Яагаад заавал Япон массажыг тогтмол хийх шаардлагатай вэ?
Яаж наснаасаа ч илүү залуу харагдах вэ? Ингэх боломжгүй гэж зарим хүмүүс үздэг ч, Япончуудын урт насладагын нууц үүнийг боломжтой гэдгийг харуулж байна. Тэд ахимаг насандаа ч 25 насныхаа гоо үзэсгэлэнгээс илүү сайхан харагдах боломжтой гэдгийг бүх дэлхийд харуулж байна.
Залуу сайхан харагдах нууц бол өдөр тутмын онцгой арчилгааг сайн хийж өгөх явдал юм. Ялангуяа Японы шиацү хэмээх арьсыг зөөлрүүлж нүдний доорх уутанцар, үрчлээс болон хамрын хажуугийн атирааг арилгадаг цэгэн бариан элемент бүхий “10 насаар залуужуулах” нүүрний массаж (асахи) –ийг хийж сурах хэрэгтэй. Энэхүү массажны үр дүнд гоолиг сайхан нүүртэй болох болно.
–
Японы асахи нүүрний массаж
Япон эмэгтэйчүүдийн арьс нь өөгүй, өнгөлөг толигор, хөгширдөггүйн цаад учир шалтгааныг ердөө Асахи (Зоган) нүүрний массажыг өдөр бүр хийдэгтэй холбон тайлбарладаг байна. Энэхүү массаж нь арьсны өнгийг сэргээж өгдөг гайхалтай массаж юм шүү. Одоо та бүхэндээ энэхүү хөгшрөлтийн эсрэг массажыг хэрхэн зөв хийх талаар зөвлөгөө өгье.
Энэхүү массажыг хоёр хуруундаа өөр өөр даралт өгч хийдэг. Олонд танигдаад багагүй хугацаа өнгөрч байгаа энэхүү массажны техникийг анх Японы стилист, гоо сайханч Юкүко Танако гаргаж ирсэн юм. Түүний “Нүүрний массаж” гэдэг ном нь хамгийн шилдэг борлуулалттай ном болсон юм. 60 насыг хэдийн давсан Юкүко хатагтайн зургаас түүний массажны гайхалтай үр дүнг харж болно.
МАССАЖ ХИЙХДЭЭ БАРИМТЛАХ ДҮРЭМ
- Эхний гурван долоо хоногт өдөр бүр 10 минут уг массажыг хийнэ. Дараа нь долоо хоногт хоёр удаа л хийж байхад хангалттай.
- Үдэш унтахын өмнөхөн массажыг хийж байх нь зүйтэй. Массаж хийхийн өмнө арьсаа сайн цэвэрлээд гель юм уу эсвэл батганы тосноос бусад төрлийн массажны тосоор массажилж болно.
- Тунгалагийн зангилаануудад хүчтэй даралт өгч болохгүй, даралтыг тааруулж хийнэ.
- Хөдөлгөөн нь өвдөлтгүй байх ёстой.
- Өөх тос ихээр хуримтлагдсан хэсгүүдэд бага зэрэг өвдөлт мэдрэгдэж болзошгүй ч, ингэсэн тохиолдолд массажаа хийхээ болино гэсэн үг биш юм. Зүгээр л зөөлхөн илэх маягаар массажилж өгөөрэй.
- Амьсгалын дээд замын болон тунгалагийн системийн ямар нэг өвчины үед уг массажыг хийж болохгүй. Сарын тэмдэг ирсэн үед болон ARVI буюу амьсгалын замын цочмог халдвар, хамар, хоолойн өвчны үед уг массажыг хийхийг хориглоно. Мөн экзем, арьсны улайлт, архаг үрэвсэл, батгашилт зэрэг нүүрэн дэх арьсны өвчнүүдэд эсрэг заалттай.
Массажны техник маш энгийн. Дан ганц эмэгтэйчүүдээс гадна эрчүүд ч мөн хийх боломжтой. (Тиймээ, эрчүүд яагаад нүүрээ толийлгож цэлхгэр арьснаасаа салж болохгүй гэж). Дасгал бүрийг 3 удаа хийх ёстой шүү. Энэхүү зөвлөмжийн төгсгөлд видео дүрс бичлэг оруулсан байгаа.
ЯПОНЫ АСАХИ МАССАЖНЫ ТЕХНОЛОГИ
- Эхлээд нүүрнээс хүзүү рүү чиглүүлэн (чихний ойролцоох тунгалагийн зангилгаанаас эгэм рүү ) зөөлөн иллэлтээр массажилж өгнө. Энэ массаж нь тунгалагийн гадагшлах урсгалд маш сайн нөлөө үзүүлдэг байна. Бүх дасгалуудаа энэ иллэгээр дуусгаж байгаарай.
- Хоёр гарынхаа долоовор, дунд, ядам хуруунуудаараа духныхаа голд дараад алгаа духтайгаа зэрэгцээ байдалд 3 секунд байлгаад зөөлөн даралттайгаар хуруунуудаа арагш чамархай руугаа татна. Дараа нь алгаа 90 хэм хэлбийлгээд дарах даралтаа багасгаад шанаа руугаа доошлуулан илж дуусгана.
- Нүднийхээ эргэн тойронд хурууныхаа өндгөөр тойрог хөдөлгөөнөөр илж өгнө (нүднийхээ гадна булангаас дотогш чиглэлтэйгээр). Гадна талд нь өндгөөрөө 3 секунд дарж өгөөрэй.
- Хоёр гарынхаа ядам болон дунд хүруунуудаар эрүүнийхээ голд дараарай. 3 секундын дараа даралтаа зөөллөөд амаа тойруулан дээд уруулынхаа голд хоёр гарын хурууг уулзуулна. Энэ цэг дээр дахин 3 секунд дараад хамрын самсаагаа тэлж амьсгална. Дараа нь хуруунуудаа огцом аваарай. Эдгээр үйлдлийг дахин давтан хийгээрэй. Энэ бол иллэг хийгддэггүй цорын ганц дасгал юм.
- Хамрын хажуугийн атирааг арилгахын тулд хамрын хоёр хажууд хуруугаараа зөөлөн дарж массажилна. Хуруугаа хацрын ясан дээгүүрээ гулсуулан чихэндээ хүргэнэ.
- Дараах байдлаар хацарын цулцгарыг арилгана. Эрүүн дээрээ хуруугаа тавиад чангахан дарж байгаад уруулаа тойруулаад хамрын нүх, дээд эрүүний ясны хэсэг рүү чиглүүлнэ массажилна. Нүдний дотоод булан руу зөөлөн чиглүүлэн гурван секунд дарж байгаад чамархай руугаа гулсуулна. Дараа нь зөөлөн даралтаар чих рүүгээ шилжүүлээрэй.
- Алгаараа нэг талынхаа шанааг дарж өгнө. Нөгөө гараа зажлуур булчингаас нүдний дотоод булан хүртэл гулсуулаад, гурван секундын турш дарж байгаад чих рүүгээ шилжүүлээрэй. Энэ дасгалыг нөгөө хацартаа ч мөн адил хийж өгнө.
- Хацар дээрээ хуруугаараа чангахан дарж байгаад хамрынхаа эсрэг чиглэлтэй явуулан чихэндээ хүргэнэ.
- Энэ дасгал нь нүүрний үрчлээг тэнийлгэхэд тустай. Хоёр гараа цээжин тушаагаа нийлүүлээд алгаа 90 градусын өнцгөөр тэнийлгээд, алгаа эрүүн дээрээ гурван секунд тогтоож байлгаарай. Дараа нь алгаа хамар руугаа чиглүүлээд, хацар дээгүүрээ гулгуулан чамархай болон чих рүү шилжүүлнэ.
- Эрүүн доороо алгаа байршуулна, энэ үед гарын хуруунууд чих лүү чиглэсэн байдалтай байх ёстой. Алгаараа дарсан чигтээ чихрүүгээ массажилж өгнө. Нөгөө талдаа мөн адил энэ дасгалыг хийнэ.
- Эрхий болон долоовор хуруугаараа алгаа гурвалжилж холбоод хамрынхаа төв хэсэг дээр аваачина. Эрхий хуруугаа хөдөлгөхгүйгээр долоовор хуруугаа чамархай руугаа гулсуулж татаад чих рүүгээ явуулаарай. Хоёр талдаа зэрэг хийхээ мартаж болохгүй.
- Хуруунуудаа духан дээрээ хэвтээ чиглэлтэй байрлуулаад нэг талын чамархайнаас нөгөө талынх руу зигзаг хөдөлгөөнөөр зөөлөн илж өгнө. Ингээд духны голд хоёр гарын хуруунуудаа нийлүүлэн хойш илээд хацар дагуулан буулгаад дасгалаа дуусгана.
Ингээд нүүрний хөгшрөлттэй тэмцэж чаддаг боллоо. Японы алдарт асахи массажийн Орос хэл дээр орчуулагдсан хувилбартай танилцаж, дагаад хийгээрэй. Массажаа хийж дуусгаад арьсандаа сайн чийгшүүлэгч маск тавиж байвал илүү үр дүнтэй юм шүү.
Эх сурвалж: https://takprosto.cc/