Залуу насны өөгүй толигор арьс, зууван төрхийг буцааж өгөх МАССАЖ

Хэрхэн залуу насныхаа өөгүй толигор арьс, зууван төрхийг буцаан олж авч болох вэ?

Орчин үеийн амьдралын хэмнэл, хэв маяг, янз бүрийн шинэлэг зүйлсийг байнга ашиглах шаардлагын үүднээс хүний нүд гол төлөв утасны юмуу компьютерийн дэлгэц дээр төвлөрч байдаг болжээ.

Биднийг унтаж байхад ч булчин суларч байдаг. Үүнээс болж нүүрны арьс унждаг. Амны булчин нь дээд ба доод эрүүний гадаргуугаас гарч амны дугуй хэлбэртэй булчинтай холбогддог. Үүнд саажилт үүссэний улмаас хацар унжаад зогсохгүй хамрын хажуугаар үрчлээс үүсдэг.

Энэ булчин нь толгойноос хүзүү, цээж рүү чиглэсэн байрлалтай байдаг. Толгой, нүүр, хүзүүний булчингууд дээр чанга дарах үед тэдгээр нь нүүрийг доош татаж, арьсыг сулруулан давхар эрүү үүсгэдэг.

Бид бүгд л сайхан, толигор арьстай болохыг хүсдэг. Гэнэт царай зүс маань өнгөө алдаж, нүүрэн дээр сэв сууж эхлэхэд ямар их санаа зовж байдаг билээ! Гэхдээ арьсны уян хатан чанар алдагдаж, унжуу харагдах нь шийтгэл биш. Энэ бүхнийг зөвхөн ганц атгалтаар маш амархан засаж болно.

Энэ удаад энгийн массажны тусламжтайгаар өө сэвийг хэрхэн арилгах, нүүрээ хэрхэн зууван хэлбэртэй болгох талаар танд зөвлөх болно.

Гэрийн нөхцөлд арьсаа чангалж, нүүрний хэлбэр засах массаж   

  1. Гараа атгаад нүүрэндээ наа, ингэхдээ долоовор хуруугаа чихнийхээ нүхний харалдаа байрлуулаарай. Гараа атгасан чигээр нь нүүрнийхээ хоёр талд тус бүр 30 удаа дээш доош хөдөлгөөрэй.

  1. Доод эрүүн дээрээ хуруунуудаа үеэр нь тавь. Гараа эрүүнээсээ чих рүүгээ чиглүүлэн нүүрэндээ массаж хий. Уг процедурыг хоёр талын эрүүндээ тус бүр 30 удаа давтаж хийгээрэй.

  1. Атгасан гараа нүднийхээ доор тавиад түлхэх маягаар хоёр тийш нь гулсуулж урууландаа хүргээрэй. Тал тус бүртээ 30 удаа давтаж хийгээрэй.

 

  1. Атгасан гараа доод эрүүнийхээ доор байрлуулаад эгэм рүүгээ түлхэх маягаар доошлуулаарай. Тал тус бүртээ 30 удаа давтаж хийнэ.

 

  1. Атгасан гараа эгэмнийхээ доорх хонхорхойд тавиад хоёр талдаа 2 минутын турш хоёр тийш хөдөлгөөрэй.

Энэхүү массажийг 10 минутын турш тогтмол хийснээр хамгийн богино хугацаанд өнгөлөг арьс, сайхан зууван нүүртэй болох болно. Энэхүү массаж нь нүүрний булчинг чангалан, саажилтыг арилгаж, байранд нь буцааж оруулдаг. Арьсанд тань үнэхээр гайхалтай өөрчлөлт гарахыг хараад та гайхах болно!

Нүүрний булчингаа хэрхэн чангалж залуу сайхан зүс царайгаа удаан хугацаанд хадгалж үлдэх энэхүү массажыг найзуудтайгаа хуваалцаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

эх сурвалж: https://takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *