар хэвтэнэ. Гараа тэгшлэн биеэ дагуулан тавина. Амьсгаа авах үедээ хөлөө нугалан дээшлүүлж, гарын тусламжтайгаар биеэ өргөн толгойгоо давуулах ба огцом хийж болохгүй. Биеийн бүх л жинг далан дээр тохируулах ба хүзүүн дээр даралт ирж болохгүй. Хөлөө аль болох шулуун болгож урагш явуулах ба нуруугаа хотойлгон эсрэг тийш нь чиглүүлнэ. Хөлөө сайн тэгшил, гэдсээрээ амьсгална. Ийм байдлаар 1 минут болно.

Нади-шодхана (суваг цэвэрлэх)

Суваг цэвэрлэх гэдэг нь амьсгалын нэгэн арга бөгөөд тархины ажиллагаанд их сайн арга юм. Зөөлөн, удаан амьсгалахад зүрхний цохилт буурч, сэтгэл тайвширна. Энэ асан бие дэх энергийн урсгалд их сайн гэж ярьдаг байна.

Хэрхэн хийх вэ:

Тухтай сууж хөлөө зөрүүлэн гүн амьсгална. Баруун хамраа эрхий хуруугаараа хаах ба энэ нь зүүн хамраараа амьсгалахад хүргэнэ. Зүүн хамраараа амьсгаа аваад чигчий хуруугаараа хаана. Дараа нь хоёр хамрын нүхийг хааж амьсгалаа хэдэн секунд барина. Зүүн хамар хаалттай чигээр байх үедээ баруун хамраараа бүтэн, удаан амьсгалаа гаргана. Дараа нь баруунаараа амьсгал авч зүүнээ хаана. Дахин хоёр нүхийг таглан 1-2 секунд барина. Энэ удаа баруун хамрын нүхийг хаалттай байлгаж зүүн хамрын нүхээр амьсгалаа гаргана. Зүүнээрээ гүн амьсгал авах үед баруун хаалттай хэвээр байсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Comment moderation is enabled. Your comment may take some time to appear.