Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс арьсаа залуу, үзэсгэлэнтэй байлгах хамгийн үр дүнтэй арга замыг эрэлхийлсээр л байна. Гоо сайханчид арьсны өнгийг сэргээх, түүний залуу сайхан байдлыг хадгалж авч үлдэхэд тустай хэдэн мянган арга замуудыг санал болгож байна. Гэсэн хэдий ч бид одоохондоо байгалийн хуулийг зөрчих аргагүй юм. Судалгаанаас харахад, нарны хэт ягаан туяа буюу UV –д өртсөний улмаас, түүний нөлөөгөөр эрт хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрдэг болох нь тодорхой болоод байна.
Улс орон бүрт хүмүүс эрүүл мэнд, гоо сайханы өөр өөрийн гэсэн дэглэм баримталдаг. Аз болоход, төгс төгөлдөр харагдахад тустай янз бүрийн жор байдаг
Бид гэрийн нөхцөлд арьс арчилгаандаа анхаарч, үрчлээсээ багасгах хамгийн шилдэг зөвлөмж, маск хийх аргыг танилцуулж байна.
- Эрт хөгшрөлтийн эсрэг хүчтэй хамгаалалт болж өгдөг цитрусын төрлийн жимснүүдээр маск бэлдэх.
Танд хэрэгтэй зүйлс:
- 1 ширхэг шинэхэн нимбэг
- 2-3 х/х зөгийн бал
- Хөвөн бөмбөлөг
Хэрхэн бэлтгэх вэ:
Нимбэгний шүүсийг шахаад зөгийн бал руугаа хийнэ.
Хэрэв та мэдрэмтгий арьстай бол нимбэгний шүүсэндээ багахан ус нэмэхийг зөвлөж байна.
Яаж хэрэглэх вэ:
- Зөгийн бал нимбэгний шүүсний холимогоо нүүрэндээ түрхэнэ.
- Жимсний шүүсийг хаттал хэдэн минут хүлээгээд дараа нь усаар зайлна.
- Долоо хоногт нэг удаа давтана.
Үр дүнд нь:
Үрчлээс үүсэх явц удааширч, арьс шинэхэн мэт гэрэлтэх болно.
Нимбэгэнд агуулагдах С ба Е витамины тусламжтайгаар арьс эрүүл зөөлөн болно.
Цитрусын төрлийн жимснүүд нь арьсыг уян зөөлөн, өнгөлөг залуу болгож өгдөг.
- Арьсыг сэргээх үйлчилгээтэй лууван, зөгийн балаар натурал маск бэлтгэх.
Танд хэрэгтэй зүйлс:
- 1 ширхэг лууван
- 2 ц/х зөгийн бал
Хэрхэн бэлтгэх вэ:
- Луувангаа угаагаад хэрчинэ.
- Хэрчиж жижиглэсэн луувангаа холигчинд хийж шүүс гаргаж авна.
- Луувангийн шүүсэнд зөгийн балаа хийгээд зөөлөн хутгана.
Яаж хэрэглэх вэ:
- Нүүрэндээ маскаа тавина.
- 20 минут байлгана.
- Усаар зайлж угаана.
- Энэ процедурыг долоо хоногт хоёр удаа давтаарай.
Үр дүн нь:
Энэхүү өндөр антиоксидант нэгдлүүдийн тусламжтайгаар арьс эрүүл болно.
Хөгшрөлт эрт явагдах болон шинээр үрчлээс үүсэх байдлыг багасгана.
- Гал тогоондоо бэлэн байдаг зүйлсээрээ гоо сайхны маск бэлтгэж хэрэглэх.
Танд хэрэгтэй зүйлс:
- 1/2 х/х гурил
- 1/2 х/х турмерик
- Түүхий сүү (өтгөн зуурмаг болгох)
Хэрхэн бэлтгэх вэ:
- Бүх орцуудаа нэгтгэнэ.
- Сайтар холино.
Яаж хэрэглэх вэ:
- Зориулалтын гоо сайхны багсаар нүүрэндээ түрхээрэй.
- 30 минут байлгана.
- Бүлээн усаар зайлж угаана.
Үр дүн нь:
- Арьсны өнгө гэрэлтсэн толигор болно.
- Үрчлээс толийж бүдгэрнэ.
- Нүүрны арьс эрүүлжинэ.
- Чидун жимсний тос, вазелин, витамин Е-гаар хийсэн тос нь таны хүзүү, цээжийг 10 насаар залуу харагдуулна.
Танд хэрэгтэй зүйлс:
- 10 мл чидун жимсны тос
- 3 капсул витамин Е
- 3 гр вазелин
Хэрхэн бэлтгэх вэ:
- Бүх орцуудаа нэг аяганд хийгээд сайтар холино.
- Тостой аягаа халуун устай саван дотор хийж тосоо халаана.
- Дараа нь үүнийгээ хөргөнө.
Яаж хэрэглэх вэ:
Үдэш бүр унтахаасаа өмнө хүзүү, цээжин дээрээ уг тосоо түрхэнэ.
Үр дүн нь:
2 сарын дараа таны хүзүү цээж цэвэр, толигор болно.
Уян зөөлөн арьстай болно.
- Ердийн шөнийн тос хэрэглэхийн оронд вазелин ашиглах нь.
Яаж хэрэглэх вэ:
- Унтахынхаа өмнө нүүр ба хүзүүндээ вазелинаа нимгэн түрхэж хэрэглэнэ.
- Өглөө босоод нүүр, хүзүүгээ халуун бүлээн усаар угаах хэрэгтэй.
- Үрчлээ багасах хүртэл өдөр бүр давтана.
Үр дүнд:
Vaseline нь өдөр өдрөөр таны арьсыг чийгшүүлж үрчлээг багасгана.
- Алим болон овьёосны маскаар арьсаа залуужуулах.
Танд хэрэгтэй зүйлс:
- Овьёос
- Зөгийн бал
- Алимны нухаш
- Сарнайн шүүс / ягаан ус
Хэрхэн бэлтгэх вэ:
- Бэлтгэх аяга руугаа 1 х/х алимны нухаш, 1 х/х зөгийн бал хийнэ.
- Зөгийн балаа уустал бичил долгионы зууханд хийнэ.
- 2 х/х овьёос нэмж хийгээд сайн холино.
- Сарнайн шүүс 2 буюу 3 дуслыг нэмээд дахин хутгана.
- Бэлтгэсэн маскаа хөргөнө.
Яаж хэрэглэх вэ:
- Цэвэрлэсэн нүүр, хүзүүндээ маскыг тавина.
- 15 минут байлгах хэрэгтэй.
- Бүлээн усаар угаагаад үүний дараагаар хүйтэн усаар зайлж угаана.
Үр дүнд нь:
Шинээр үрчлээ үүсэхгүй.
Арьс уян зөөлөн болсон байна.
- Хар шоколад идээрэй.
Хар шоколад нь антиоксидантаар баялаг. Өглөөд хар шоколад идэж байвал биеэс хорт бодисыг гадагшлуулж, арьсыг эрүүл, залуу болгохоос гадна шинээр үрчлээс үүсэхээс хамгаалж байдаг байна.
Дээр дурдсан жорууд нь гоо сайхан, эрүүл мэндийн маш том нууцлаг ертөнцийн нэгээхэн өчүүхэн хэсэг гэж ойлгоорой. Эдгээр жорыг дагаснаар таны нүүр үрчлээс, ярвайлтаар бус инээмсэглэл, аз жаргалаар гэрэлтэх болно.
ОРЧУУЛСАН: Х.ГЭГЭЭН
Эх сурвалж: https://brightside.me