Мэс засалчдыг үнэхээр их гайхшруулсан дасгал! Нуруу цэх шулуун болсон төдийгүй тэрээр аймшигтай том цүндгэр том гэдсэндээ баяртай гэж хэлсэн, яаж гэж үү … сонирхоод үзээрэй.
Япончууд жин хасах тал дээр гайхшруулж барашгүй олон янзын арга техниктэй улс юм. Эдгээр арга техникүүд нь хийхэд хөнгөн хялбар хэрнээ үр нөлөө сайтай байдаг нь олзуурхууштай. Харамсалтай нь, цаг хугацаа байсан ч хүн бүхэн өглөө бүр гүйж, дасгал хөдөлгөөн тэр бүр хийгээд байдаггүй. Жин чинь нэмэгдэх тусам та юу ч хийлгүй хэвтэж байгаад л жингээ хасах ямар нэгэн ид шидтэй өөх тос шатаах эм уучихна гэж бодож байна уу.
Та бидний өгөх зөлөгөөнд итгэхгүй байх л даа, гэхдээ л япончуудад илүүдэл жингээсээ салахад нь нөлөөлдөг гайхалтай нэгэн аргыг танд санал болгож байна. Энэ ид шид биш гэж үү?
Япон доктор Фукуцүжи 10 гаран жилийн турш эмэгтэйчүүдэд хамгийн боломжит богино хугацаанд биеийн галбир төрхөө сайхан болгоход нь тусалсаар ирсэн. Тэрээр хоолны дэглэм барихгүйгээр, биеийн тамирын хүнд дасгал хөдөлгөөн хийхгүйгээр, хэт их мөнгө үрэхгүйгээр эрүүл сайхан биетэй болох боломжийг нээж өгсөн юм.
Хэрхэн жингээ хасах вэ?
ТАНД ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:
- Том алчуур
- Бат бөх уяа
- Хэвтээ гадаргуу
- Өдөрт 5 минут
Гол арга нь эрчилж ороосон алчуур дээр хэдэн минут хэвтэж гэдсээ алга болгох юм.
Үйл явц:
- Алчуураа дор хаяж 40 см-ийн урттай 7-10 см-ийн зузаантай болгож чанга ороогоод задрахааргүй сайн боож өгнө.
- Тэгш хатуу гадаргуу дээр хэвтээд ороосон алчуураа нурууныхаа ард тавиарай.
- Анхаарах зүйл! Алчуураа нурууныхаа ард нилээн доохно, хүйсны харалдаах хэсгээс доош байрлуулаарай.
- Хөлдөө мөрний хэмжээний зай авна. Хөлийн эрхий хуруу бие биендээ дөнгөж хүрэхээр буюу өсгий нь 20-25 см зайд байх ёстой.
- Гараа толгойныхоо араар дээш нь сунгаад алгаа доош харуулж чигчий хуруунуудаа нийлүүлж байрлуулна.
- Хөлийн эрхий хуруу, гарын чигчий хуруунууд нийлсэн байх ёстойг анхаарна уу. Ийм байрлалтайгаар 5 минут хэвтээрэй.
- Анхаар! Дасгал хийх явцад яс, үе мөчний хөдөлгөөн багасчихдаг тул анхаарал болгоомжтой босоорой.
Япончууд хичээнгүй, тэвчээртэй, зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзлэлээ барьж чаддаггүй хүмүүс байдаг. Ингэж хэвтэхээр ходоодны булчин чангарч, илүүдэл өөх өөрийн эрхгүй тардаг! Хэрэв шууд 5 минут тэсвэрлэхэд хэцүү байвал 2-3 минутаас эхэлж, дасгалын үргэлжлэх хугацааг аажим аажмаар нэмэгдүүлж болно.
Энэ дасгалын үр дүнг харах гол нууц нь ердөө үүнийг тогтмол хийх явдал юм. Японы энэхүү гайхалтай дасгалын техникийг хэрэгжүүлж, жингээ хасах амархан гэдгийг батлаад өгөөрэй!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так просто