Гүнжидийн тосны ашиг тус

Гүнжидийн тос нь бусад бүх тосноос эмчилгээний ашиг тусаараа хамгийн шилдэг нь юм. Гүнжидийн тос нь анти-оксидант, үрэвсэл болон бактерийн эсрэг үйлчилгээтэй, линолийн хүчлээр баялаг юм.

Гүнжидийн үрийн тос нь элэгний үйл ажилгааг идэвхижүүлдэг байна. Хүн нас ахих тутам элэг нь “хөгширч”, үйл ажиллагаа нь суларч байдаг тул элэгний хөгширөлтийг удаашруулдаг хүнсэнд ногоо болон загасны витамин нь ач тустай ба эдгээр бодис нь ходоодонд шимэгдэн, элгэнд хүрч чаддаггүй байна. Гэтэл гүнжидийн үрний тос нь ходоодонд задралгүйгээр элгэнд хүрч шим тэжээлээ өгч чаддагаараа онцлог юм.

-Гүнжидийн тосыг хэрэглэснээр арьсан дахь цусны урсгал сайжирч, хөгширөлтөөс урьдчилан сэргийдэг аж.

Гүнжидийн тосыг хэрэглэх 4 арга

1. Тархины агааржуулах тогтолцоо болох хамрын нүхэнд гүнжидийн тосыг хэрэглэх нь хамрын хөндийг тосолж эрүүл байлгах нөлөөтэй.

2. Маш тэжээллэг, хэт хуурайшилтаас арьсыг хамгаалдаг. Долоо хоногт нэг удаа гүнжидийн тосоор хуйхандаа иллэг хийх нь үс болон хуйханд тэжээл өгч үсийг эрүүл, өнгөлөг болгодог байна.

3. Гүнжидийн тосоор амаа зайлна. Хоёр минут зайлаад асгана. Үүний дараа амаа бүлээн усаар зайлна. Энэ нь буйлны аливаа үрэвслээс сэргийлэх, мөн чулуу үүсэхээс хамгаална.

4. Хамгийн шилдэг нь бүтэн биеийн иллэг хийх. Та өөрөө өөртөө гүнжидийн тосоор иллэг хийсний дараа баннд болон шүршүүрт орно. Илүү үр дүнд хүрэхийн тулд халуун баннд суухыг зөвлөж байна. Гүнжидийн тосон бариа нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг бохирдлоос цэвэрлэдэг эмчилгээний ашиг тустай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait