Өдөр бүр ЗААВАЛ өргөст хэмх идэх ёстой 12 ШАЛТГААН

Өргөст хэмх нь дараахи эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг байна. Ус / 95-96% / витамин В3, гамма лидолений хүчил, фитостероп, витамин С 5-10 мг, витамин В1, Кали, витамин А, фолик хүчил, эслэгээр баялаг.  Өргөст хэмхийг өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр ашиглаж байна. Хүний эд эсийг чийгээр баяжуулж цэвэршүүлэх бөгөөд хөгшрөлт хуурайшилтыг багасгадаг гоо сайхны өндөр ач холбогдолтой ургамал юм. Мөн нимгэн зүссэн өргөст хэмхийг өвдсөн эсвэл хорхой шавьжинд хазуулсан үед тухайн хэсэгт тавихад өвдөлтийг бууруулах тустай.

1. Мэдрэлийн системийн өвчин тусахаас сэргийлнэ

Тархины эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг физитэмийг өргөст хэмх нь агуулдаг.  Мөн өргөст хэмх нь фосфор агуулдаг бөгөөд фосфорын дутагдал нь танин мэдэхүйн өвчин эрсдэлд ихээхэн нөлөөлдөг. Тиймээс өргөст хэмх идэх нь тархи мэдрэлийн өвчин тусах эрсдэлийг бууруулдаг хурц хутга гэсэн үг ажээ.

2. Богино хугацаанд хурдан жин хасаж чадна

Өргөст хэмх дэх усны өндөр агууламж нь  жингээ бууруулах хүсэлтэй хүмүүст тусална. 100 гр өргөст хэмх ердөө л 12 ккал илчлэгтэй учраас жин барих гэж буй хүмүүст хамгийн хэрэгцээтэй хүнс юм. Тиймээс, энэ нь биеийн жингээ бууруулахыг хүсэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой сонголт юм.

3. Хорт хавдрын эрсдлийг бууруулна.

Өргөст хэмхэнд фитостероп ба терпен байгааг судлаачид тогтоосон нь хавдраас сэргийлэх сайн талтай. Энэ флавоноидын эсрэг исэлдүүлэгч ба үрэвслийн эсрэг шинж чанартайгаас гадна мөн тодорхой төрлийн хорт хавдрын эрсдлийг бууруулах нөлөөтэй юм.

4. Хоолны шингээлтийг сайжруулна.

Өргөст хэмх нь хооллолтыг дэмжихэд тустай тэжээллэг, сайн чанарын ус агуулсан байдаг. Өргөст хэмх дэх витамин нь хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг. Өдөр бүр өргөст хэмх идэх нь гэдэсний  үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдэж, улмаар эрүүл байхад тусална.

5. Танд эрч хүч өгнө

Өргөст хэмхийн 95 орчим хувь нь ус байдаг тул өдөр бүр идэх нь таны биед агуулагдах усны нийт түвшинг нэмэгдүүлж таны биед маш сайн нөлөө үзүүлнэ. Хэрэв та ус уухаа мартсан бол өргөст хэмх идээрэй. Энэ нь гайхамшигтай сайн арга байх болно.

6. Таны арьсыг өнгөлөг зөөлөн болгоно.

Өргөст хэмх нь арьсыг маш сайн чийгшүүлж, чийгээ алдалгүй хадгалахад тусалдаг. Үүнээс гадна рибофлавин, В-ын төрлийн аминдэмүүд, витамин С, цайр зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг. Өргөст хэмх нь кофейны хүчил агуулдаг бөгөөд энэ нь арьсны үрэвсэл, үрэвсэлтэй тэмцэхэд тустай. Мөн өргөст хэмхэнд агуулагдах шим тэжээл нь хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэхэд тусалдаг.

7. Үсний эрүүл байдлыг сайжруулж үсний уналтыг зогсооно.

В-гийн төрлийн амин дэм нь үсний эрүүл мэндэд нэн тустай. Биотин, рибофлавлин, ниацин, В5, В6, витаминууд нь үсийг ургуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.  Эдгээр амин дэм нь үс унах, үс бууралтахаас сэргийлдэг.

8. Цусан дахь сахарын хэмжээг илүү сайн хянадаг.

Өргөст хэмх нь фенолын нэгдлүүд, флавоноидууд, триттерфенүүд зэргийг агуулдаг. Судлаачдын үзэж байгаагаар өргөст хэмх нь цусан дахь сахарын өндөр түвшинг хянахад ихээхэн үр дүнтэй байдаг.

9. Ясыг бэхжүүлнэ.

10. Биeээс хорт бодсыг гадагшлуулна

Өргөст хэмх нь байгалийн хоргүйжүүлэх шинж чанартай байдаг бөгөөд энэ ногоог тогтмол хэрэглэснээр элэг, гэдэснээс бохирдол, хорыг зайлуулж биеийн цэвэрлэгээ хийгддэг гэж үздэг.

11. Шүдний эрүүл мэндийг сайжруулна.

Өргөст хэмх нь молибден болон фтор агуулдаг бөгөөд энэ хоёрын нэгдэл нь шүдийг бэхжүүлж эрүүл болгоно.

12. Гормоныг тэнцвэржүүлнэ.

Фосфор нь биеийн дааврыг тэнцвэржүүлэх гол түлхүүр нь болдог.  Өргөст хэмхэнд насанд хүрэгчдийн өдөр тутам хэрэгцээтэй фосфорын хэмжээний 4% -ийг агуулагддаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *