Анхны тусламжийн үндсэн мэдэгдэхүүнтэй болсноороо та өөрийнхөө төдийгүй бусдын ч амь амьдралыг аварч болох юм шүү. Онцгой байдлын үед та өөртөө болон тухайн нөхцөл байдал яг ямар байгаад дүгнэлт хийгээд юу хийж чадах вэ, юуг хийж болохгүй вэ, яаж туслах вэ гэдгээ сайн ялгаж салгаж мэддэг байх ёстой. Цус алдаж байгаа үед чангалуураас илүү энгийн шархны боолт үр дүнтэй гэж зөвлөе.
1. Шарх
Шархадсан тохиолдолд шархтай хэсгээ аль болох зүрхний түвшингээсээ дээш өндөрт байлгахыг хичээх хэрэгтэй. Ингэвэл тухайн газрын шингэн багасч хавагнах нь намждаг байна. Хэрвээ таны шарх гуя юмуу өгзөг хавьцаа байгаа бол уруу байдалтайгаар хэвтээд өгзөгөн доороо дэр тавьж өндөрлөж өгөх хэрэгтэй. Хэрвээ шархаа өргөж чадахгүй байвал аль болох зүрхэн тушаагаа ойртуулахыг хичээгээрэй.
2. Нэгдүгээр зэргийн түлэгдэлт
Арьсны өнгөн давхарга дээрх өнгөц түлэгдэлтийг нэгдүгээр зэргийн түлэгдэлт гэж үздэг. Өвдөж хорсож магадгүй ч, ноцтой бол биш юм. Шархыг эмчлэхдээ шархыг бүлээн зөөг усаар зайлж угаана. Мөстэй усаар зайлах нь илүү сайн гэж бодож байгаа бол буруу юм шүү, энэ нь үнэндээ эд эсийг гэмтээдэг сул талтай. Түлэгдэлтийг цэвэрлэснийхээ дараа мөстэй уут тавих юмуу хүйтэн жин тавих хэрэгтэй. Хуучны ардын эмчилгээнд тос түрхдэг байсан, энэ нь түлэгдэж халсан хэсгийн хөрөлтийг удаашруулдаг учраас илүү аюултай байдалд хүргэдэг. Хүнсний содийг устай хольж зуурч тавьдаг явдал ч бас үүнтэй ижил хөрөлтийг удаашруулдаг байна.
3. Зүрхээр хатгуулах
Зүрхээр хатгуулах үед эртхэн арга хэмжээ авбал аюулаас аврагдах боломж бий. Цусны бүлэгнэлтийн нөлөөгөөр цусны ялтас саатаж артерийн судсанд бөглөрөл үүссэний улмаас зүрхээр хатгуулдаг учир аспирин зажилж уух хэрэгтэй. Аспирин ууж байхдаа анхаарах зүйл байна. Аспириныг усаар даруулж залгихын оронд зажилж, жижиглэн уувал зохимжтой, учир нь зажилж хэрэглэвэл эмийн үйлчилгээг илүү хурдан авна гэсэн үг юм. Энэ тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээг аль болох түргэн авах нь зүйтэй.
4. Зөгийнд хатгуулах
Хэрэв та зөгийнд хатгуулсан бол шигдсэн хорыг нь авах хэрэгтэй. Арьсанд шигдсэн хорыг татаж хорыг гаргах хэрэгтэй гэж ихэнхи хүмүүс ярьдаг бол үүнийг арилгах хамгийн чухал зүйл бол цаг хугацаа юм. Аль болох хорыг гаргахыг хичээх хэрэгтэй, үүнийг шалбалаад хямсаагаар авах юмуу шахаж гаргаж болно. Зөгий хороо цацсан газар бусад зөгийнүүдийн анхаарал татагдаж, чамайг хамгаалахаас өмнө хатгаж орхидог байна. Нэгэнт хатгуулсан бол тухайн газраас холдож, шархаа угааж цэвэрлээд хүйтэн жин тавих хэрэгтэй. Хэрвээ та харшилтай бол аль болох яаралтай түргэн тусламж дуудаж, EpiPen юмуу эсвэл авто шахагч гартаа ойр байлгаарай.
5. Хугарал
Хэрвээ мөч хугарсан бол түүнийг тэнхийлгэх ямар нэгэн оролдлого хийж болохгүй, хөдөлгөөнгүй байлгана, чиг барьж, ивээс хийн хөдөлгөнө. Хамгийн гол нь үүнийгээ нэг байрлалд хөдөлгөөнгүй байлгах нь чухал. Хугарах явцад мөр мултарах юмуу шөрмөс сунасан байж болзошгүй. Гэмтэлээ эдгэтэл эмчилгээгээ маш сайн хийлгээд дахин гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй.
6. Нүдний гэмтэл
Гэмтсэн даруйдаа нэн түрүүнд шархаа цэвэрлэх хэрэгтэй. Нүдээ гэмтээсэн тохиолдолд хамгийн түрүүнд нүдээ аниад тусламж дуудах хэрэгтэй. Өөрөө нүдээ цэвэрлэх гэж оролдох хэрэггүй, улам шархлуулах аюултай учир ингэж өөртөө байнгын эрсдэл учруулах хэрэггүй. Нүдэнд чинь химийн бодис орсон тохиолдолд нэн даруй усаар шавшиж өгөх хэрэгтэй.
7. Өргөс
Өргөс нь нян микробоор дүүрэн байдаг учир арьсны завсарыг амархан идээлүүлдэг, иймд өргөс орсон даруйд ариутгаж цэвэрлэх ёстой гэдгийг үргэлж санаарай. Хэрвээ таны арьсанд гүн орсон өргөс байвал эхлээд эргэн тойрныг нь ариутгалын бодисоор цэвэрлээд, буцалсан усаар ариутгасан зүүгээр өргөсийг авна. Үүний дараагаар савантай усаар эргэн тойрныг нь угааж цэвэрлээрэй.
8. Могойд хатгуулах
Телевизийн шоу нэвтрүүлэг болон кинон дээрээс харахад, хорт могойд хатгуулсан хүн хорыг амаараа сорж байгаа дүр зураг харагддаг. Үнэн хэрэгтээ хор аль хэдийн хохирогчын цусны урсгал руу орчихсон байдаг учир сороод ямар ч үр дүнгүй юм. Могойд хатгуулсан даруйдаа хийх хамгийн чухал зүйл бол тайван байх явдал юм. Тайван байж чадвал зүрхний хэмээ жигд байлгаж чадна, ингэсэн тохиолдолд хорны тархалд удаан байна. Өвчин намдаагч эм нь цусыг шингэрүүлж хорыг түргэсгэдэг. Түргэн тусламж дуудан, хорны эсрэг зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ та тусламж авахаар хөдлөх шаардлага гарвал зөөлөн алхаж тайван бай, гүйж хэрхэвч болохгүй. Бактери болон шимэгч хорхойноос хамгаалж шархан дээрээ кокосын тос түрхээд боолт хийж болно.
9. Далайн залхагт хазуулах
Далайн залхагнаас өөр эрэг дээр өнгөрүүлж буй сайхан өдрийг үгүй хийдэг амьтан байхгүй. Далайн залхагт хазуулсан шархыг давстай усаар зайлж болно. Мөн халуун ус, цуугаар зайлж болно, эсвэл хүнсний соданы уусмал шархан дээрээ тавьж болно. Мөн идэвхжсэн модны нүүрсээр хорыг татаж болно. Магадгүй та далайн залхагт хазуулсаныг шээсээр эмчилж байсан тухай сонссон л байх даа. Үнэн хэрэгтээ шээсэнд хорыг саармагжуулах хангалттай хүчил байдаггүй ч өвчин намдаах үйлдэл бол харин байдаг юм.
10. Сорви
Та шарх аваад муухай сорви үлдэх вий хэмээн санаа зовж байж болох юм. Гэхдээ сорви тогтохоос өмнө зарим нэг арга хэмжээ авч болдог байна. Халдваргүйжүүлэх шинж чанартай хүнсний сода нь хатсан тавыг арилгаж, халдвараас хамгаалахаас гадна сорви тогтохоос ч хамгаалдаг. Хүнсний содоор сорви эмчлэхдээ шарханд агаар оруулж задгай байлгах нь чухал. Нэмж хэлэхэд, хүнсний содагаар үжлийн эсрэг бэлдмэл бэлдэхдээ содоо устай найруулж бэлтгэнэ.
11. Амьсгал боогдох
Амьсгалын зам бөглөрсөний улмаас амьсгал зогсох тохиолдол бий. Иймд амьсгал зогссон үед нуруугаар нь харуулаад амийг нь шалгаад, амьсгалыг нь бөглөж байгаа ямар нэг зүйлийг нь гаргана. Шингэн зүйл ч байж болно. Амьсгалын замыг нээхдээ, толгойн орой юмуу духан дээр гараа тавиад толгойг хазайлгаад, эрүүг нь өргөнө. Амыг нээхийн тулд хүзүүг хөдөлгөхгүйгээр доод эрүүг дээш түлхэж өгнө мөн эрүүний доор хуруугаа тавиад “эрүүний түлхэлт” гэж нэрлэгддэг үйлдэлийг хийнэ. Ингэж амьсгалын замаас хэлийг холдуулж өгвөл амьсгалын замын бөглөрөл бага багаар нээгдэх боломжтой болно. Үүний дараагаар амьсгалын зам чөлөөтэй нээгдтэл толгойг хазайлгаж өгнө.
Бонус
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: gegee.one