Та НОЙРГҮЙДЭЛД өртсөн бол – БАЙГАЛИЙН гаралтай энэхүү жорыг хэрэглээд БАТ БӨХ унтаарай!!!

Америкчуудын 30 орчим хувь нь нойргүйдэлтэй байдаг гэсэн судалгаа байдаг байна. Энэ нь АНУ-ын хүн амын гуравны нэгд нь нойргүйдлийн шинж тэмдэг ажиглагддаг гэсэн үг юм. Нойргүйдэл нь хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг байна. Нойргүйдэлээс салж, бөх гэгч нь унтахад тустай байгалийн гаралтай ургамал болох задийг хэрэглээд үзээрэй.

Ихэнх хүмүүс нойргүйдэлдээ голчлон эм хэрэглэх боловч эдгээр эм нь маш олон гаж нөлөөтэй байдаг.

Нойргүйдэл гэдэг нь шөнөдөө унтах чадваргүй болсныг илэрхийлдэг. Энэ нь биологийн, нийгмийн, сэтгэл зүйн хүчин зүйлээс үүдэлтэй байж болно. Зарим түгээмэл шалтгаануудад стресс, сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүр айдас, цусны даралт ихсэх, амьдралын буруу хэв маяг, зарим эмийн нөлөө зэрэг ордог байна.

Нөгөө талаар, нойргүйдэл нь нойр дутагдлын эмгэг үүсгэдэг. Мөн, чанга дуу чимээ, хэт их гэрэл, биеийн таагүй байдал зэрэг гадаад хүчин зүйлсээс болж нойргүйдэлд хүрэх нь бий.

Гэвч нойргүйдэл болоод нойр дутагдал хоёрт ижил төстэй шинж тэмдэгүүдтэй байдаг. Үүнд:

  • Ядрах
  • Сэтгэл түгших
  • Цочромтгой болох
  • Энергийн дутагдалд орох
  • Зохион байгуулалт муудах
  • Ой санамж муудах
  • Уур уцаартай болох
  • Ходоод өвдөх
  • Аливаад төвлөрөх чадвар буурах
  • Мигрень ба толгой өвдөх
  • Таних чадвар буурах

Эмэгтэйчүүд нас ахиах тусам нойргүйдэлд өртөх нь эрчүүдийнхээс илүү байдаг байна.

Нойргүйдэлтэй холбоотой хамгийн түгээмэл гаж нөлөө юу вэ?

Нойргүйдлийн эсрэг эм хэрэглэдэг хүмүүст дараах гаж нөлөө илэрч болно:

  • Амтлах мэдрэмж өөрчлөгдөх
  • Толгой дүйрч эргэх
  • Толгой өвдөх
  • Ерөнхийдөө бие сулрах
  • Дөрвөн мөч чимчигнэх эсвэл халуу оргих
  • Өтгөн хатах
  • Өдрийн цагаар унтамхайрах
  • Зүрх дэлсэх
  • Суулгах
  • Тэнцвэр алдагдах
  • Хэвлийгээр өвдөх, хөндүүрдэх
  • Ам, хоолой хатах
  • Хачин зүйлс мөрөөдөх
  • Ходоод, гэдэс дүүрэх
  • Ой санамж алдагдах, төвлөрөл муудах.
  • Шөнийн цагаар нойргүйдэх шинж тэмдэгийг багасгахад задь нэн тустай байдаг байна.

Задь хэрэглэх нь ямар нэгэн гаж нөлөө, хүндрэлгүйгээр нойргүйдэлтэй тэмцэх гайхалтай арга юм.

Задь бол нойргүйдэлийн байгалийн эмчилгээ юм. Задь нь ферментийн боловсруулалтыг зогсоох үйлчилгээтэй. Гэсэн хэдий ч, стресс бол нойргүйдэлийн гол шалтгаануудын нэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Задь нь шөнө бүр бөх сайн унтаж амрахад хамгийн тустай ургамал юм.

Нэмж хэлэхэд, хурдан бөгөөд бат бөх унтаж амрахад тустай хүчтэй тайвшруулах үйлчилгээ задинд байдаг байна.

Нойргүйдэлтэй тэмцэхэд тустай энэхүү задыг хэрхэн хэрэглэх вэ?

Цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний нунтаг задыг нэг аяга усанд найруулаад унтахаасаа нэг цагийн өмнө ууна.

Энэхүү задь хэмээх ургамалд хий юм харагдуулах хорт нөлөө байдаг тул хоруу чанарыг нь бууруулсаныг нь хэрэглэх ёстой гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байхаа. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдэд хэрэглүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.

ОРЧУУЛСАН Х.ГЭГЭЭН

Эх сурвалж: fithacker.ru, gegee.one

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *