Толгойн өвдөлтийг дарах байгалийн гаралтай 5 төрлийн эмчилгээ

Толгойн өвдөлтийг дарах байгалийн гаралтай эмчилгээ. Батлагдсан аргууд!

Толгой эргэх, ой санамж муудах гол шалтгаан нь тархины судас бөглөрсөнөөс үүдэлтэй байдаг. Бидний биеийн бүх эд эсүүдийн нэгэн адил тархинд ч мөн тогтмол цэвэрлэгээ хийж байх шаардлагатай байдаг. Илүүдэл давс, өөх тос, зэрэг хорт бодисууд нь судсанд хуримтлагдаж атеросклерозын товруу үүсгэдэг. Судсанд хуримтлагдсан илүүдэл холестерол болоод бусад өөх тос нь байгалийн жамаар цэвэрлэгддэг тул зүгээр л байгалийн цэвэр бүтээл болох жимс жимсгэнэ, ургамал ногоог тодорхой хэмжээгээр хоолны цэсэндээ нэмж өгөөрэй!

Тархины цусан хангамж, түүний хэвийн ажиллагааг хангахад уян хатан, зөөлөн, залуухан судаснууд онцгой хувь нэмэр оруулдаг. Таныг ямар ч насандаа зөв бодож сэтгэхэд туслах бүтээгдэхүүнүүдийн жагсаалттай танилцана уу. Жагсаалтанд байгаа эдгээр бүтээгдэхүүнүүд нь байнга толгой өвддөг хүмүүст онцгой ач тустай юм.

 ТОЛГОЙН ӨВЧНИЙГ БАЙГАЛИЙН АРГААР ЭМЧЛЭХ

     1.  Зөгийн балтай хушга

Хушгаа самар бутлагч эсвэл блиндерт хийж жижиглээд зөгийн бал хийгээрэй. Зөгийн балны хэмжээг хангалттай их хийж өгөх хэрэгтэй. Хэрвээ хүсвэл шанцай, цагаан гаа ч нэмж болно. Энэхүү анагаах шидтэй бэлдмэлийг хөргөгчинд хадгална, хоол идэхийн өмнө өдөрт 1 халбагаар 3 удаа уух ёстойг бүү мартаарай.

Хушга харагдах байдлаараа тархитай ижил төстэй. Хушганд агуулагдах бодисууд нь бидний хамгийн чухал эрхтэнд тооцогдох тархийг маань тэжээн тэтгэж өгдөг.

      2.  Зөгийн балтай сонгины шүүс

1 аяга зөгийн баланд 1/3 аяга сонгины жүүс хийж холино. Энэ нь тийм ч амттай биш, гэхдээ л маш эрүүл бэлдмэл болно. Бэлдмэлийг өдөрт 3 удаа 1 халбагаар хэрэглэнэ, мөн хөргөгчинд хадгална. Энэ бэлдмэл нь цусны судасыг цэвэрлэхээс гадна анагаах нөлөөтэй, мөн дархлааг нэмэгдүүлдэг байна.

    3.  Анар, алим, луувангийн шүүс

Шүүс худалдаж авахгүйгээр байгалийн цэвэр жүүсийг өөрөө гаргаж аван хэрэглэж байгаарай. Эдгээр жимснүүдийн шахаж гаргаж авсан шүүс нь судасны ханыг маш сайн цэвэрлэдэг. Эдгээрийн үр дүнг нь илүү сайн мэдрэе гэвэл өдөр бүр хоолны өмнө хагас аягыг ууж байгаарай.

    4.  Даливс өвсний ханд

Даливс өвсний эмчилгээг нэг курс буюу нэг сарын хугацаатай хийдэг. Эхлээд даливс өвсөө хатаасан байна. 10 гр хатаасан үндэс дээр буцалсан халуун ус хийгээд 10 гаруй цаг идээшүүлж хандална. Даливс өвсний хандмалаа бэлэн болохоор нь хөргөгчинд хийж хадгална. Өглөөний цайнаас 30 минутын өмнө 4 амны халбагыг ууна. Даливс өвсний үндэс нь хоол боловсруулах тогтолцоонд маш их ач тустай ургамал юм.

  5.  Хатаасан жимс болон жүржийн төрлийн жимснүүд

Эдгээр амтат жимснүүд нь биеийн ерөнхий эрүүл мэндийг бэхжүүлэхийн зэрэгцээ судасны ханыг цэвэрлэж өгдөг байна! Өдөр бүр өглөөний цайнаасаа хагас цагийн өмнө 1 мандарин, атга үзэм, хоёр ширхэг хушга идэж байгаарай. 15 минутын дараа 1 аяга нимбэгний шүүстэй ус уугаарай үүний дараагаар дахин 15 минут болоод өглөөний цайгаа ууж байгаарай.

Эдгээр судас цэвэрлэх аргуудын аль нэгийг хэрэглэсэн ч танд сайнаар нөлөөлнө. Ой санамж муудах нь зогсож, удаан хугацааны турш мартсан байсан үйл явдлуудаа эргэн санах болно! Өдрийн төгсгөлд ядарч сульдан, толгой өвдөх, чамархай руу хүнд оргиж, хатгуулахаа болино.

Тархины үйл ажиллагаа байгалийн аргаар хэвийн байдалдаа шилжихээс гадна үр нөлөө нь удаан хугацаанд хадгалагдана гэсэн үг юм. Хурдан сэтгэж, тод санах үйл явц, анхаарал төвлөрөл зэрэг нь цусны судасны төлөв байдалтай ихээхэн холбоотой юм. Иймд та судсаа зохих хоол, тэжээлээр нь хооллож халамжлах нь зүйтэй!

Энэхүү байгалийн эмчилгээ болох хоол тэжээлийн зохистой хэрэглээ нь атеросклерозоос урьдчилан сэргийлэх хамгийн хүчтэй арга хэмжээ гэдгийг санаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *