Желатин нь тэжээллэг уураг, амин хүчлээс бүрдэх хүний биед маш ашигтай коллагены баялаг эх үүсвэр юм. Желатин нь хүний биед шаардагдах хэмжээний уургийн 25-35% -ийг бүрдүүлж чаддаг. Желатин нь арьсны уян хатан байдал, арьсны өнгө, үзэмжийг сэргээж, арьсны эд эсийг байнга шинэчилж байдаг маш чухал ач холбогдолтой зүйл юм.
Желатин дээр суурилсан нүүрний маск нь арьсыг цэвэрлэж, чангалж, зөөлрүүлдэг. Желатинд агуудагдах коллаген нь тосны булчирхайг хэвийн байдалд оруулж байдаг учир гоо сайхны эмч нар желатинтай маскыг тослог арьсанд ч мөн санал болгодог.
Бид желатин дээр суурилсан шилдэг 10 маскийг сонгож, тантай хуваалцах гэж байна.
ГЭРИЙН НӨХЦӨЛД ЖЕЛАТИНТАЙ НҮҮРНИЙ МАСКНУУД БЭЛТГЭХ
АНТИОКСИДАНТ нүүрний маск
ОРЦ:
- 1 х/х желатин
- 6 х/х ус
- 60 гр усан үзэм
Желатин руугаа усаа хийгээд желатинаа сайтар найрч хөвсийтөл нь хэсэг байлгана. Усан үзмээ ястай нь хамт няцалж нухаш болгоод желатинаа нэмж хийгээд сайтар холино. Халуун устай саванд савтай хольцуудаа хийгээд халааж байгаад арьсандаа түрхээд хагас цаг байлгана.
Нүүрний МАТТ маск
ОРЦ:
- 1 а/х желатин
- 3 а/х кефир
- 3 а/х сүү
- 1 х/х овьёос
Желатинаа сүү болон кефиртэйгээ холиод хөвсийтөл нь хүлээ. Дараа нь овъёосоо нэмээд бүгдийг нь сайн холино. Маскаа 15-20 минутын турш арьсан дээрээ тавина.
Арьс ӨРГӨХ маск
ОРЦ:
- 1 а/х желатин
- 6 а/х ус
- 100 гр жимсны нухаш
Усанд желатинаа дэвтээгээд жимсний нухашаа хийж өгнө. Хуурай арьсны хувьд чангаанз эсвэл авокада жимс хэрэглэх нь зүйтэй, энгийн арьсанд киви юмуу жүржийн нухаш тохиромжтой, хэрэв арьс тань тослог бол интоор юмуу бэрсүүт жүрж хэрэглэвэл зохимжтой. Желатинтай жимсний маскыг нүүрэндээ 30 минут тавина.
БОТОКС-ыг орлох маск
ОРЦ:
- 1 ц/х желатин
- 6 ц/х ус
- 1 ц/х тоорын тос
- 1 ц/х зуун настын шүүс
- 1 капсул A витамин
- 1 капсул Е витамин
Желатинаа усандаа хийж дэвтээнэ. Тоорын тосоо зуун настын шүүс болон витаминуудтайгаа холиод, дэвтсэн желатинаа дээр нь нэмээд бүх орцуудаа бүгдийг сайтар хутгаж өгнө. Маскаа нүүрэндээ 20 минут тавина. Ингээд энэхүү маскыг нэг сарын турш долоо хоногт 2 удаа тавибал үр дүн нь мэдрэгдэж эхлэнэ.
ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ маск
ОРЦ:
- 1 х/х желатин
- 6 х/х ус
- 1 а/х глицерин
- 1 а/х зөгийн бал
Желатинаа усанд дэвтээгээд глицерин, зөгийн балаа нэмээд сайтар хутгаад маск бэлэн болно. Хөгшрөлтийн эсрэг маскыг 20-25 минут тавина.
НҮХЖИЛТ арилгах маск
ОРЦ:
- 1 х/х желатин
- 6 х/х ус
- 1 таблетка идэвхижүүлсэн нүүрс
Идэвхижүүлсэн нүүрсээ нунтаглаад дэвтээсэн желатин дээрээ нэмж холино. Маскыг Т хэсэгт болон эрүүний хэсэгт тавиад 20 минутын турш угаалгүй байлгана.
Булбарай ЗӨӨЛӨН арьстай болгох маск
ОРЦ:
- 1 а/х желатин
- 6 а/х сүү
- Нэг өндөгний цагаан
Сүүндээ желатинаа дэвтээгээд өндөгний цагааныгаа хийж холино. Жигдсэн түрхэхийн тулд нимгэн багсаар юмуу хусуураар түрхэж өгвөл сайн. Маскыг 25 минут тавина.
ТЭЖЭЭЛИЙН маск
ОРЦ:
- 1 х/х желатин
- 6 х/х ус
- 1 х/х ээдэм
Желатинаа пэмбийтэл нь дэвтээнэ. Бэлэн болсон желатинаа ээдэмтэйгээ холиод 15-20 минут нүүрэндээ тавина.
ЦАЙРУУЛАХ маск
ОРЦ:
- 1 х/х желатин
- 100 мл өргөс хэмхийн шүүс
Өргөст хэмхийн шүүсэндээ желатинаа дэвтээгээд сайтар хутгаж байгаад нүүрэндээ түрхэнэ. Гэрийн цайруулах маскийг 10-15 минут тавина.

ТАЙВШРУУЛАХ маск
ОРЦ:
- 1 х/х желатин
- 6 х/х ус
- 30 гр цөцгийн тос
Усандаа желатинаа дэвтээгээд пэмбийхээр нь хайлуулсан цөцгийн тосоо хийж өгнө. Бүх орцуудаа холиод нүүрэндээ 15-20 минут тавьж өгнө.

Маскаа тавихын өмнө нүүрээ маш сайн цэвэрлэсэн байх ёстой гэдгийг битгий мартаарай. Өмнө нь нийтэлж байсан нүүрний арьс цэвэрлэх үндсэн горимуудыг баримтлаж цэвэрлээрэй.
ОРЧУУЛСАН: Х.ГЭГЭЭН
Эх сурвалж: takprosto.cc