Залуу сайхан байхын үндэс Төвдийн залуужуулах дасгалыг өдөр бүр хийж байгаарай!

Залуу сайхан байхын үндэс Төвдийн залуужуулах дасгалыг өдөр бүр хийж байгаарай!.

Биеийн уян хатан байдлыг сайжруулах дасгал бол миний хийх дуртай дасгалуудын нэг. Биеийг уян хатан болгодог сунгалтын дасгалууд нь жемийн хүнд дасгалуудаас ч илүү үр дүнтэй болох нь батлагдсан зүйл юм!.

Энэхүү Төвдөөс гаралтай энгийн дасгал нь гайхалтай үр дүнтэй дасгал байдаг. Их ажлынхаа хажуугаар үнэт цагаасаа ердөө 10 минутыг л өөртөө зарцуулахад болох юм. 2 долоо хоног энэхүү дасгал хөдөлгөөнүүдийг идэвхтэйгээр хийсний дараагаар биеийн тань булчин мэдэгдэхүйц чангарч байгаа нь ажиглагдаж эхлэнэ.

Нэмж хэлэхэд: Төвдийн дасгалууд нь настай эмэгтэйчүүд ч хийхэд маш тохиромжтой, энгийн зөөлөн хөдөлгөөнтэй дасгалууд байдаг! Эдгээр дасгалыг хийхэд хүндхэн санагдаж болох ч булчинд тань ямар нэг өвдөлт мэдрэгдэхгүй. Магадгүй энэ дасгал Төвд лам нарын залуухан харагддагын нууц ч байж болох юм …

Төвдийн залуужуулах дасгалууд

Энэ дасгалыг өглөө босмогцоо хийвэл үр дүн нь илүү. Дасгалын давталтын тоог 7 –гоос эхлээд аажим аажмаар нэмсээр 20 болгох хэрэгтэй.

  1. Шалан дээр доош харж хэвтэнэ. Нуруу, хүзүүний булчингаа дээш сунган гараараа тулсан чигээр аажмаар алгуурхан дээшлэ. Тулсан гар дээрээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Энэ байрлалд хэсэгхэн хугацаанд байгаад, аажмаар биеэ сулруулаарай.

  1. Газар суугаад хөлөө урдаа шулуун аваарай. Гар, хөлөөрөө шалан дээр арагш тулж байгаад биеэ аль болох дээш өргөж өгөхийг хичээгээрэй. Толгой мөртэй ижил түвшинд байх ёстойг анхаарна уу. Толгойгоо бага зэрэг дээш өргөж болно. Гүн амьсгаа аваад, булчингаа суллах зуураа амьсгалаа гаргаарай.

  1. Өвдөг дээрээ суугаад, хөлийнхөө хуруугаар шал руу тулж өгөөрэй. Хоёр гараа гуяныхаа булчин дээр тавь. Толгойгоо дээш өргөөд, нуруугаа арагш гэдийлгэ. Аль болох арагш сайн гэдийлгэж өгвөл илүү сайн. Ердийн байрлал руугаа аажмаар буцна, эгц болоод ирэхээр нь гүн амьсгалаарай.

  1. Шалан дээр хэвтээд биеэ дагуулан гараа сунгана. Амьсгалаа аваад толгойгоо шалнаас хөндийрүүлэн дээш өргөөд, эрүүгээ цээжин дээрээ аваач. Хөлөө дээш өргөөд эгц шулуун болго, өвдөг чинь толгойтой харалдаа ижил түвшинд байгаа эсэхийг шалгаарай. Амьсгалаа гаргаад толгой, хөлөө аажмаар шалан дээр буулгаарай. Аль болох гүнзгий амьсгалахыг хичээгээрэй.

  1. Хоёр гараа хоёр тийш нь сунган хөндлөн алдална. Гэхдээ гарын алга доош харсан байх ёстой. Хоёр гар мөртэй нэг түвшинд байгаа эсэхийг шалгаарай. Хөлдөө мөрний хэмжээний зай авч зогсоно. Энэ байрлалаар цагийн зүүний дагуу тойрог хөдөлгөөн хий. Толгой тань эргэж болзошгүй хэдий ч хэрвээ урдах зүйлээ тогтож харж чадвал толгой эргэх нь хурдан зүгээр болно.

Энэхүү дасгалыг хийж байгаа үедээ биеийн тамирын өөр дасгал хөдөлгөөн хийх шаардлагагүй. Эрүүл мэндийн  ямар нэгэн асуудалтай байсан ч гэсэн энэ дасгалыг хийхэд амархан байх болно.

Уян хатан, дасгал хөдөлгөөн сайтай байх нь залуу байхын үндэс гэсэн үг, эдгээр дасгал хөдөлгөөнөөр байгалиас заяасан уян хатан чанараа хадгалан, улам сайжруулах хэрэгтэй. Цусны урсгалаа булчин руугаа урсгаж байвал ямар ч насандаа сайхан харагдаж, баяр хөөртэй байж болох юм шүү!

Түвдийн энэхүү дасгалыг найзууддаа түгээгээрэй, үүнийг туршиж үзэх нь гарцаагүй.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait