Нэг минутын дотор БӨХ БАТ унтуулах тусгай жор

Нойргүйдэл нь хувь хүний ажил мэргэжил, амьдралын хэмнэл алдагдах, ялангуяа хэт их ачаалалтай ажиллах, сэтгэл санаа түгшүүртэй байдал зэрэгтэй шууд холбоотой. Тэгвэл 1 минутын дотор унтах энгийн аргачлалыг хүргэж байна.

“4-7-8” арга

Энэхүү аргыг Харвардын Их Сургуулийн доктор, профессор  Эндрю Вайл зохиосон бөгөөд эртний Энэтхэгийн иогийн дасгалд суурилжээ. Тиймээс хүний биед ямар ч аюулгүй юм.

  • 4 секундын турш хамраараа зөөлөн амьсгал
  • Амьсгалаа 7 секундын турш барь
  • Дараа амьсгалаа 8 секундын турш амаараа гарга

Энэ бол зүрхний цохилтыг удаашруулж, тайвшруулах амьсгалын энгийн дасгал юм. Үүнийг хэд хэдэн удаа давтаж хийгээрэй.

Сэтгэл санаа тогтворгүй, стресстэй үед цусан дахь адреналиний хэмжээ нэмэгдэж улмаар амьсгал хурдсаж, гүнзгий амьсгалж чадахаа больдог. Харин дээрх дасгал тайвширахад хамгийн тустай аж. Мөн амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх үед төв мэдрэлийн системийн ачаалал багасч, бухимдал, түгшүүр холддог гэдгийг мэдрэлийн эмч нар хэлж байна.

Таныг илүү гүн бөх бат унтаж амрахад тустай жорыг хүргэж байна.

Унтахынхаа өмнө энэхүү холмигийг уугаарай:

  • 1/4 халбага органик зөгийн бал
  • 1/8 халбага далайн давс
  • 1 халбага кокосын тос /coconut oil/

Орцуудаа холиод дээр нь аяга бүлээн ус хийнэ эсвэл усан дээрээ бүх орцуудаа хийж ч болно.

-Нойрны дутагдал IQ-г бууруулдаг-

Олон хүмүүс шаардлагатай нөхцөлд нойроо хасан ажиллаж амралтын өдрүүд, аль эсвэл дараа нөхөж унтах тухай боддог. Харин зарим нь шөнө хангалттай нойр авч чадахгүй байсаар өглөөг угтдаг.

Судлаачдын үзэж буйгаар өмнө нь хангагдаагүй нойрны хомсдол дараа нь нөхөж унтсанаар бүрэн нөхөгддөггүй гэнэ. Мөн энэ байдал олон удаа давтагдвал жинхэнэ асуудал үүсч эхэлдэг аж. Энэ нь нэг хэсэг хугацааны дараа биш нэлээд хэдэн жилийн дараа хурц хэлбэрээр илэрч эхэлдэг аж. Нойр дутуу явснаас үүдэн ой тогтоолт муудах, шийдвэр гаргах чадвах доройтох, бүтээлч байдал багасах, сэтгэл хөдлөлөө хянах чадвар буурах зэргээр илэрдэг аж. Нийгмийн идэвхи оролцоо, сэтгэл санааны тогтвортой байдал ч мөн нойртой холбоотой байдаг.

Нойр дутагдлаас үүдэлтэй хамгийн том эрүүл мэндийн асуудал бол IQ юм. Хэрэв хүмүүс шөнийн нойроо алгассаар байвал IQ-гийн түвшин 5-8 оноогоор буурдаг болох нь судалгаагаар батлагдсан байна.

Түүнчлэн унтахаас өмнө кофеин болон согтууруулах ундаа хэрэглэх, компьютерийн цэнхэр гэрлийг удаан хугацаагаар харах, шөнийн цагаар хооллох зэрэг нь хангалттай нойр авахад саад учруулдаг гэж дээрх эрдэмтэд тайлбарлажээ. Харин өдрийн цагаар богино хугацаанд дугхийх нь олон талын ач холбогдолтойг онцолсон байна.

Тухайлбал, өдөрт тогтмол 45-60 минут нойр авсан хүмүүсийн цусны даралт сэрүүн байсан хүмүүсийнхээс харьцангуй бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд тогтмол дугхийдэг хүмүүс бусдаас бага стресст ордог аж. Мөн дугхийснээр ажлын бүтээмж дээшилж, тархины үйл ажиллагаа идэвхжин, ой тогтоолж сайжирдаг гэнэ.

Хэрэв хүмүүс шөнийн нойроо алгассаар байвал IQ-гийн түвшин 5-8 оноогоор буурдаг болох нь судалгаагаар батлагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait