Тулай буюу үе мөчний өвчнийг эмчлэх арга болон хоолны дэглэм

Эмч нар тулай өвчний өвдөлтийг хэрхэн хяналтандаа авах талаар зөвлөж байна.  8 сая гаруй хүн халуун оргиж, улайж, хавдсан хөлийн хурууны үений өвчинд өртөн шаналж байдаг. Тиймээс тулай өвчний өвдөлтийг намдаахад туслах хэдэн зөвлөмжийг хүргэе.

Тулай гэж юу вэ?

Тулай гэдэг нь нэг төрлийн үе мөчний үрэвсэл бөгөөд үе мөч, ялангуяа хөлийн эрхий хурууны ойролцоо өвдөнө. Ихэнхдээ шөнө өвдөх бөгөөд хавдах, улайх зэрэг шинж давхар илэрдэг. Тулай өвчин нь шингэн дутагдах, халдвар авах, гэмтэл, архи хэтрүүлэн хэрэглэх, буруу хооллох, хийжүүлсэн ус хэт их хэрэглэх зэргээс шалтгаалж биед шээсний хүчил хуралдсанаас болж үүсдэг байна.

1. Илүүдэл жингээсээ сал

Хэт их жинтэй эсвэл таргалалттай үед бие нь илүү их инсулин үүсгэдэг. Их хэмжээний инсулин нь тулай үүсгэдэг шээсний хүчлийг арилгахыг удаашруулдаг. Түүнчлэн 2015 онд хийсэн судалгаагаар таргалалттай биш боловч висцерал өөх ихтэй хүмүүс хэвлийн өөх багатай хүмүүсийг бодвол тулай өвчнөөр илүү өвчилдөг нь батлагдсан. Тиймээс жингээ хасах нь өвдөлтийг хяналтан дор авахад туслах болно.

2. Гэр бүлийнхээ түүхийг шалгана уу.

Тулай нь бас удамшлын шинжтэй тохиолдох өвчин тул хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн энэ өвчнөөр өвчилсөн бол та тусч болзошгүйг анхаараарай. Харамсалтай нь та энэ өвчнийг ажиглахаас өөр юу ч хийж чадахгүй. Та дараах тохиолдолд эрсдэлд орж болзошгүй.

• 40-50 насны эрэгтэй;
• шээс хөөх эм эсвэл циклоспорин уудаг;
• Цусны даралт ихсэх, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, зүрх, бөөрний өвчин гэх мэт байх.

3. Хоолны дэглэмээ өөрчлөх.

Тулай нь түүхэнд “хаадын өвчин” буюу “баян хүний өвчин” гэж нэрлэгддэг байсан. Далайн хоол болон улаан мах (зөвхөн баян хүмүүс л худалдан авах боломжтой хоол хүнс) нь маш их хэмжээний ашигтай элемент агуулсан байдаг. Согтууруулах ундаа, ялангуяа шар айраг, фруктозын чихэрлэг ундааны хэрэглээг багасгах нь тулайгаас урьдчилан сэргийлэхэд туслах болно.

Өвдөлтийг намдаахын тулд идэх хоол:

Антиоксидант шинж чанартай тул интоор нь цусан дахь шээсний хүчлийг бууруулж чаддаг. Нэгэн судалгаагаар интоор иддэг эсвэл интоорын хандыг тулайны довтолгооноос 2 хоногийн өмнө авах нь юу ч авдаггүй хүмүүстэй харьцуулахад 35% буурсан болохыг тогтоосон.

Хангалттай хэмжээний ус уух нь таныг чийгшүүлж, шээсний хүчлийг системээс гадагшлуулах улмаар тулайн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална.

Өөр нэг судалгаагаар үрэвслийн эсрэг үйлчилдгээр бидний сайн мэддэг гаа нь үүнд ихээхэн тус болно гэдгийг нотолжээ. Та үүнийг идэж болохоос гадна нухаж өвчилсөн хэсэгт түрхэж болно.

Куркумад байх куркумин бол үрэвслийн эсрэг тэмцэхэд тустай эрүүл мэндийн ач тустай гэдгээрээ алдартай. Энэ нь бас өвдөлт намдаах шинж чанартай байдгаас гадна турмерины идэвхтэй бодис нь бие дэх шээсний хүчлийн түвшинг бууруулж чаддаг болохыг нотолсон.

Тулай өвчний зовиурыг багасгах энгийн аргуудаас дурьдлаа. Архаг тулай өвчний үед мэдээж тодорхой эм тариа хэрэглэх боловч эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт зэрэг нь тулайн зовиурыг үгүй болгоход хамгийн тустай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait