Эрүүл мэндийнхээ төлөө сода ашиглах ёстой 8 шалтгаан

Аяга таваг угаагч шингэн элгэнд тун муу. Тиймээс гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө гал тогооны өрөөндөө хамтдаа хувьсал хийцгээе. Энэ бол бид бүхний сайн мэддэг хүнсний сода.

Ямар ч химийн найрлагагүй аяга таваг угаагч сода агуулж байдаг

Үнэндээ энэ талаар мэдээд анхандаа би ч бас гайхсан л даа. Би химийн судлаач биш л дээ. Гэхдээ манай найз судлаач. Тэр аяга таваг угаагч шингэн хэрэглэхгүй байхыг надад эртнээс зөвлөдөг байсан ч би сайн ойлгодоггүй байлаа. Түүний хэлснээр ямар ч химийн найрлагагүй аяга таваг угаагч гэж байдаггүй. Байсан ч нийтлэг орц нь сода юм. Учир нь сода нь гар хуурайшуулдаг учраас ихэнх үйлдвэрлэгчид химийн найрлага өндөртэй аяга таваг угаагч хийдэг байна. Тэгэхээр заавал аяга таваг угаагч хэрэглэхийн оронд хүнсний сода ашиглах боломж байна. Гэхдээ заавал бээлий өмсөж заншаарай. Хүнсний сода нь усанд хурдан уусна, танай гэр бүлийн эрүүл мэндэд ямар ч нөлөөгүй.

Ямар ч химийн найрлагагүй угаалгын шингэн ч давс агуулдаг

Ингэснээр тухайн угаалгын шингэнийг илүү зөөлөн, арьсыг хуурайшуулахгүй байлгах зориулалттай. Гэвч угаах чадварын хувьд содыг гүйцдэггүй байна. Харин танайд зэвэрдэггүй ган савнууд олон байдаг бол заавал натрийн хлорид бүхий найрлагатай угаалгын шингэн бүү хэрэглээрэй. Эдгээрийн оронд давс, сода ашиглаж заншвал хамаагүй үр дүнтэй, савны гадаргууг ч гэмтээхгүй.

Зөвхөн хүнсний сода

Зөвхөн хүнсний сода л маш сайн цэвэрлэгээний бодис бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь ч бага. Өдөр бүр аяга тавагны угаалгандаа хэрэглэхэд ямар ч асуудалгүй.

Зарим аяга таваг угаагч шингэн өнгөц идэвхтэй бодис агуулдаг

Энэ нь саван буюу савангийн бус нийлэг чанарыг өөртөө агуулсан угаалгын шингэн юм. Энэхүү бодис нь удаан арилдаг, олон удаагийн усаар зайлах шаардлагатай гэдгийг харин бид мэддэггүй.

Цагаан цуу аяганы гадаргуунд үлдсэн давсыг уусгаж авдаг

Шилэн аяга, стаканыг угаасны дараа ч гадаргуун дээр нэг л сонин тунадас, жижиг ширхгүүд үлдчихсэн харагдаад байдаг даа. Бас хуванцар савны тосыг арилгах бүр ч амаргүй гэдгийг та мэдэх байх. Үүнийг арилгах маш амархан арга бол цагаан цуу юм. Бага хэмжээгээр аяганыхаа гадаргуунд цацаж цэвэр усаар сайн зайлахад санааг чинь зовоогоод байсан үлдэгдлүүд ор мөргүй арилна.

Аяга угааж дууссаны дараа гадаргууг нь хатааж байгаад цагаан цуунаасаа жаахныг цацаарай. Дараа нь цэвэр усаар сайн зайлаарай. Бас цагаан цуугаа хүүхдийн гараас хол байлгахаа бүү мартаарай.

Зарим угаалгын шингэн нимбэгний хүчил агуулдаг

Нимбэгний хүчил бол аяга таваг угаах маш сайн төрлийн байгалийн угаагч юм шүү. Ихэнх аяга таваг угаагч шингэний найрлаганд нимбэгний хүчил орсон байдаг нь угаах чадварыг нь сайжруулах гэж тэр шүү дээ. Ялангуяа, хуванцар саван дээр тунадас тогтоод арилахгүй бол таны хамгийн эхний сонголт нимбэгний хүчил байх болно. Энэ нь цагаан цуунаас ч илүү хурдан зайлагдан арилдаг юм шүү.

Нимбэгний хүчил, сода хоёр эсрэгцдэг

Нимбэгний хүчил дээрээ өөр зүйл нэммээр санагдаад сода хийчихвэл яах вэ гэж үү. Ингэвэл угаах чадвар нь муудаж, урвалд ордог байна. Үнэхээр нимбэгний хүчил дээрээ сода нэммээр байвал маш багыг нэмэхийг зөвлөе.

Бараг бүх угаалгын шингэн содын силикат агуулдаг

Энэ бол 50 хувийн магадлалтай баримт. Маш олон угаалгын шингэнд сода болоод содын силикат 50/50 хувийн агууламжтай байдаг аж. Яагаад гэж үү:

  • Бохирдлын үлдэгдлийг хурдан арилгадаг
  • Энэ нь содатай хүчил шиг урвалд ордоггүй
  • Энэ нь сав суулгыг зэврэлтээс хамгаалдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait