Буддын сургаалиас биеллээ олсон амьдралын 10 хичээл

1.Бусдад өгөөмөр ханд

“Танд цөөхөн байсан ч шаардлагатай хүнд багахан ч гэсэн өгч сур”.

“Хэрвээ та хэн нэгэнд зориулж гэрэл асааж байвал энэ нь таны замыг гэрэлтүүлж өгнө”.

“Бусдыг ойлгохгүй байх нь энэ дэлхийн хамгийн том шаналал бол бусдыг ойлгох нь эрч хүч бэлэглэнэ”.

“Мянган зулыг нэг зулаар асааж болно. Тэглээ гээд зулын бадамлаж дуусах хугацаа багасахгүй. Аз жаргалыг хуваалцахад хэзээ ч багасдаггүй юм.”

2.Өөрийгөө чөлөөл

“Ямар ч эрдэнэсийг ариусалтай харьцуулшгүй”.

“Өвчин хийсэж ирдэг бол, шаналлыг бид өөрсдөө сонгодог”

“Бүх зовлонгийн үндэс нь шунал юм”

“Бүх материаллаг зүйлс мөнх бус, үүнийг ойлгосон хүн илүү амар амгалан амьдардаг”

3.Эв нэгдэлтэй байх арга замыг эрэлхийл

“Дэлхий дээрх хүн бүхэн мэргэн ухаантан гээд төсөөлөөд үз дээ. Мэргэн ухаантан бүр танд шинэ зүйлийг зааж, танд тусалж чадна”.

4.Жинхэнэ хариултыг авахыг хүсвэл дотоод сэтгэлээ чагна

“Бид л өөрөө өөрийгөө аварч чадна. Та энэ замыг өөрөө туулах хэрэгтэй”.

“Үнэнийг эрэлхийлэхэд 2 саад учирдаг. Эхнийх нь эцсийг нь үзэлгүй замын дунд зогсох, дараагийнх нь аяллаа эхлүүлэхгүй байх”

“Олон мянган тулаанд ялснаас, өөрийгөө ялан дийлэх нь хамгийн чухал. Энэ бол таны хувийн ялалт байх болно. Хэн ч энэ ялалтыг өөрийн болгож чадахгүй”.

Жинхэнэ хариултыг авахыг хүсвэл дотоод сэтгэлээ чагна

5.Аминч үзлээ орхи

“Өөрийгөө ялан дийлэх нь бусдыг ялан дийлэхээс хэцүү”.

“Амиа хичээсэн байдлаа сул хувцас мэт өмс”.

“Оюун ухаан нь хувь заяаны төөрөгдөлд тэсвэртэй, харин айдас, бохирдлоос чөлөөтэй байх хэрэгтэй. Энэ бол агуу баялаг юм”.

“Аз жаргалд хүрэх зам гэж байхгүй. Аз жаргал гэдэг өөрөө зам”.

Аминч үзлээ орхи

6.Үзэн ядалт, гомдол, айдсаас ангижир

“Дэлхий даяар уур бухимдалгүй, дайсагналгүйгээр хайрыг түгээ”.

“Гэмших сэтгэлгүй хүн л чин сэтгэлээсээ баярлаж чаддаг нь байгалийн хууль юм”.

“Уур хилэнгийн чинь төлөө юу ч чамайг шийтгэхгүй, харин уур хилэн чинь өөрөө чиний шийтгэл юм.”

“Асуудлыг шийдвэрлэх боломжтой үед санаа зовох шаардлагагүй. Харин шийдвэрлэх боломжгүй үед санаа зовоод ч нэмэргүй.”

Үзэн ядалт, гомдол, айдсаас ангижир

7.Одоо цагаар амьдар

“Хэрвээ та жижиг зүйлээс ч гайхамшгийг олж харж чадаж байвал таны амьдрал өөрчлөгдөнө”.

“Өнгөрсөн зүйл өнгөрсөнд үлдэж, ирээдүй ирээгүй байгаа учир та зөвхөн одоогоор амьдрах хэрэгтэй”.

“Өглөө бүр бид дахин төрдөг. Таны өнөөдөр хийж байгаа зүйл л хамгийн чухал нь”

8.Зөвхөн зөв хоолло

“Хүн бүр өөрийнхөө эрүүл мэндийг ч, өвчин зовлонг ч өөрөө л бүтээдэг.”

9.Хувь заяагаа та өөрөө бичдэг

“Таны бодлын гэгээлэг байдал зөвхөн танаас шалтгаална. Хэн ч бусдын бодлыг өөрчилж чадахгүй”

“Зорилгодоо хүрэхийн тулд өөрөө л тэмүүлэх хэрэгтэй. Бурхан зөвхөн таны замыг л зааж өгөх болно.”

10.Бодит байдлыг хүлээн зөвшөөр

“Хүн төрөлхтнийг үеийн үед шаналалд автуулдаг зүйл бол хүнд өвчин бас үхэл. Гэхдээ үүнийг хүний оршихуйн нэг хэсэг гэдгийг ухамсарласан хүн үүнээс болж хэзээ ч гуниглахгүй.”

“Та зөвхөн маш ихээр хоргодож байгаа зүйлээ л алддаг”.

Эх сурвалж: caak.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait