Цагаан гааг хэрэглэх хамгийн амархан арга бол цай болон хоолондоо нэмэлтээр шууд үрж хэрэглэх. Хадгалахдаа мэдээж хөлдөөнө. Дорнын хоолны урлагт томоохон байр суурь эзэлдэг цагаан гаа хэмээх ургамлын талаар монголчууд тийм ч их мэдлэгтэй улс биш. Манайхаас бусад улсад түгээмэл хоол хүнсэндээ хэрэглэдэг энэ бүтээгдэхүүний шидэт чанарууд юу болоод Азийнхан тэгтлээ шууран хэрэглэдэг юм бол. Тэгвэл энэ хүнсний ид шидийг эрхэм уншигч тантай хуваалцъя.
Цагаан гааг хэрэглэх хамгийн амархан арга бол цай болон хоолондоо нэмэлтээр шууд үрж хэрэглэх. Хадгалахдаа мэдээж хөлдөөнө. Харин түүний хамгийн гайхамшигт чанар бол хавдраас урьдчилан сэргийлэх чадвар нь юм. Учир нь түүнд агуулагддаг чанар нь хавдрын эсийг устгадаг байна.
1. Өдөр бүр цагаан гаа хэрэглэдэг хүн хамгийн түрүүнд гэдэс дотор хямрах өвчнөөс сэргийлж чаддаг байна.
2. Хөгшрөлт, зөнөлтөөс сэргийлдэг гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, цагаан гаа нь тархины эд эсийн хөгшрөлтийг удаашруулдаг юм байна.
3. Хоол шингээх, илүүдэл өөх тосыг шатаагч маш сайн чанарын хүнс. Тиймээс цагаан гаатай шөл, хоол идсэний дараа цатгалан мэдрэмж төрүүлнэ.
4. Биед уургийн шингээлтийг сайжруулж, таны идсэн уураг хэрэгтэй газартаа түвэггүй хүрнэ.
5. Та онгоцоор нисэхэд дотор муухайрдаг өвчтэй юу. Тийм бол жаахан цагаан гааг зөгийн балтай холиод цайндаа хийгээд уугаад үзээрэй. Юу ч мэдрэгдэхгүй.
6. Дөнгөж мэс заслын дараа дотор муухайрч, гэдэс эвгүйрхэх үе зөндөө. Ийм үед цагаан гаа зажил. Дотор муухайралт ор мөргүй алга болно.
7. Хоолой сэрвэгэнэх, хамар битүүрэхэд хамгийн тустай зүйл юу гэдгийг мэдэх үү. Хэсэг цагаан гааг цайндаа үрээд уучих. Хамрын битүү арилж, хоолойн сэрвэгэнэх арилна.
Цагааг гааг зарим тохиолдолд хэрэглэхийг хатуу хориглодог
Тэгвэл цагааг гааг зарим тохиолдолд хэрэглэхийг хатуу хориглодог. Учир нь жирэмсэн эхчүүд жирэмсний бүхий л хугацаанд огт цагаан гаа хэрэглэхгүй байх нь чухал. Учир нь энэ үедээ цагаа гаа хэрэглэвэл дутуу төрөх буюу хугацаанаасаа өмнө төрөх аюултай. Түүнчлэн чихрийн шижин өвчний бусад эм бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхийг хориглодог. Шалтгаан нь цагаа гаа нь өөрөө чихрийн шижин өвчний үед эм болгон хэрэглэгддэг тул та аль нэгийг нь сонгох шаардлагатай юм. Мөн мэс засал хийлгээд удаагүй байгаа хүмүүс болон мэс заслын өмнөхөн хэрэглэх нь тохиромжгүй. Учир нь цагаан гаа нь цус шингэрүүлэх үйлчилгээтэй учир цус алдаж болзошгүй юм.
1. Өдөр бүр цагаан гаа хэрэглэдэг хүн хамгийн түрүүнд гэдэс дотор хямрах өвчнөөс сэргийлж чаддаг байна.
2. Хөгшрөлт, зөнөлтөөс сэргийлдэг гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, цагаан гаа нь тархины эд эсийн хөгшрөлтийг удаашруулдаг юм байна.