Хөх өргөх, хөхний хэлбэрийг богино хугацаанд засах дасгалууд!

Хөх өргөх дасгал. Хөхнийхөө хэлбэрийг богино хугацаанд засах дасгалууд!

Та дасгал, хөдөлгөөний тусламжтайгаар үзэсгэлэнтэй сайхан хөхтэй болж чадна! Бидний цээж хоёр үндсэн булчингаас тогтдог  – том болон бага булчин гэж. Хөхний булчирхайн доод хэсэг болон цээжний дээд хэсгийг бугалгатай холбодог олон жижиг булчингууд байдаг. Эдгээр булчинд ачаалал өгөх замаар цээжний унжсан хэсгийг чангалж хөхний хэлбэрийг төгс болгож болно!

Ихэнхи эмэгтэйчүүд хөхийг томруулж, унжсан арьсыг чангалдаг маск, хөхний тос, тусгай боолт сойлтуудыг илүүд үздэг. Харамсалтай нь эдгээрийн үр нөлөө бага байх нь бий. Арьс чангалах зориулалттай маскыг жишээ нь какаоны тосыг зөгийн балтай эсвэл зөгийн бал, өндөгтэй хольж хийсэн байдаг. Гэтэл эдгээрийг арьс чангална гэдэгт найдахгүй л байна – эдгээр маск, тос нь зөвхөн арьсыг зөөлрүүлэх л нөлөө үзүүлнэ. Энэ тохиолдолд зөвхөн дасгал л үр дүнтэй!

ХӨХ ЦЭЭЖЭЭ ХЭРХЭН ЧАНГАЛАХ ВЭ?

  1. Цээжний түлхэлттэй дасгал

Түрүүлгээ харсан байрлалд хоёр гараа суганыхаа харалдаа аваач. Гараа хагас нугалсан байдалд биеэ дээш өргөнө, энэ үед нуруу эгц шулуун байх ёстой. Өгзөгөө нуруутай нэг түвшинд байлгах ёстой, хэтэрхий арагш юмуу урагш байлгаж болохгүй. Шахалттай дасгал нь нурууны болон гэдэсний булчингуудыг чангалахад маш их тустай дасгал юм. Энэ дасгалын нөлөөгөөр тун удалгүй хөх тань мэдэгдэхүйц чангарч эхлэнэ! Энэ дасгалыг эхний өдөр 15 удаа, дараагийн өдрүүдэд давталтын тоог 5, 5-аар нэмэгдүүлж хийгээрэй.

  1. Вандан түлхэлт

Энэ дасгал нь таны цээжний булчинг чангалахад онцгой ашиг тусаа өгөх өөр нэгэн төрлийн түлхэлттэй дасгал юм. Түшлэгтэй эсвэл вандан сандал дээр гараараа тулаад, гараа хагас нугалсан байдалтай биеэ дээш түлх, нуруу, хөлөө шулуун байлгах ёстой. Дасгалыг эхний удаад 15 хий, дараа дараагийн өдрүүдэд тоог нь нэмэгдүүлж хий.

  1. Цээжний хажууг хөгжүүлэх дасгал

Энэ дасгалыг вандан сандал дээр хэвтэж эсвэл зогсож байгаад хийж болно. Тохойгоо бага зэрэг нугалж гараа яг цээжнийхээ урд аваач. Гараа атгаад тал тал тийш эргүүл. Гараа алдалж сунгаад энэ байрлалд 4 секундын турш байлгаж байгаад анхны байрлалдаа буцаж орно. Энэ дасгалыг 15 удаа давтаж хийнэ.

  1. Хайчин байрлалтай дасгал

Шалан дээр хэвтээд гараа урдаа аваад дээш шулуун өргө. Хуруугаа эгц нь чиглүүлж хайчин байрлалд бие бие рүү нь хүчтэй дарж өгөх хэрэгтэй. Гар болон цээжээ чангалаад гараа бие биен рүү нь чиглүүлж хурдан хөдөлгөөрэй. Эхлээд баруун гараа дээр нь, дараа нь зүүн гараа дээр нь байрлуулж гараа солбин дасгалыг хий. Энэ дасгалыг гар тус бүрт нэг минут хийх хэрэгтэй.

  1. Алчуур мушгих хөдөлгөөн

Үсэрхэг алчуур авч задрахааргүй зузаан болгож мушгих хөдөлгөөн хийнэ. Энэ дасгалыг 15 удаа давтаж хийгээрэй.

  1. Атгасан гартаа анхаарлаа төвлөрүүл

Ширээний ард суугаад гартаа мөрний хэмжээний зай авч ширээн дээр тавиад гараа чанга атга. Атгасан гар дээрээ бүх жингээрээ дарж, цээжинд ирж байгаа даралтыг мэдрэхийг хичээ.  Дасгалыг алгуурхан 15 удаа давтаж хий.

  1. Алга амраах дасгал

Хөлдөө мөрний хэмжээний зай аваад цэх зогсоод гэдсээ тат. Гараа урд талдаа цээжнийхээ харалдаа ойрхон авчираад хоёр гарын алгыг нийлүүлж бие биен рүү нь 10 секундын турш чанга дарж өгнө. Энэ дасгалыг 15 удаа давтаж хий.

  1. Мэлхий сэлэлт

Голд мэлхий сэлэлтээр сэлж байгаа мэт гараа хөдөлгөнө. Гараа аль болох том даллаж идэвхитэй хөдөлгөх хэрэгтэй. Дасгалыг 1 минут хийнэ.

  1. Өгзөг өргөх дасгал

Гэдсээрээ тулж хэвтэнэ. Биеийнхээ дээд хэсгийг бүхэлд нь дээш өргөж, нурууны болон гарын булчинг чангална. Гараа урагш сунгасан байдалтай байна. Дасгалыг 15 удаа давтаж хий.

  1. Тохойн дасгал

Гараа нугалаад, толгойныхоо ард ав. Тохойгоо бие биен рүү нь 1 минут хэртэй шахаж өгнө. Одоо, эсрэгээр нь тохойгоо хажуу тийш нь 1 минутын турш аль болох чанга татаж сунгаж өгнө.

Хөхөндөө зөөлөн хөнгөн массаж хийж байгаарай. Хөхөнд хийдэг энэ массаж нь хөхний зөөлөн эдийн хэсэгт очих цусны эргэлтийг нэмэгдүүлж тунгалгийн шингэний гадагшлах урсгалд онцгой ач холбогдол үзүүлдэг. Хөхний тань даруулга үргэлж зөв таарч байгаа эсэхийг шалгаарай! Хөхний даруулга цээжин дээр дарсан бариу байж болохгүй, биед эвтэйхэн, хөхөнд яг таарсан байх ёстой.

Орны цагаан хэрэглэл, дотуур хувцасаа буруу сонгосноос болж цээжний арьсанд сөргөөр нөлөөлөх нь бий! Өдөр бүр эдгээр дасгалуудыг хийснээр тун удалгүй өөрийгөө өөрчлөгдөж байгааг анзаарах болно. Цээжин хэсэг тань илүү залуу, уян зөөлөн арьс, чанга булчинтай болсон байх нь таныг илүү үзэсгэлэнтэй харагдуулах болно.

Орчуулсан: Х:Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait