Таны хүзүүний арьсыг залуу харагдуулахад туслах 5 зөвлөгөө

Бүсгүйчүүддээ энэ удаад хүргэх зөвлөгөө маань бидний ихэнх нь арчилж анхаарал тавихаа мартаад байдаг биеийн нэг хэсэг болох хүзүүний гоо сайхан байдлыг хадгалахад тусална. Хүзүүний арьс нас ахих тусам суларч унжиж эхэлдэг. Бид зөвхөн нүүрний арьсандаа анхаарал тавих биш хүзүүгээ хамгаалж арчилж байх хэрэгтэй юм. Эмэгтэй хүний насыг хүзүүний арьсаар нь тодорхойлж болно гэдэг шүү дээ. Та хүзүүний арьсаа үрчлээтэж сулрахаас нь өмнө залуугаар нь хадгалж үлдээрэй.

Дараах 5 зөвлөгөө танд хүссэндээ хүрэхэд тус болно, таны хүзүү залуу мэт удаан харагдахад тусална.

1. Дасгал болон иллэг

Бидний бие махбодийн бусад хэсгийн адил хүзүү болон хүзүү орчмын арьс, булчинг чангалах дасгал сургуулилт хийх шаардлагатай. Амаа том ангайж “О” үсэг хэлээрэй. Энэ үсгийг хэлэхэд хүзүүний арьс сунаж байгааг мэдэрнэ. 5 секундын турш амаа ангайгаад “О” үсгээ хэлнэ, дасгалыг 10 удаа давтана. Дараа нь “ю” болон “икс” үсгийг хэлнэ. Мөн хүзүү орчмоор тойрог байдлаар иллэг хийж цусан хангамжийг сайжруулна.

2. Гадилын маск

Маскыг гадилын нухаш, алимны цагаан болон зөгийн бал хольж бэлдэнэ. Долоо хоногт 1-2 удаа 15 минутаар тавина. Үр дүн гайхалтай гэж бодоорой.

3. Тогтмол эксфолиаци хийх

Хүзүүний арьсны үхэжсэн арьсыг гуужуулж шинэ эд эс үржихэд нөлөөлөх эксфолиаци тогтмол хийлгэж байх хэрэгтэй. Уг арчилгаа нь арьсыг залуужуулж цусны эргэлтийг сайжруулдаг.

4. Мөсөн иллэг

Мөстэй порлоныг хүзүүн дээрээ тавьж цусны эргэлтийг сайжруулна, үүнээс гадна арьсны үрэвслийг дардаг. Арчилгааг долоо хоногт хэд хэдэн удаа 10 минутаар хийнэ.

5. Эфирийн тос

Олон төрлийн ургамал залуужуулах үйлчилгээтэй, харин эдгээр ургамлын эфирийн тос – арьс арчилгаанд юугаар ч орлуулшгүй. Нимбэг болон цитрусын төрлийн өөр бусад жимснүүд антиоксидантаар баялаг – энэ бол шилдэг арга. Эдгээр тосыг арьсандаа түрхэхэд гайхалтай үр дүн үзүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *