Цээж хорсгодог хүчиллэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзаарай

Бид идэж сурсан, байнгын хэрэглэдэг энгийн хоол хүнсээ хэрэглэж байвал илүү аюулгүй байх боломжтой. Дуртай хар цай, улаан лооль чинь гэм хоргүй ч шарсан талхан дээр зүсэм бяслаг тавьж иддэг бол таны биед маш хортой, ялангуяа таны ходоодыг тань шархлуулдаг гэж ойлгох хэрэгтэй. Зарим бүтээгдэхүүний хүчиллэг чанар бусдаасаа илүү өндөр байдаг учир цээж хорсгох, ходоодны хүчлийг ихэсгэх буюу багасгах, бие тавгүйтүүлэх зэрэг таагүй байдал үүсгэдэг. Ийм учраас ходоодондоо гэм хортой бараа бүтээгдэхүүнүүдийг мэдэж аваад тэдгээр бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, тэдгээрийн хэрэглээг багасгахыг хичээх нь чухал юм.

Хүчиллэг хүнс гэж ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэлэх вэ?

Бидний иддэг хоол хүнс хатуу, шингэн эсэхээс үл хамааран үүнд агуулагдах бодисууд нь рН утгатай байдаг. pH-ийн утгыг 1-ээс 14-р хүртэл шаталбараар авч үздэг бөгөөд рН-ийн хэмжээ нь 7-оос бага байх хоол хүнсийг хүчиллэг ихтэй гэж үздэг.

  • рН 0 – хүчиллэгийн хэмжээ өндөр
  • pH 7 – хүчиллэгийн хэмжээ дундаж
  • рН 14 – хүчиллэгийн үндсэн хэмжээ (шүлтлэг)

Онолын үүднээс, бидний цус бага зэрэг шүлтлэг буюу 7.35 – 7.45 рН байх ёстой. Бидний ходоодны хүчиллэгийн хэмжээ ойролцоогоор 3.5-5.5 рН байдаг бөгөөд энэ хэмжээг хүчиллэг ихтэй гэж үзнэ.

  1. Халуун ногоотой хоол, соус

Халуун ногоотой хоол, соус нь улаан хоолойд үрэвсэл үүсгэж, таагүй байдал үүсгэдэг. Халуун ногоо ихтэй зүйл их хэрэглэвэл цээж хорсох эмгэгтэй болдог. Хэрэв та ходоодондоо ямар нэг асуудал үүсгэхгүй байхыг хүсэж байгаа бол халуун ногоотой бүтээгдэхүүнийхээ хэрэглээнд анхаарал болгоомжтой хандаарай.

  • Чили соусанд агуулагдах pH-ийн хэмжээ— 2.8 — 3.7 байдаг байна.
  1. Кофейнжуулсан ундаа

Кофе, цай, инергийн ундаа зэрэг кофейн агуулсан ундаанууд нь ходоодны хүчиллэгийн хэмжээг нэмэгдүүлж, цээж хорсгодог. Энэ төрлийн ундаанууд нь ходоод, хоол боловсруулах эрхтний хаагч булчинг сулруулж, улаан хоолойг үрэвсэх нөхцлийг бүрдүүлж байдаг байна.

  • Кофенд агуулагдах pH –ийн хэмжээ — 4
  • Хар цайнд агуулагдах pH –ийн хэмжээ — 4.9 — 5.5
  • Ногоон цайнд агуулагдах pH-ийн хэмжээ — 7 — 10
  • Энергийн ундаанд агуулагдах pH –ийн хэмжээ — 3.4
  1. Цитрусын төрлийн жимснүүд болон тэдгээрийн шүүс

Хэрвээ та цээжээ хорсгохыг хүсэхгүй байгаа бол бас нэгэн хүчиллэг ихтэй хүнсний нэг болох цитрусын төрлийн жүмснүүдийг идэхээс зайлсхийх хэрэгтэй. Бэрсүүж жүрж болон амтат жүрж нь ходоодыг үрэвсүүлж болзошгүй их хүчиллэг жимс юм.

  • Нимбэгт агуулагдах pH — 2.2 — 2.4
  • Амтат жүржид агуулагдах pH — 3.0 — 3.7
  • Бэрсүүт жүржид агуулагдах pH — 3.0 — 4.0
  1. Гаа

Хэдийгээр бид батраш буюу сэрүүн гаат батраш нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг гэж үздэг байсан ч энэ нь буруу болохыг тогтоожээ. Батрашийг өндөр тунгаар хэрэглэвэл ходоодны хүчиллэгийн хэмжээ ихсэж, цээж хорсдог байна. Мөн, та өдөр болгон сэрүүн гаатай цай хэрэглээд байвал цээж хорсох эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Иймээс та сэрүүн гааны хэрэглээгээ багасгаарай.

Сэрүүн гаатай цайнд агуулагдах pH –ийн хэмжээ — 6 — 7

  1. Улаан лооль

Улаан лооль нь маш их хүчиллэг учир хэт их идвэл цээж хорсгоно. Улаан лоольноос болж цээж хорссон бол исгэлэн чихэр идэх их тустай. Исгэлэн чихэр идэхэд шүлс ялгаралт нэмэгдэх бөгөөд үүнээс ялгарч байгаа шүлс нь ходоодноос гарч байгаа хүчиллэгийг саармагжуулдаг байна.

  • Улаан лоолинд агуулагдах pH –ийн хэмжээ — 4.3 — 4.9
  • Улаан лоолын шүүсэнд агуулагдах pH –ийн хэмжээ — 4.1 — 4.6
  • Улаан лоолын нухашанд агуулагдах pH –ийн хэмжээ — 4.3 — 4.5
  1. Согтууруулах ундаа

Дарс, шар айраг зэрэг согтууруулах ундаа нь ходоодны хүчлийг ялгаруулж, нэмэгдүүлдэг, иймд согтууруулах ундааны дунд зэргийн болон хэт их хэрэглээнээс үүдэн цээж хорсдог. Нэг талаас согтууруулах ундаа нь хаагч булчингийн хавхлагийг сулруулж өгч байдаг ч, нөгөө талаас улаан хоолойг гэмтээж байдаг.

  • Дарсанд агуулагдах pH-ийн хэмжээ – 2.5 – 4.5
  1. Өөх тос ихтэй болон шарсан хоол хүнс

Шарсан хоол хүнс, түүний дотор өөх тос ихтэй хоол хүнс нь ходоодны хүчлийг улаан хоолой руу буцаж орох эрсдэлийг бий болгож байдаг учир аль болох ийм хоол хүнсийг идэхээс зайлсийх хэрэгтэй.

Зайлсхийх хэрэгтэй бүтээгдэхүүнүүд:

  • Их шарсан хүнс: Шарсан төмс, шарсан сонгино, чипс
  • Тослог сүүн бүтээгдэхүүнүүд: Бяслаг (pH 5.1 — 5.9), сүү (pH 4.1 — 5,3), цөцгийн тос (pH 6.7 — 6.9), тараг (pH 4.4 — 4.6)
  • Өөхтэй мах: Үхэр, гахай, хонины тарган мах, гахайн утсан мах, гахайн өөх (pH — 5.8)
  • Самар: Нарсны самар (pH — 5.9), хушга (pH — 5.4)
  • Хурц, тослог хүнс

Өөх тостой хоол хүнс нь улаан хоолойн доод булчинг сулруулж, хоол боловсруулах системийн пиптидийн дааварыг ялгаруулдаг бөгөөд үүний улмаас цээж хорсох эмгэг үүсдэг. Иймд шарсан хоол хүнснээс аль болох татгалзаж, үүний оронд жигнэж хуурсан хоол хүнс хэрэглэх нь зүйтэй.

 Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундаа нь ямар ч хор нөлөөгүй мэт санагдаж болох ч үнэхээр эрсдэлтэй хүнсний нэг. Coca-Cola, Sprite, Fanta зэрэг карбонатлаг ундаа нь ходоодны хүчиллэгийн хэмжээг нэмэгдүүлдэг. Эдгээр ундаанаас үүсэх бөмбөлөгүүд нь ходоодыг хийгээр дүүргэж, хаагч булчинг шахан, ходоодны хүчлийг улаан хоолой руу буцаан оруулдаг байна.

  • Coca-Cola-д агуулагдах pH — 2.37
  • Fanta Orange –д агуулагдах pH  — 2.82
  • Sprite –д агуулагдах pH — 3.24
  1. Сармис ба сонгино

Ходоодны хүчил ихэсдэг хүмүүст сармис идэхийг зөвлөдөггүй. Учир нь сармис нь цээж хорсгож, ходоод гэдсийг хямраадаг. Сонгино (ялангуяа түүхий сонгино) нь аюултай бүтээгдэхүүний жагсаалтанд ордог. Хэрэв та аль хэдийн цээж хорсох эмгэгтэй болсон бол идэх дуртай бургераа сонгиногүйгээр идэж байх нь зүйтэй.

  • Сармисанд агуулагдах рН – 5.8
  • Улаан сонгинод агуулагдах рН – 5.30 – 5.8
  1. Зайлсхийх шаардлагатай бусад хүчиллэг хоол хүнс

Хэрвээ та эрүүл мэнддээ эрсдэл учруулахыг хүсэхгүй байгаа бол зарим хоол хүнснээс татгалзаж байх нь дээр шүү, Тухайлбал:

  • Эрдэнэ шишийн тос
  • Элсэн чихэр, бурам, агч модны сироп, боловсруулсан зөгийн бал, сахар
  • Давс
  • Майноез, шар буурцагийн сүмс, цуу
  • Үр тариа: Эрдэнэ шиш, будаа, гурил

Нэмэлт: Эдгээр хүчиллэг хоол хүнсийг идсэний дараа таны биед юу болох вэ?

Таны ходоодны шүүсэн дэх pH –ийн хэмжээ дундажаас дээш гарсан тохиолдолд ийм ижил төрлийн хүчиллэг хүнс идэхгүй байх хэрэгтэй. Хүчиллэг хоол хүнс байнга хэрэглээд байвал хоол боловсруулах эрхтний эмгэг өвчтэй (эсвэл ходоодны хүчил ихсэх), цээж хорсох, шүд өмрөх, мөн бөөрний чулуутай болох магадлалтай юм.

Нэмэлт #2: Дээрх хүчиллэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзаж, эрүүл хооллолтондоо нэмж хэрэглэвэл зохих хамгийн сайн шүлтлэг хүнсний бүтээгдэхүүнүүд:

  • Дү-Пү
  • Шар буурцаг
  • Хүнсний ногоо: Артишок, ногоон ургамалууд, хүрэн манжин, цэцэгт байцаа, байцаа, лууван, өнгөт байцаа, эрдэнэ шиш, баклажан, буржгар байцаа, жууцай, шанцай, мөөг, вандуй, амтат чинжүү, төмс, хулуу, улаан лууван, бууцай, соёолж, амтат гуа, амтат төмс.
  • Тарвас болон гадил
  • Овьёос
  • Бүхэл үрийн талх
  • Будаа болон шар будаа
  • Шарсан цацагт хяруул, тахиа
  • Сонгиноос бусад үндэслэг ногоонууд
  • Хуурсан эсвэл жигнэсэн загас (тослог сүүмсгүй)
  • Өндөгний цагаан.

ОРЧУУЛСАН: Х.ГЭГЭЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *