Үүнийг өдөр бүр хий! Ямар ч эмийн үйлчилгээнээс илүү танд туслах болно…

Заримдаа хүнд хэцүү амьдралыг хэрхэн давж гарахаа мэдэхгүй цөхрөх үе гардаг. Ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэйг мэдэж байгаа хэрнээ л яахаа мэдэхгүй сууна. Ухаалаг зөвлөгөө эрэлхийлж эхэлнэ. Дорнын сургаалд амьдралын ухаан нуугдах ажээ. Дорнын анагаах ухааны сургаал маш энгийн бөгөөд их зүйлийг агуулсан байдаг. Эндээс бид бие сэтгэлээ хэрхэн сайжруулах асуултын хариултыг олж авна. Та бүхэндээ энэ бүхнийг танилцуулахаар бэлдлээ.

Дорнын анагаах ухаан

1. Инээж бай

Чадах чинээгээрээ инээж бай. Инээх шалтгаан эсвэл хүч чадал байхгүй бол эргэн тойрноо хар. Гоо үзэсгэлэн, гайхамшгаар дүүрэн байгаа биз, сайтар ажиглаж хараарай. Инээмсэглэл – аливаа өвчин, таагүй мэдрэмжээс хамгаалах шилдэг арга. Хүн гуниж, уйтгарлахад эд эрхтнүүд хордож эхэлдэг гэж дорнын анагаах ухаан үзэж байна. Хүн инээж баясаж байгаа үед бие махбодь өөрийгөө анагаах чадалтай болох ажээ. Дотоод тайтгарлыг олох хэцүү, гэхдээ зөв үзэл бодолтой байх хэрэгтэй. Байнгын стресс, бүтэлгүйтэл хүнийг дарамтанд оруулдаг.

Энэхүү дарамтыг нэн яаралтай арилгах нь зөв. Дорнын ухаантнууд юу ч хийхгүй байхыг зөвлөж байна. Авах цорын ганц арга хэмжээ гэвэл – асуудалд өөрийгөө бүү идүүл. Үүний тулд байнга инээмсэглэж бай гэжээ. Үүний тусламжтайгаар амьдралаа гэрэл гэгээтэй тал руу өөрчилж чадна. Сэтгэлдээ хайр, тайтгарлыг бий болгож чадсан хүн байнга инээмсэглэж чадна, ингээд л асуудлаасаа салж эхлэх юм.

2. Бага ярь

Хоосон чалчих нь эрч хүчийг шавхдаг. Дорнын анагаах ухаан ярьж хэлж байгаа зүйлдээ хяналт тавихыг зөвлөж байна. Үг гэдэг өөрийн үнэ цэнэтэй байх ёстой. Үг хэлэх нөхцөл байдал, газар гэж байна, өөр бусад нөхцөлд үг огт хэрэггүй.

3. Бага санаа зов

Хийхээс ярих нь амархан л даа. Гэхдээ байнга ирээдүй эсвэл өнгөрсөн үеийг бодох хэрэггүй. Илүү зүйлд санаа зовсноор та сэтгэлдээ манан бий болгож байгаа хэрэг. Яг одоо өрнөж байгаа зүйл дээр л анхаарлаа хандуулж сурах хэрэгтэй. Санаа зовоход зарцуулж байгаа эрч хүчийг анхаарал хандуулахад ашиглах нь илүү үр дүнтэй.

4. Оюун бодлоо хөгжүүл

Дорнын олон улсуудад “оюун ухаан” болон “зүрх” гэсэн үг нэг ойлголтоор илэрхийлэгддэг. Амбицаа хойш тавьж зүрх сэтгэлээ хөгжүүлж эхэлбэл өвчнөөсөө сална гэж үздэг байна. Оюун бодлоо чөлөөл, сэтгэл санаагаа ариусгаж чадвал бүх зүйл өөрчлөгдөнө. Үүнд бясалгал тус болохыг мартаж болохгүй.

5. Толгойгоо сэрүүн, хөлөө дулаал

Энэ дүрмийг урьд өмнө сонсож л байсан болов уу. Баримтлах ёстой дүрэм. Ингэснээр толгойд хуримтлах элдэв энергиэс салж чадахаас гадна зөв энергийг хөл рүү явуулна. Хөлөө дулаан байлгаж чадвал зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ, толгойгоо сэрүүн байлгаж чадвал цусны даралтаас айх зүйлгүй болно. Тиймээс үе үе хөлийн уланд иллэг хий, унтахдаа оймс өмсөж заншаарай.

6. Хоолоо өөрчил

Дорнын анагаах ухаанд бие махбодь болон сэтгэл санаа салшгүй холбоотой гэж үздэг. Тийм учраас аль алиныг нь адил түвшинд анхааран авч үздэг. Эрүүл саруул байхын тулд зөв хооллох нь чухал. Дорнын анагаах ухаанд баримтлах гол дүрэм бол – хэтрүүлж идэх огт хэрэггүй. Хоол боловсруулахад маш их эрч хүч зарцуулдгийг бүү март. Хэтрүүлж идэх нь нас богиносгоно гэж үздэг байна. Цадах мэдрэмж төрөхөөс өмнө хоолны ширээний араас бос гэж тэд зөвлөх ажээ. Хоол идсэний дараа эрүүл агаарт зугаалж хоол шингэхэд туслах хэрэгтэй. Тэд бас цагаан хоолтон болохыг санал болгодог.

7. Өвчнөө анагаа

“Хэдэн жилийн турш өвчнийг олж авна, төдий жил өвчнөө анагаах болно” – энэ бол дорнын анагаах ухааны үзэл. Эмчилгээг дундаас нь огт хаяж болохгүй. Таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй. Гэхдээ бас эмчилгээг хэтрүүлэх ч хэрэггүй, ашигтай эм ч гэсэн хор болдгийг бүү март.

8. Аливаад хязгаартай бай

Бүх зүйл хил хязгаартай байдаг, зөвхөн муу зүйл ч биш, ашигтай зүйл ч мөн адил. Хэт их явганаар явах нь холбоос эдэд муугаар нөлөөлж болно, хэт суугаа хэв маяг булчинд муугаар нөлөөлнө. Уйтгар гуниг, харуусал бас хэт баяр хөөр ч мөн адил. Хэтэрсэн болгон муу.

9. Баярлаж хөөр

Баярлаж хөөр, амьдралын эрч хүчээ хайрлаж хамгаал. Илүү их баярлахыг хичээ – ци эрч хүч ихээр ялгарна. Сөрөг сэтгэл хөдлөл ци-ийн урсгалыг зогсоодог. Эрч хүчээ бүү мөхөө, байнга дүүргэж бай. Хэт идэвхтэй, замбараагүй бэлгийн амьдрал эрч хүчийг сордог. Үүнээс гадна өглөөгүүр бага ярьж байгаарай.

10. Цаг агаараас үл шалтгаалан эрүүл мэндээ анхаарч бай

Жилийн дөрвөн улирал бидний амьдралын тойрогт нөлөөлдөг. Өвөл нь хөлөө дулаалж толгойгоо сэрүүн байлга. Хавар болон зун нь хөлөө сэрүүцүүл. Өвдөж байхдаа хүйтэн ус бүү уу, яагаад гэвэл зүрх, уушги гэмтэж болзошгүй. Хавар болон зун нь толгойгоо зүүн тийш харуулж унтах бол намар болон өвөл нь баруун тийш харуулж унтаарай.

Эрүүл мэндээ анхаарч ци эрч хүчийг нэмэгдүүл. Мөн Нишигийн алтан дүрэмтэй танилцаж мөрдөхийг хичээ. Зөвлөмжийг дагаснаар эрч хүчээр сэлбэгдэж, өвчнөөс салах болно. Өнөөдөр бид аймшигтай хурдтай амьдралаар амьдарч байна. Байнгын стресс, ядаргаа буруу дадал зуршилд хүргэнэ. Ингэж амьдарч болохгүй, энэ тойргийг таслан зогсоох хэрэгтэй. Дорнын зөвлөгөө маш энгийн. Хэрвээ баримталж чадвал таны амьдрал сайн сайхан зүйлээр дүүрнэ.

Инээмсэглэ, хөнгөн амьдар, амьдралын хором мөч бүрийг мэдэр – энэ бүх зүйл бол дэлхий ертөнцийн танд барих бэлэг. Боломжийг алдаж болохгүй. Өөрийгөө нээж, аз жаргалын замаа олоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait