Массаж нь хүнд хэцүү ажлын дараа маш сайхан амралт болох төдийгүй олон таагүй мэдрэмжээс ангижрах боломжийг олгодог маш сайн дасгал хөдөлгөөн юм.
Түргэн үйлчилгээтэй массаж
Хүн бүр өөрөө өөртөө массаж хийх чадвартай байх нь зүйтэй юм. Массаж нь тулгамдсан цаг үед хамгийн сайн бодит “түргэн тусламж” болж чаддаг. Тухайлбал, толгой өвдөх үед массаж хийлгэвэл өвчин намжиж, маш сайхан тайвширдагыг хүн бүр л мэднэ.
Мэдээжийн хэрэг та ар нуруундаа өөрөө массаж хийх боломжгүй. Гэхдээ бид танд хэн нэгний туслалцаагүйгээр өөртөө толгойн өвдөлт намдаах массажыг хэрхэн хийж сурах арга барилыг зааж өгөх гэж байна.
Амьдарлын аливаа зүйлсийг амар хялбар, үр бүтээлтэй, цаг хугацаа хэмнэн аз жаргалтайгаар хийж бүтээх арга техникийг эзэмших гэсэн утга санаа бүхий “лайфхакинг” гэдэг үг бидний үгсийн санд орж ирсэн. Энэ үгийг тэр бүр мэддэггүй байсан тэр цаг үед ч, түүнээс хойш ч биднийг толгойн өвчинөөс салгаж өгсөөр байгаа гол лайфхакинг хэрэгсэл нь массаж байсаар ирсэн юм.
Бидний хөлд биеийн маань бусад хэсгүүдийг хариуцдаг мэдрэлийн олон цэг, төгсгөлүүд байдаг гэдгийг бид мэддэг. Энэ мэдлэг дээрээ тулгуурлан та өөрийн толгойн өвчнийг хурдан намжаах боломжтой.
ТОЛГОЙН ӨВЧИН НАМДААДАГ ХӨЛНИЙ МАССАЖ
- Хөлийн хуруунуудаа, ялангуяа эрхий хуруугаа даралттай массажилж өгөөрэй.
- Хөлийн хуруунууддаа удаан алгуурхан бөгөөд зөөлхөн массаж хийж өгнө.
- Маш анхааралтайгаар хурууныхаа өндгөөр тал бүрийг нь илж дарах маягаар массажилж өгөх хэрэгтэй.
- Хуруунуудаа маш болгоомжтой шалгаад өвдөж байгаа цэгийг нь олоод өвдөлт намдтал зөөлөн үрж илж өгнө.
- Удалгүй толгойн өвчин намдаж байгаа нь танд мэдрэгдэж эхлэх болно. Өвчин дөнгөж намдмагц массажаа зогсоож болохгүй, хөлийн хуруунуудаа хэсэг массажилсаар бай.
Толгой дөнгөж өвдөж эхлэхэд нь л энэхүү массажийг хийвэл илүү зохимжтой бөгөөд толгойн өвчнийг эмгүйгээр, илүү хурдан намдаах хамгийн үр дүнтэй арга гэдгийг санаарай. Энэхүү массаж нь зөвхөн тайвшруулаад зогсохгүй үсний ургалтыг ч дэмжиж өгдөг сайн талтай.
Бид танд хэд хэдэн төрлийн үр дүнтэй массажнуудыг өдөр тутамдаа хийж байхыг зөвлөж байна. Тухайлбал, хүзүүний массаж. Хүзүүний массаж нь давхар эрүү арилгах, арьсны унжилтаас сэргийлэх хамгийн сайн арга юм шүү.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc