Эрхий хурууны хэлбэр таны талаар их зүйлийг хэлж өгнө. Зүгээр л эрхий хурууных нь хэлбэрийг хар!!!

Бидний гар бидний тухай олон зүйлийг өгүүлж чаддаг, нэн ялангуяа криминалистууд хурууны хэлбэр дүрс, ялангуяа эрхий хурууны хэлбэр гэмт хэрэгтний талаар их зүйлийг хэлж өгдөг гэж үздэг байна. Эрхий хуруунаас бусад хуруунууд 3 шилбэтэй байдаг бол эрхий хуруу 2 шилбэтэйгээрээ өвөрмөц онцлогтой бөгөөд энэ хуруу нь бидний бичгийн хэв маягт ч нөлөөлж байдаг. Энэ шилбэнүүд нь биднийг өөр бусад амьтадаас төдийгүй бусад хүмүүсээс ч ялгаатайг харуулдаг байна. Зүгээр л эрхий хурууных нь хэлбэрийг хар.

Хэрвээ таны эрхий хуруу А хэлбэртэй харагдаж байвал:

Хэрвээ эрхий хурууны шилбэнүүд нь хоёулаа ижилхэн бол та эв нэгдэл, амар амгаланг хичээдэг тэнцвэртэй хүн юм. Ийм төрлийн эрхий хуруутай хүмүүс нь ихэвчлэн тайван ярихын зэрэгцээ бусдад юм заахдаа ч маш сайн гэдгээ тэд амьдралаараа харуулж чадсан байдаг байна. Таны эргэн тойронд олон сайхан найз нөхөд, хамаатан садангууд байдаг. Учир нь та тэдэнтэйгээ хэнтэй ч зүйрлэшгүй сайхан харилцаа, уур амьсгалыг үүсгэж чаддаг.

Хэрвээ таны эрхий хуруу В хэлбэртэй харагдаж байвал:

Хэрвээ таны эрхий хурууны дээд хэсэг нь доод хэсгээсээ илүү урт бол та төгс төгөлдөр хүн юм. Та санасан зорилгодоо хүрч чаддаг, жижиг сажиг зүйлд сэтгэл ханадаггүй, бүх зүйлс төгс төгөлдөр, эмх цэгцтэй байх ёстой гэж үздэг.
Заримдаа танд санаа зовох зүйл байдаг ч амжилтанд хүрэх зорилгоо энгийн даруу арга замаар хэрэгжүүлэхийг илүүд үздэг. Хүмүүс таны үнэнч шударга занг хүндэтгэж, үгийг тань сонсож чаддаг.

Хэрвээ таны эрхий хуруу С хэлбэртэй харагдаж байвал:

Хэрвээ таны эрхий хурууны доод хэсэг нь дээд талаасаа том бол та хөдөлмөрч хүн юм. Амьдрал танд амжилтанд хүрэх амар хялбар арга замыг өгөөгүй байж болох ч, та ямар ч саад бэрхшээлийг даван туулж, үргэлж сайн сайхан бүхэнд хүрч чаддаг хүчирхэг хүн. Энэ төрлийн эрхий хуруутай хүмүүс нь итгэлтэй, ухаалаг нэгэн бөгөөд мөрөөдөл бүхэндээ хүрч чаддаг.
Таны бодол санаа үргэлж тодорхой байдаг, иймд таньд төөрөлдөх зүйл байдаггүй тул та ажилдаа итгэлтэй хүн гэж үнэлэгддэг.

Хэрвээ таны эрхий хуруу уян хатан бол:

Та эрхий хуруугаа дээш нь харуул. Хэрвээ та уян хатан эрхий хуруутай бол шулуун эрхий хуруутай хүмүүсээс илүү сэтгэл хөдлөлтэй, хурц ухаантай хүн юм. Энэ төрлийн эрхий хурууг мөн Хичхайкерийн хуруу ч гэж нэрлэдэг. Таньтай адил хүмүүс өөрчлөгдөж буй нөхцөл байдал болоод шинэ орчин хүрээлэлд амархан дасан зохицдог.

Та маш бүтээлч, уран бүтээлч хүн юм. Урлаг танд зориулагдсан мэт. Уян хатан эрхий хуруутай хүмүүс нээлттэй, маш сонирхолтой хүмүүс байдаг. Тэд асуудлаа шийдэж, зорилгодоо хүрэх сонирхолтой арга замуудыг олж чаддаг.

Хэрвээ таны эрхий хуруу шулуун бол:

Эрхий хуруугаа дээш нь харуулж байрлуулаад анхаарлаа хандуулаарай. Хэрвээ эрхий хуруу тань шулуун бөгөөд уян хатан биш бол та онцгой зөрүүд хүн юм. Зарим хүмүүс таныг чулуу шиг хатуу гэж бодож байж болох ч, таны амлалтандаа хүрэхийг эрмэлздэг зан чанараар тань тэд бахархахын зэрэгцээ үргэлж итгэж байдаг. Заримдаа хүмүүс таны амласандаа хүрдэг зан чанар, бусдын итгэлийг даадаг сайн талыг тань ашиглах гэж оролддог, гэхдээ таны аливаад маш хурдан дүн шинжилгээ хийх чадвар болоод өөртөө хор хохиролгүй зөв алхам хийж чаддаг чадвар тань танд тус болох нь бий.

Та ямар төрлийн эрхий хуруутай вэ? Манай нийтлэл танд сонирхолтой байвал найзуудтайгаа хуваалцаарай.

Орчуулсан: Н.Нандин

Gegee.one

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *