Эдгээр 15 ХҮНСийг хэрэглэвэл ЯС, ҮЕ МӨЧНИЙ өвчнөөр ӨВДӨХГҮЙ

Яс болон үе мөч өвдөх нь спортын гэмтэл болон ихэвчлэн ясны сийрэгжилттэй холбоотой байдаг. Тэгвэл энэ өвчнийг хүнсээр анагаах болон тусахаас сэргийлэх боломжтой аж. Хүнс судлаачдын гаргасан яс болон үе мөчний өвдөлтийг илааршуулах үйлчилгээтэй 15 хүнсний жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна. Эдгээр нь яг л байгалийн гаралтай эм бэлдмэлүүд шиг  өвдөлт болон үрэвслийг намдааж, ясыг бэхжүүлэн, дархлалыг системийг дэмжиж өгөх болно.

1. Жимс

Жимс найрлагандаа бие махбодид, тэр тусмаа дархлааны системд сайн нөлөө үзүүлдэг олон төрлийн амин дэмийг агуулдаг.

Усан үзэм: Гоё амттайгаас гадна найрлагандаа проантоцианидин гэж бодис агуулдаг ба энэ нь яс, үе мөчний үрэвсэл болон өвдөлтөөс сэргийлдэг.

Шар өнгийн жимс: Бие организмыг, тэр тусмаа дархлааны системийг витамин C амин дэмээр хангадаг. Жүрж, бэрсүүт жүрж болон бусад төрлийн исгэлэн жимснүүд бүгдээрээ витамин C амин дэмээр баялаг тул ясны сийрэгжилт болон үе мөчний өвчнөөс сэргийлнэ.

Интоор: Интоор тэр тусмаа сахаргүй интоорын шүүс, остеоартрит өвчнөөс болж зовж шаналж буй хүмүүст маш их хэрэгтэй. Энэ өвчнөөр өвчилсөн эмэгтэйчүүдийг хамруулсан судалгаагаар, 3 долоо хоногийн турш интоорын шүүс уусан эмэгтэйчүүдийн үрэвслийн түвшин багасч, өвдөлт нь намдсан байна.

2. Хүнсний ногоо

Аав, ээжүүд хүүхдүүддээ хүнсний “ногоо сайн идэх хэрэгтэй” гэж зөвлөдөг нь зүгээр ч нэг хэлээгүй аж.  Хүнсний ногоо бол байгаль ээжийн бүтээсэн гайхалтай хоол тэжээл төдийгүй өвчин анагаагч хүнс юм.

Вандуй: Вандуй нь амттай бас антиоксидантаар баялаг. Найрлаганд нь байдаг чухал бодисуудын нэг бол каемпферол ба энэ нь үрэвсэл, өвдөлтийг намдааж, остеоартрит болохоос урьдчилан сэргийлдэг байна.

Брокколи: Брокколи найрлагандаа сульфарафан агуулдаг, энэ бодис ясны өвдөлтийг намдаахад туслахаас гадна үе мөчний хэрх өвчинтэй хавсарсан, ясны сийрэгжилтийн үед илрэх шинж тэмдгүүдийг бууруулна.

Шар буурцаг: Шар буурцаг нь ач тустай хүнсний ногоо юм. Тос бага агууладдаг бол уураг, ширхэглэг болон омега-3 тослог хүчил их хэмжээгээр найрлаганд нь байдаг ба эдгээр нь ясны үрэвслийн эсрэг тэмцдэг. Харин давс эсвэл сахар их хэмжээгээр агуулсан, шар буурцагтай бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэйг санаарай.

Улаан шош: Улаан шош нь ширхэглэгээр баялаг тул бүхэл үрийн хүнстэй адил үйлчилгээтэй. Мөн уураг, фолийн хүчил, төмөр, магни болон калигаар баялаг ба дархлааны системийг илүү хүчирхэг болгодог.

3. Хоол амтлагч

Турмерик буюу куркума: Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба ясны сийрэгжилтийн үед илрэх шинж тэмдгүүдийг бууруулна. Судалгаагаар гүргэмийн найрлаганд агуулагддаг крокин нь чухал бодис ба антиоксидантаар баялаг тул ясны өвчнөөс болж зовж шаналж буй хүмүүст сайнаар нөлөөлдөг байна.

Цагаан гаа: Цагаан гааны үр нөлөөг судлахад, үе мөч болон яс нь өвддөг хүмүүс цагаан гааг хэрэглэдэг болсноос хойш төд удалгүй тухайн хүмүүсийн 63% нь өвчин урьд өмнөхөөсөө илүү намдсан талаар хэлжээ.

Сармис: Сармис олон өвчний шинж тэмдгүүдийг зогсоож, хэд хэдэн өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг. Цусны даралтыг бууруулж, зүрхний өвчин тусахаас сэргийлнэ, зарим хийгдсэн судалгаагаар сармис нь үрэвслийн эсрэг хүчтэй бодис агуулдаг ба остеоартрит болон үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Ногоон цай: Ногоон цай бол антиоксидантаар баялаг ба бодисын солилцоог идэвхжүүлдэг. Түүгээр ч зогсохгүй найрлагандаа полифенол гэх бодисыг агуулдаг, энэ бол үрэвслийг намдаагч, өвчнийг багасгагч гэж хэлэхэд болно.

4. Бусад хүнснүүд

Дараах хоол хүнсний жагсаалт нь дээр дурдсан төрлүүдээс дутахааргүй ач тусыг танд хүргэх болно.

Загас болон загасны тос: Тослог загаснууд болон сальмон, туна, хулд болон эдгээрийн тос нь омега-3 тослог хүчээр баялаг учраас үрэвсэлтэй тэмцэж, ясны өвчнийг бууруулна. Мөн витамин D амин дэмээр баялаг учир ясны сийрэгжилт болон ижил төрлийн өвчний үед илрэх шинж тэмдгүүдийг багасгана.

Бүхэл үрийн хүнс: Бүхэл үр яг л бор гоймон, овьёос болон цоохор майлзтай адилхан, яагаад гэвэл эдгээрийн найрлаганд цусан дахь уургийн хэмжээг бууруулдаг C-хариу үйлдэл үзүүлэгч агуулагддаг. Дээрх уураг ихсэх үед ясны сийрэгжилтээс гадна өөр хэд хэдэн өвчин тусах үндэс болдог байна.

Тослог багатай сүү цагаан идээ: Тараг, сүү болон бяслаг зэрэг нь кальци болон витамин D амин дэмээр баялаг ба эдгээр нь ясыг бэхжүүлэх болон дархлааны системийг сайжруулах үүрэгтэй. Хэрэв та цагаан идээг тогтмол хэрэглэж, хэвших юм бол остеопороз болон остеоартрит гэх зэрэг өвчин тусахгүй.

Хушга, ангаахай самар болон буйлсэн самар: Бүх самар шим тэжээллэг, гэхдээ хушга, ангаахай самар болон буйлс самар найрлагандаа кальци, витамин Е, уураг болон альфа линолек агуулдаг тул дархлааг дээд зэргээр дэмжинэ. Тэр тусмаа хушга нь омега-3 тослог хүчлээр баялаг остеоартрит болон үе мөчний хэрх өвчнөөс сэргийлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *